Дэлхийн эдийн засаг 2025 онд ямар байх вэ?

Дэлхийн эдийн засаг 2025 онд ямар байх вэ?

Дэлхийн эдийн засаг 2025 онд ямар байх вэ?

Дорнын зурхайд 2025 он могой жил билээ. Тэгвэл энэ жилд улс төрийн томоохон өөрчлөлтийг даган олон улсад эдийн засгийн шинэчлэлт явагдаж, эргэлзээ төрүүлсэн санхүүгийн мэтгэлцээнээр дүүрэн байх бололтой. Энэ талаар "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЧИГЛЭСЭН ЭДИЙН ЗАСАГ

Чөлөөт худалдаа, даяаршлын эрин үе ноцтой сорилтуудтай тулгарч магадгүй. Удахгүй АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп зэрэг барууны олон удирдагчид үндэсний аюулгүй байдлаа нэгдүгээрт тавихаа мэдэгдсэн юм. Энэ нь эдийн засагт ч хамаатай. Мөн цахим аюулгүй байдал, сансар судлалын аюулгүй байдал тэргүүлэх чиглэл байх болно. Эдгээр салбарт АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөн нэмэгдэнэ, тэр дундаа худалдааны дайн хурцдаж магадгүйг салбар бүрийн мэргэжилтнүүд онцлоод буй. Жишээлбэл, Дональд Трамп өөрийн засаг захиргааныхаа хүрээнд Хятад улсад хамгийн өндөр татварыг ногдуулна гэж мэдэгдсэний хариуд Бээжин дотооддоо байх зарим барууны компаниудад хориг тавиад буй.

ТОДОРХОЙ БУС ХЭТИЙН ТӨЛӨВ

2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт дунд зэрэг байх төлөвтэй байна. Ерөнхийдөө гурав орчим хувиар нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж буй. Гэвч худалдааны дайн, төсвийн хатуу бодлого зэргээс болж дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглагдаж буй хувьдаа хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Трамп өндөр тарифын бодлогоо хэр зэрэг биелүүлэх нь дэлхийн өсөлт болон корпорацын орлогод ихээхэн нөлөөлнө.
Хятадын хувьд, олон шинжээчид өсөлт удаашралтай эсвэл огцом буурна гэж таамаглаж байна. Гэвч зарим нь эерэг талаас нь харж байгаа бөгөөд энэ нь тус улсын засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх амлалттай холбоотой юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН САЛБАРУУД

Generative AI нь 2024 онд эрчимтэй хөгжиж, дэлхийн нийтийн хэрэглээ болсон. Энэ нь 2025 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Хиймэл оюун ухааны систем болон хүн дүрст роботууд удахгүй бидний амьдралын хэв маягт эрс өөрчлөлт авчирч магадгүй. Хүний танин мэдэхүйн чадавхыг давж чадах хиймэл оюун ухааны төрөл болох хиймэл ерөнхий оюун ухааныг хэдхэн жилийн дотор төгс хувилбартаа хүрэх төлөвтэй байна. Хиймэл оюун ухаан ашигладаг дата төв, эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт нэмэгдэж байгаа нь холбогдох салбаруудад инновацыг бий болгоно.

Өнгөрсөн хугацаанд хиймэл оюун ухааны салбар нь олон тэрбум ам.долларын орлоготой салбар болон хувирсан. 2015 онд 3-4 тэрбум ам.долларын ашиг орлоготой байсан бол 2030 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа. Хиймэл оюун ухааны хэрэглээ нь янз бүрийн салбар, технологид тархсан бөгөөд өсөлт нь тэсрэлттэй замаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

ӨМНӨД СОЛОНГОС БА ХОЙД СОЛОНГОС

Оросын түрэмгийллийг дэмжиж, Хойд Солонгос Украин руу цэрэг илгээснээр дэлхий нийтийг гайхшируулсан жил өнгөрлөө. Үүний хариуд Москвагаас хоол хүнс, тос, мөнгө авч байна. Мөн хоёр улс эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж буй. Улмаар 2025 онд Москва болон Пёньян Хятадтай хамтарч дэлхийн хэмжээнд ам.доллараас татгалзаж магадгүй юм.

Өмнөд Солонгосын улс төрийн хямрал эдийн засагт нь ч нөлөөлөх юм. Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг богино хугацаанд цэргийн онц байдал тогтоосноос болж импичмент явуулсан нь олон хөрөнгө оруулагчдыг воноос татгалзаж, тус улсын хувьцаагаа худалдахад хүргэж болзошгүй.

ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧИН

2025 он нь эрчим хүчний салбар болон холбогдох салбаруудын хувьд эргэлтийн цэг болж магадгүй. Трамп дахин drill baby drill" бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Улмаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилготой зохицуулалтыг хүчингүй болгоно гэж мэдэгдэв. Дэлхийн дулаарал урьд урьдынхаас илүү нэмэгдэж байгаа энэ үед АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтаасаа ухрах болно.

2023 онд хүлэмжийн хийн түвшин дээд цэгтээ хүрч, 2024 он түүхэн дэх хамгийн дулаан жил болсон гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдэгдэж байсан юм. Япон зэрэг гадаадаас эрчим хүчээ авдаг улс орнууд эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах шинэ технологи хөгжүүлэх хүчин чармайлтаа ахиулахад анхаарна. Тэд мөн байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоно гэдэгтээ найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 5 цагийн өмнө 139.5.219.33

Мэдэхгүй сэдэв. Гэхдээ зөрчилтэй үзэл санаанууд яваад байна. Ер нь бол ам.долларыг шүтэх үзэл аль хэдийн моодноос гарсан нь мэдрэгддэг.

Avatar

Нэргүй 2025-01-07 203.91.119.46

доллар бол баялагийн сангүй зүгээр цаас шүү дээ, тэр алтаар баталгааждаггүй цаас шүү.

Avatar

Уншигч 2025-01-07 66.181.184.47

доллараас татгалзах тэнэг оросоос өөр байхгшй, орост угаасаа доллар байхгүй болохоор тэдэнд хамаагүй болсон, усанд живж байгаа оросыг муужирсных нь дараа л үснээс нь татаж аврахгүй бол хий самардаад хамт живүүлчихэж мэднэ шүү, үүнийг хятад хүн сайн мэднэ ээ, бараг өөрөө усанд орохгүй хулсан саваа л шидэж өгөх биз.

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.186.252

194о оны үеэс доллар нь батлагаатай имфляцад бага өртдөг худалдааны болон нөөцийн гол валют болсон Улс орон бүр АНУ-д алтаа өгч зээл авч з****г авахад хүрсэн гэдэг,Харин одоо байдал эрс өөрчлөгдөв Доллар хамгийн батлагаагүй валют болов Дэлхий даяар ямар ч батлагаагүй 600 гаруй их наяд доллар хөвж явнаТэгээд ч бусад орны хөрөнгийг царцаахаас эхлээд долларын нэр хүндийг өөрсдөө унагав АНУ ойрын үед элекрон валюттай болно Одоогийн доллар ямар ч хэрэггүй цаас болно Ашиглагчид хохирно гэсэн мэдээ –

Avatar

зочин 2025-01-07 66.181.186.252

Доллар еврогоос татгалзаж үндэсний валютаар худалдаа наймаа хийгч орнуудын жагсаалтад бид ч орсон байна Энэ нь ч үнэн,Олсон хэдэн төгрөгөө Юань рубль болгож аваад л хятад оросоос бараа таваар авах гээд хил рүүгээ гүйцгээдэг, Ийм орон цөөнгүй болжээ Дэлхийн 200 гаруй орноос ердөө 94 нь доллар евро хэрэглэж байна Бусад нь үүнээс ямар нэг хэмжээгээр татгалзав гэсэн мэдээ байна ОХУ БНХАУ-ын худалдааны 90 гаруй хувь нь үндэсний валютаар хийж байна Энэ чиглэл рүү орж буй орон олон боллоо

Avatar

зочин 2025-01-07 66.181.186.252

АНУ-ын агуу нь доллар дээр тогтдог гэдэг Гэтэл энэ суурь нь улам муудсаар Иймд л Байдан Трамп мэт нь галзуурах дөхөөд бусад орон рүү дайрч давшилж байгаа гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж