УИХ оюутнуудыг цалинтай дадлагад урив

УИХ оюутнуудыг цалинтай дадлагад урив

УИХ оюутнуудыг цалинтай дадлагад урив

Төрийн ордны үүд хаалга энэ онд оюутнуудад нээлттэй болж, Монгол Улсын тулгамдсан асуудалд гар бие оролцох боломжийг олгохоор болжээ. Энэ тухай PR-ыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хийж эхлээд байна. Тэрбээр “Залуус бид улс төрийн шийдвэр гаргалтыг холоос харж шүүмжилдэг. Тэгвэл энэ удаад бүтэн нэг сарын турш цалинтай дадлага хийхийн хажуугаар 20 залуу ментор хийх боломжийг олгож байна” гэж мэдэгдэв.

Оюутнууд сарын хугацаанд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ.  Тодруулбал, хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу тал, боломжуудыг олгоно гэдгээ мэдэгдээд байна.

Цалинтай дадлагажигч болохын тулд их сургуулийн 3 ба түүнээс дээш курсын оюутан байх шаардлага тавьжээ. Хөтөлбөрт бүртгэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 13-нд зарлана. Шалгаруулалтад оролцох оюутны тоог 100-гаар хязгаарлах нь.

Оюутнуудын дунд парламентын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх зорилго дор энэхүү хөтөлбөрийг санаачилжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 172.56.171.206

За даа ордон хавьд далд эцэгтэй баахан бутач хуухдууд гарч ирэх нь дээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.88.190

Хэрэггүй биздээ Энэ эвгүй нийгэмд тэгж хүүхдүүдээ муухай хүмүүсийн нүдэнд өртүүлээд яахав Дээр үед бол ордон хүндэтгэлтэй газар байлаа Одоо бол хүн амьны хэрэг хүртэл гардаг

Avatar

Ганболд 8 цагийн өмнө 66.181.176.50

Ингэж байхаар инженерүүдээ бэлтгээч. Ирээдүйн цүнх баригчдын бүхэл бүтэн арми бэлтгэчих юмаа. Яаж улс орон хөгжих юм бэ, ийм олон нийгмийн ухааны хүмүүс төгсгөөд байхаар…

Avatar

Нэргүй 2025-01-06 103.57.93.84

гэхдээ нууцын зэрэглэлийн матеиарл үзүүлж болохгүй шүү хуулийн оюутан хэрэг аваад явсан тохиолдол бий шүү

Avatar

Нэргүй 2025-01-06 103.57.93.84

зөв байна эртнээс төрийн ажилтай танилцаж бэлтгэгдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-06 66.181.188.178

Энэ урвагч ийм зүйл сэджээ.Оросыг муучилж, байдаг нөхөр шүү.

Avatar

ats; 2025-01-06 50.169.138.78

gadagsh yabyyl ireltgyi

Avatar

Төмөр 2025-01-06 216.9.110.9

төрийн ордонд 100 оюутан охин л дадлагажигчаар оруулаарай гэж захья.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 172.56.171.206

ирэх жил 100 хуутэй болох нь

Avatar

кочин 2025-01-06 59.153.112.243

Нийгмийн идэвхитэй, тэмцээн мэтгэлцээнд оролцож байсан оюутнуудаас шилж сонгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-06 103.57.93.114

сайн л шалгаж аваарай хө, гадны тэжээврүүд хүн шургуулах вий, арга ядахад билл клинтоныг уургалдаг мониканууд ч байж мэднэ шүү, төрийн ордон хэн дуртай нь зугаалдаг хар зах биш шүү гэдгийг сайн тооцох ёстой.

Avatar

Нэргүй 2025-01-06 103.212.116.50

Оюутнуудыг цүнх баригчийн дадлага хийлгээд юүхэв ээ.

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.127

Уих зг эзлэж нам төрд үүрлэж 35 жил хулгай шаасн х***а манж шааруудыг нэгийг хужааруу зугтаалгж болохгүй шүү гажиг шаарууд хулгай зэлгээ илрээд ирхээр хужааруга зугтн шүү. Зугтаалхгүй яллна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж