Хамас гал зогсоох хэлэлцээрийн дагуу суллах 34 ​​нэрийг зарлав

Хамас гал зогсоох хэлэлцээрийн дагуу суллах 34 ​​нэрийг зарлав

Хамас гал зогсоох хэлэлцээрийн дагуу суллах 34 ​​нэрийг зарлав

Хамасын өндөр албан тушаалтан Израильтай хийх боломжит гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд 34 хүнийг суллахаа мэдэгдэв. Гэвч одоогийн байдлаар, барьцааны хэдэн хүн амьд үлдсэн нь тодорхойгүй байна.

Суллах хүмүүсийн жагсаалтад 50-85 насны 10 эмэгтэй, 11 эрэгтэй, мөн Израилийн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн гэж Хамасын мэдэгдэж байсан бага насны хүүхдүүд байгаа юм. Мөн өвчтэй гэгдэж байсан барьцааны хэд хэдэн хүн багтжээ.

Тус бүлэглэлийн удирддаг Газын зурваст өнгөрсөн амралтын өдрөөр Израилийн агаарын цохилтын улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн аж. Хэдийгээр Хамас суллах хүний жагсаалтыг өгсөн гэж мэдэгдсэн ч Израилийн ерөнхий сайдын албанаас тус мэдээллийг үгүйсгэж байна. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Катарын нийслэл Доха хотноо гал зогсоох хэлэлцээрийг дахин эхлүүлсэн. Гэвч яриа хэлэлцээ дорвитой ахиц дэвшилд хүрээгүй бололтой. Хамас бүлэглэлийн албан тушаалтан Ройтерс агентлагт хэлэхдээ, Израилийн барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөх гэрээ нь гал зогсоох эсвэл дайныг зогсоох хэлэлцээрээс хамаарна гэв.

Мөн "Гэсэн хэдий ч өнөөг хүртэл эзлэн түрэмгийлэгчид гал зогсоох, цэргээ татах асуудлаар тохиролцоонд хүрэхгүй, зөрүүдэлсээр байна.  Хэлэлцээрийг урагшлуулах алхам хийгээгүй" гэж нэрээ нууцалсан албаны хүн Израилийг буруутгасан юм.

Хамас бүлэглэлийг устгах Израилийн цэргийн кампанит ажил нь Газад дор хаяж 45,805 хүний ​​аминд хүрсэн гэх тооцоолол гарчээ. Израилийн агаарын цохилтын улмаас Бямба гаригт Газад 88 хүн амиа алдсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн, Ням гаригт Израилийн арми Газын зурвас дахь "терроризмын" 100 гаруй цэгт цохилт өгч, Хамас бүлэглэлийн олон арван дайчдыг устгасан гэж мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 78.246.185.160

Оросыг дагасан нь нэг иймэрхүү хувь заяатай.Ивантай нөхөрлөсөн нь уруудан доройтож,салсан нь өөдлөн дэвждэг.

Avatar

мнө 2025-01-06 202.21.117.34

Энэ сайтад АНУ-ын барууны бөөгс долоогч бузарууд их байх юмаа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 195.47.238.92

chi hyatadiin b*** doloogch uu esvel oroz shee ni uu

Avatar

dyyriaml scans 2025-01-06 50.169.138.78

Opug

Avatar

ХАМАС 2025-01-06 139.5.216.183

Америк тусалж дэмждэггүй байсан бол Израйль улс аль хэдийн газрын хөрснөөс арчигдах байсан юм. АХМАТ СИЛА, АЛЛАХ АКБАР

Avatar

-ycaan; buenui Nujigyi, daryi exogadyyr 2025-01-06 50.169.138.78

ashugtaigaa deeshlyyljb dooshlyylj, xabdaaj dotorlyy Ubdulttei bol

Avatar

UU+ i 2025-01-06 50.169.138.78

GAYNUYYdima + BOLGOJ;

Avatar

Зочин: Слованчууд бие биенийгээ хөнөөсөөр... 2025-01-06 103.212.117.239

Оросын арми Донецкийн Курахово хотыг эзэлснээр Донецкийг бүрэн чөлөөлөхийн тулд цааш хурдтай давших боломжтой боллоо гэцгээж байна.Украйнууд энэ хотод байсан 15 хүнтэй армийнхаа 80 хувийг алджээ.Украйны цэргүүд энэ хотод байдаг цахилгаан станцын барилгад бүгээд жаахан эсэргүүцэл үзүүлсэн ч нэмэр болсонгүй бололтой.Слованчууд бие биенийгээ хөнөөсөөр…

Avatar

Нэргүй 2025-01-06 185.220.101.32

3 жил байлдаад Украйныг бардаггүээ яасан яадарсан дэлхийн 2р арми бэ эсвэл дэлхийн сүүлчээсээ 2 дахь арми уу бузар ивнуудаа гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж