АВТОБУСАНД 1000 ТӨГРӨГӨӨР ЗОРЧИХ АЖИЛ ХОЙШЛОВ
Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд /2025.01.01/ өдрөөс 1000 төгрөг төлж зорчино гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэвч программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал дахин мэдээлсэн юм. Тэрбээр "Улаанбаатар смарт" компанийн төлөөлөлтэй хуралдаж, удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө. Одоо зорчигчид 500 төгрөгөөр зорчиж байгаа бөгөөд хэрэглэж буй хоёр төхөөрөмжийнх нь нэг 1000 төгрөгөөр зорчиход бэлэн болсон" гэв.
Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард дээрх шийдвэр гаргасан нь ийн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих болж буй аж. Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.
НАРНЫ ГҮҮРНИЙ УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖИЛ ХОЙШИЛЖЭЭ
Нарны гүүрний зүүн уулзвар, Механик тээврийн сургууль, Цагаан хаалганы уулзварт өчигдөр /2025.01.06/ өдрөөс оруулах байсан өөрчлөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ингэснээр тус байршлын замын хөдөлгөөн хуучнаараа зохицуулагдаж байгаа юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлснээр "2025 оны нэгдүгээр сарын 6-аас эхлээд нарны хорооллоос баруун чиглэлд нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж нарны гүүр руу нийлж хотын төв руу орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин нарны хороолол орно. Харин Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв зам руу нийлэхгүйгээр хойд чиглэлд Туушингийн урдуур явж мөн нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас нарны гүүртэй нийлж хотын төв руу зорчих зохион байгуулалт хийнэ" хэмээн төлөвлөж байсан юм.
Нэргүй 18 минутын өмнө 202.21.110.35
үлгэр үлгэр
Эргэж буцсан шийдвэр дэмий шүү 2025-01-07 203.23.199.89
Эргэж буцсан шийдвэр гаргах нь төрд итгэх итгэлийг сулруулдаг ГЭМТЭЙ ШҮҮ. Тооцоо судалгаа сайн хийж байгаад нэгэнт гаргасан шийдвэрээсээ хэн юу ч гэж байсан бүү буц, ШУУД ХИЙ
Нэргүй 2025-01-07 103.168.34.43
Бас зөрчилтэй машинуудыг 12 сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэтээр худлаа бүлтэрсэнийг тоолж баршгүй. Соц үед ийм тийм бүтээн байгуулалт хийнэ ч гэдэг юм уу ажлуудаа рекламдалгүй зүгээр л тооцоо судалгаагаа мэргэжлийн байгууллагаар яс хийлгээд ард түмнээ одоогийн төрийнхэн шиг хуурч хөөргөдөж байсныг мэдэхгүйюм. Соц үеийн парга нараас суралцаач
Нэргүй 2025-01-07 139.5.218.17
мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс суралцах
ЗОЧИН 2025-01-07 203.91.115.49
МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУЛГАЙ ХИЙХДЭЭ САЙН, АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УХААН СЭТГЭЛ ХОЁР ОГТ БАЙХГҮЙ. МАН ЫГ ТАРАА ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ.
Нэргүй 2025-01-07 66.181.183.59
Энэ этгээдүүд судалгаа шинжилгээ дүгнэлт шийдэлтэй шийдвэрүүд гаргахгүй байгаа болохоор л ингэж Буруу шийдвэрээсээ буцхааас өөр яах ч билээ
зочин 2025-01-07 66.181.160.79
Нэг л их хурдан шуурхай , шийдэмгий ажилладаг баагийнууд болох гэсэн чинь ,.. байдгүйээээ…. Ер нь судалгаа тооцоо муутай, хар багцаагаар ажил явахгүй шдээээ …Хальт мөлт хувийн сургууль төгссөн баагийнууд энийг ойлгодоггүй юм шиг байгааммм
Нэргүй 2025-01-07 188.162.254.125
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!
Нэргүй 2025-01-07 66.181.160.3
Агтанд явуулья малинд тэнцэхгүй – идшинд өгьё , стандартад тэнцэхгүй , зөвхөн дэнбуудлын янэм- д …
Хангүг 2025-01-07 202.21.116.26
Нийслэлийнх нь нийтийн тээврийг Солонгосын компани шийддэг улс шүү дээ.
Нэргүй 2025-01-07 103.212.119.193
БОЛОВСРОЛГҮИ МАЛНУУД
Зоригоо 2025-01-07 103.57.94.105
хийж чаддаг юм байдымуу эд нарт ер нь автобусанд 1000 р суух гээд бэлдцэн байлаа байхгүй , шинэ гүүрэн доогуур тойроод эргэж орно морно гээл төлөвлөсөн байхгүй ,бэлэн болцон хойноо хэлэлдээ…бодлоо шууд шаагаад байж болохгүй ш дээ Нямбаа новшоо
Нэргүй 2025-01-07 103.168.34.43
naadah chin avilga unerteed baigaa daa zugeer olgohgui bol olgohgui bolgoochee 2 hoorondo yag yasn ni medegdehgui olgood ch bga um shig ugui ch um shig iim um avilga uurhai bolno shde odoo ali hediin ajilchid chin heden dugaar shaachihsn hezee zarchiya geeed baij bgaa