Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчлөлийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
-Энэ үеэр ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул тэрбээр, Монгол Улсын хувьд 5-6 төрлийн томуугийн вирус идэвхтэй байна. Томуугийн H1N1, амьсгалын замын вирусүүд давамгайлж байна. Уг хоёр вирус нь нийт вирусийн 80 гаруй хувийг эзэлж байна. 0-5 насны хүүхдүүдэд хавсарсан байдлаар илэрч байгаа юм. SARS, Corona вирус хамгийн бага буюу 1 хувийг эзэлж байгаа.
Хятад улсад дэгдээд буй метафениму вирус нь манай улсад өмнө нь илэрч байсан. Энэ вирус нь нэгдүгээр сараас идэвхжээд гуравдугаар сард идэвхжлийн дээд цэгтээ хүрч долдугаар сар хүртэл аажмаар идэвхжил нь буурдаг.
Томуугийн өвчлөл цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчлөл аравдугаар сараас эхэлж нэгдүгээр сарын дунд үед хамгийн өндөр түвшинд хүрдэг. Одоогийн байдлаар H1N1 дэд хэв шинжийн вирус өндөр түвшинд хүрч байна.
-Б.Саруул ХӨСҮТ ЭТҮ эрхэлсэн дэд захирал:
– Менингок өвчлөл аравдугаар сараас эхлэн нэгдүгээр сар хүртэл улирлын чанартай бүртгэгддэг өвчин. Нас баралт өндөр, агаар дуслын замаар тархдаг, эмнэл зүйн гурван шинж тэмдгээр илэрдэг. Нэгдүгээрт, хамар залгиурын хөөмийн улайлтын хэлбэрээр илэрдэг энэ нь хөнгөн хэлбэртээ ордог. Үүнийг хамар, залгиурын арчдасын шинжилгээгээр илрүүлдэг. Нөгөө хоёр эмнэл зүйн шинж нь тууралттай болон тууралтгүй хэлбэрээр илэрдэг. Тууралтгүй хэлбэрийг нь менингит гэж нэрлэдэг.
Маш өндөр халуурч, гавал тархины үрэвслээр илэрч маш хүчтэй толгой өвддөг, огьж бөөлждөг. Эмнэл зүйн нарийн шинжээр илрүүлдэг.
Өрхийн эмч нар энэ чиглэлээр нэмэлт мэдээлэл авч, сургалтад байнга хамрагдаж байх ёстой. Тууралтад хэлбэр нь менингокцин гэдэг. Энэ нь бага насны хүүхдэд илүү илэрдэг. Маш хурдан хүндэрдэг. Монголд менингокийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. Дээр хэлсэн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвд хандах шаардлагатай. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх нь зүйтэй ” гэв.
KAMERUin XiNALTAAr XULGAICHIN XINALTAASAA GARAX, XAMRAGDAX traknidr aCHAALAL XOLBOLTOOr workeroon; 2025-01-06 50.169.138.78
zoriydaar negf
-ybitsag; \z +nemelteepbodym# , docymentaan byrtgeldwr?; 2025-01-06 50.169.138.78
Saidaar + grubi baishinzrxsgyi, + AMAN xyzyyryy tatbal UBDULTUUr;
Зочин 2025-01-06 202.131.227.179
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга Байгалмаа энэ халдварын талаар ямар мэдлэг муутай ярьж байнаДэгдэлт гарвал …….
Нэргүй 2025-01-06 202.9.41.127
Мнгол хүн жагсаал цуглаан хиых-с залхуурснда чадахгүй жагсахгүй бгаам биш нам төрд шурглж үүрлсн толгойд шаасн адгийн түрүний бөөс х***а манж хулгайч хог шаарууд цуглсн жагсныг нь х***а манж гар хөлүүд-рэ зогсж адгийн новшиын юмнуудыг хийж бдгийма.
Нэргүй 2025-01-06 59.153.115.247
"ХӨШИГИЙН ХӨНДИЙРҮҮ ЯВДАГ ЗАМ ДАГУУ ХАЙРАН 50 КМ ИЙН 2 ТАЛ ГАЗАР ЯМАР Ч АШИГЛАЛТГҮЙ АШИГТ ҮЙЛИЙН КОЭФФИЦИЕНТГҮЙГ ЗАСАЖ 10 КМ ТУТАМ ХАЖУУРУУ ОРЖ ГАРДАГААР ЗОХИЦУУЛВАЛ 2 ТАЛЫН 50 КМ ГАЗАРТ ХҮМҮҮС ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ХОТЫН ТҮГЖРЭЛ СААРАХАД НЭМЭР БОЛНО