Хөндөх сэдэв: Сэтгэцийн эмгэг сошиалаар илэрч байна!

Хөндөх сэдэв: Сэтгэцийн эмгэг сошиалаар илэрч байна!

Хөндөх сэдэв: Сэтгэцийн эмгэг сошиалаар илэрч байна!

Монголчуудын амьдрал сошиалд идэвхтэй өрнөдөг болоод удаж буй. Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг чухал хэсэг бол яахын аргагүй нийгмийн сүлжээ. Хүний хувийн амьдрал, хос болон гэр бүлийн харилцаа, хүчирхийлэл харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, тэрийг нь нийтээрээ шүүж, шүүмжлэх нь хэвийн үзэгдэл болсон. Нөгөө талаараа анхаарал татсан бичлэг хийж, сошиал дагагчаа нэмэх хандлага ажиглагдаж байна. Тэр дунд сэтгэцийн "асуудал"-тай ч хүн цөөнгүй байгаа юм. Энэ бүхэн өмнө нь олон нийтийн дунд харилцаагаар илэрдэг байсан бол өнөөдөр олон нийтийн сүлжээгээр "оношлогдож", тэрийг нь хүмүүс сэвж, улам дэврээдэг болжээ. Монголын нийгмийн сэтгэл зүй гэмтээд удаж байгааг ч сэтгэлзүйчид хэлдэг.

Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг тархалтын судалгааг хамгийн сүүлд 2013 онд хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Бараг 10 жилийн өмнө судалгаа хийсэн гэсэн үг. Улсдаа ганц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нь 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий тоон мэдээлэл хүлээн авч, нэгтгэдэг. Энэ талаар СЭМҮТ-ийн дарга асан В.Баярмаа ярихдаа "Хамгийн сүүлд эрт илрүүлгийн судалгаа хийсэн. Нийт таван бүлгийн зорилтот насыг сонгож хүн амын 70 орчим мянган хүнийг хамруулсан датаг боловсруулсан. Хүүхдэд 6, 14 насанд тохиолддог сэтгэл хөдлөх зан үйлийн тулгамдсан асуудал байна уу үгүй юу гэдгийг тандан судалж байна. Мөн 21 насныханд дунд насныхны судалгаа, ахимаг насныханд 45, 60 насан дээр судалгаа хийсэн.

Хүүхэд насны хувьд, 70 орчим хувь нь эрүүл байна. Харин 20 гаруй хувь нь ямар нэгэн асуудалтай байгаа бөгөөд 10 орчим хувьд нь зан үйл, сэтгэл хөдлөлийн эмгэгийн сэжиг бүхий тохиолдол байна гэх тоонууд урьдчилсан байдлаар гарсан.

Энэ нь 10 жилийн өмнө зөвхөн өсвөр насныхан хийсэн судалгаатай харьцуулахад өөр үр дүн гарсан. Тухайн үед 60,5 хувь нь эрүүл, 30,5 хувь нь асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. Түүнтэй харьцуулахад одоо бол үзүүлэлт нэмэгдсэн байна. Гэхдээ насны бүлгийн хувьд ялгаатай учир шууд харьцуулах боломжгүй" гэдгийг хэлж байсан юм.

Уг судалгаагаар 21 насныханд ямар нэгэн солиорлын шинж ажиглагдаж байна гэж үзжээ. Тодруулбал, 21 насныханд архины хэрэглээнээс үүдэлтэй солиорлын асуудлууд илэрч байгаа нь харагдсан байна. Мөн 45, 60 насныхны хувьд стресстэй холбоотой буюу сэтгэл түгших эмгэг, тайлбарлаж болохгүй биеийн зовиурууд байна гэж гарчээ.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс олон нийтийн сүлжээнд бичлэг хийж буй хүмүүсийн ар гэрээс хандсан тохиолдолд эмнэлэгт эмчлэх боломжтой гэдгийг хэлдэг. Монголын нийгэм бухимдалтай байгаа нь үнэн. Тэр чинээгээрээ утаа, түгжрэл, улс төрөөс илүүтэй нийгмийн сэтгэлзүйдээ анхаарч, эмчлэх хэрэгтэйг олон нийтийн сүлжээнээс харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-07 202.179.26.115

жишээлбэл Юмжирдулам

Avatar

yag l unendee 2025-01-07 66.181.189.96

Юмжирдулам яахав вэ? сонирох нэг сонирох л байх хамрах хүрээ нь бага жижиг асуудал Манай төрийн эрхмүүдийн сэтгэц л их аюултай бүр улс үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээн хүрээд байна

Avatar

Нэргүй 2025-01-07 43.242.242.59

Фщейсбүүкэд дандаа сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бичлэг ихэвчлэн оруулдаг. Харин түүнийг нь хүүхэд залуучууд буруу ойлгож дагаж дуурайх бий гэдэгт л айж явдаг.ер нь фейсбүүк нь үр ашиг муутай тул хаавал таарна. Бүх амьдралаа бусдад дэлгэдэг хүн айл байж боломгүй.

Avatar

Нэргүй 2025-01-07 103.212.118.59

Ажилгүй хүмүүс юугаараа оролдоно гэдэг билээ тийм л гаргалгаатай даа

Avatar

Зочин 2025-01-07 202.126.88.175

Нийгмийн сүлжээгээр тодрох гэж оролдоод байгаа хүмүүс ер асуудалтай юм аа. Ялангуяа зарим улс төрчид, зарим төрийн албан хаагчид хэцүүхэн харагдах юм аа.

Avatar

иргэдийн үнэлэм ийм л байна 2025-01-07 66.181.189.96

аа яаяа загтанасан газар маажих шиг яг үнэнг хэлчихлээ. Төрийн 3 өндөрлөгөөс бие биенээсээ уралдаж өрсөлдөөд худал ярьнаа, зүүдээ ярих гээд бие биенийхээ хулгай худлыг дэлгэснээр өнөөдөр Энэ 3 дээр нэмээд 126 бүгд худалч хулгай гэх болсон.Энэ нэрийг иргэд өгөөгүй эрхэмүүд өөрсөддөө өгсөн өргөмжлөл.в Өнөө нь хэлснээ маргааш нь өөрөө үгүйсгэх хэмжээнд ойсанамж агшиж яг загас шиг болсонгээд цааш урт юм болноо. Ингэсгээд өндөрлье,Хэрэв үгүй гэвэл цааш хөврүүлээд өгнө шүү бэлэн

Avatar

Амгаа 2025-01-07 66.181.187.136

"Дээр үед хүний тэнэгийг ах дүү, хамаатан садан, хашаа хороо, байрныхан нь мэддэг байжээ. Одоо үед олон нийтийн сүлжээний ачаар гэх үү Монгол даяараа бүр цаашилбал дэлхий даяар мэддэг болжээ" гэж сонсч байсан юм . Энэ үнэн шүү дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.10.21.7

юмжирдулам Баярбаатар гэх мэт нийтийн сүлжээгээр хүн доромжилж кайф авдаг хүмүүсийг дахин лавлаж хийвэл албадан эмчлэх давтан хийвэл хорих хүртэл арга хэмжээ авмаар байна

Avatar

Нэргүй 2025-01-07 103.212.162.200

Одоогоор 19 мэдрэл муут юм бичжээ. Би 20 дахь нь!

Avatar

Нэргүй 2025-01-07 51.158.253.113

үнээн нийгэм иргэдээ ийм болгосон бүгд сэтгэл гутралтай болсон

Avatar

S 2025-01-07 59.153.112.141

ANUSDI80955877BOOBN XXI

Avatar

Нэргүй 2025-01-07 202.21.117.34

Нийгэмд эрүүл саруулаар сэтгэх хүн цөөхөн болсон. Төрөлхийн сэтгэцтэй Юмжирдуламаас авахуулаад Гүндалай мэтийн архи ууж сүлжээнд лайв хийж оролцдог хүмүүс ихсэж байна. Энэ улстөрчид хүртэл ямар эрүүл сэтгэхүйтэй байтлаа улс орныхоо эрх ашгийг гадныханд найр тавин худалдаж байхав

Avatar

Дорж 2025-01-07 192.82.65.175

Та нар монголчуудыг тэгж оношлохгүй шүү. Коммунистууд хүнлэг бус, ийм адгууслаг учраас хүмүүсийг анги давхрага, сэтгэлгээгээр нь ялгаварлан гадуурхаж эсэргүү мэсэргүү болгож байдаг. Тэгээд одоо бас юмны учир мэдэхгүй хөөрхий хүмүүсийг гажигтай гэж цоллож эхэллээ. Хүмүүс эрх чөлөө гэдгийг эдэлж үзэхийг хүсэж байгаа юм. Олон жил хорт нийгэмд хордсон байдал нь сошиалаар илэрч байгаа юм. Монгол хүмүүсээ гажиг галзуу гэж байхын оронд улс төрөө шударга болгох хэрэгтэй, улс төрчид нь эрүүл зөв юм ярих

Avatar

ёстой л үнэн дээ 2025-01-07 66.181.189.96

Муу бүхнээ өмнөх нийгэмд наах хэрэггүй ээ. Харин чэсэргээрээ ах захтай жудагдаж байжээ. Ямар нийгэмд алдаа онооний аль аль нь байдагч ямартай одоотой адил хэмжээ хязгааргүй шунал солиорол , ялгаварлан гадуурхалт байгаагүйг 60 аас дээш насныхан хэлээд баримтаар нотлоод өгнө.Одоо үед Ялангуй сургуулийн насны хүүхдүүд бие биенээ өмссөн хувцас эд мөнгөөр нь ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрч байгаа шүү?

Avatar

з 2025-01-07 202.126.89.254

галзуучуудыг өдөөчихлөө

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.160.78

2000 аад оноос монголчууд бүгд сэтгэцийн өвчтөй улс болсон

Avatar

Нэргүй 2025-01-07 202.55.188.106

овоо хэд нь энд ком бичдэг шүү

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.184.36

Tanai setguulzuin salbariin but eesee niigem shdee , hamgiin hogiin humuus setguulchid

Avatar

Зочин 2025-01-07 202.131.230.162

Энэ сошиалаар сэтгэцийн өвчтэй гэдгээ шууд харуулаад байгаа хүмүүсийг бүгдийг нь Шар хадны эмнэлэгт аваачиж, тарилгыг нь хийгээд хүлчих хэрэгтэй. Бид тайван сайхан амьдармаар бна.

Avatar

Нэргүй 2025-01-07 59.153.114.72

бусдыг гүтгэж доромжилсон,үндэстэн ястаныг хагалан бутаргах агуулга,алж хядахыг уриалсан коментыг админ нь хяналт тавьж устгаж бх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-07 59.153.115.119

Тийм шүү.Тантай санал нэг байна . Зарим хүмүүс арай л гэмээр байдаг. Монголоо яс үндсээр , хот хөдөөгөөр , эр эмээр нь , хөгшин залуугаар нь гээд ялгаварлаад сэтгэгдэл бичээд байгаа нь эрүүл хүний шинж яавч биш . Түүгээр барахгүй хоер хөршөө муулаад гадны гар хөл болсон хүмүүс өөрсдийн үзэмжээр тайлбарлаад б** өгчихвөл хоорондоо дайтчих хэмжээнд очсон юм шиг санагддаг . АДМИН иймэрхүү хэллэгтэй сэтгэгдлийг устгаж байх нь зөв шүү .Хэт задгай галзуу согтуу , эрүүл бус сэтгэгдэл нийгмийг бур

Avatar

Нэргүй 2025-01-07 139.5.218.31

Яг чам шиг ингээд л Оросын төлөө бусад Монголчуудаа доромжилдог гаруудыг хамтад нь СЭМҮТ дээр аваачмаар шүү.. Бодвол өвөө эмээ чинь 37 онд Оросын төлөө бусад Монголчуудаа ховлон зааж өгч буудуулдаг байсан биз..кк

Avatar

Нэргүй 2025-01-07 202.179.11.230

Хотжил янз бүрийн сэтгэл мэдрэлийн өвчинг нэмэгдүүлдэг гэдэг.

Avatar

Хүний сэтгэцээр бага шир оролдоорой! Сэтгэц хямрааж байгаа шалтгааныг арилгахын төлөө ажилла! Ялангуяа хүүхдээр бүү оролд! Гуйяяяя.. 2025-01-07 202.21.104.2

МУ-д сэтгэцийн эмч бэлдэх тогтолцоо байхгүй. Зөв оношилж, илааршуулж чаддаггүй. Зүгээр л тархийг нь үхүүлж зомби болгож, хувь тавилангаар нь тоглож байна! Ер нь бол сэтгэцийн эмгэг гэж бие даасан өвчин байдаггүй. Энэ бол тархины биохимийн өөрчлөлт(мэдрэлийн хордлого, дааврын огцом өөрчлөлт, хүчирхийлэл, гэнэтийн айдас фочролоос үүдэлтэй түр зуурын өөрчлөлт). хавсарсан онош тавьж, зөв эмчилж чаддаггүй. Зүгээр л тархийг нь хөнөөдөг. 2 туйлт эмгэг, бусад хямрал бол стресс, ядуурал, хүмүүжлийн асу

Avatar

ХЭҮК ажлаа хий! Дэлхийд үүнийг сонсго! 2025-01-07 202.21.104.2

За болиорой!! Үндсэн хуулийн эрхээ эдэлсэн, гэмт хэрэг хийгээгүй хүнийг үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэний төлөө сэтгэцийн өвчтөн ЗОМБИ болгохгүй ээ! 1 бүтэн айлын амьдрал хүний хувь заягаар тоглож бн шүү! Энэ бол төрийн гэмт хэрэг. ХЭҮК энэ хүмүүсийн асуудалд хяналт тавих ёстой! Ардчилсан нээлттэй нийгэмд сошиал орчин нээлттэй. Авч байгаа мэдээлэлдээ л цензур тавиад сурчих! Төр нөлөөллийн сүлжээгээрээ иргэдээ соён гэгээрүүл! Иргэдийн ухамсрыг дээшлүүлж, амьжиргаанд нь нөлөөл! Энэ бол аюул!

Avatar

Нэргүй 2025-01-07 66.181.182.169

фб өөрөө ч хүмүүсийг эвдэж бна. оркууд бүр мал болж бна

Avatar

Бадарч тахар 2025-01-07 66.181.185.146

Гүндалай өөрийн идэж ууж байгаа юмаа үзүүлээд их удаж байгаа аргагүй юмтай хүн шүү !

Avatar

зочин 2025-01-07 66.181.186.200

байнга сөрөг үг амнаас н урсаж, доромжлох гутаах, үгээр хүнийг үхүүлдэг сүрэг бий болсон. ОНС хүнийг гутан дормжлохын эсрэг хууль батлаач ээ.

Avatar

Зочин 2025-01-07 160.22.210.2

Яаж зохицуулахаа мэдэхгүй улс чинь ямар балдуушных нь хуулийн төсөл бичиж вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж