Хөлбөмбөгт дуртай гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодров

Хөлбөмбөгт дуртай гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодров

Хөлбөмбөгт дуртай гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодров

Хөлбөмбөгт дуртай бразилын нэгэн гэлэнмаа 116 настайдаа нас барсан Японы иргэн Томико Итоокагийн дараа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод байна. Тодруулбал, гэлэнмаа Ина Канабарро нь тун удахгүй 117 насны төрсөн өдрөө тэмдэглэх юм. Түүний 84 настай зээ дүү Клебер Канабарро "Associated Press" агентлагт хэлэхдээ, Ина бага насандаа маш туранхай байсан тул олон хүн түүнийг урт насалж чадахгүй гэж боддог байсан гэжээ. Хүн амын насжилтыг хянадаг "LongeviQuest" байгууллага Бямба гаригт мэдэгдэл гаргаж, гэлэнмаа Инаг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсныг баталсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус байгууллагаас гэлэнмаа Инагаас ярилцлага авч байсан бөгөөд түүнийг өндөр настай ч цовоо сэргэлэн байдал, хамт олонтойгоо хошигнож буйг видео бичлэгт буулгажээ.

Түүний хувьд урт наслах нууц нь юу байсан талаар асуухад католик шашиндаа итгэж, Гэгээн Мэрид залбирах гэж хэлсэн байна.

Терезиан гэлэнмаа Ина Бразилын өмнөд хэсэгт орших Порто Алегри дахь өндөр настны асрамжийн газарт амьдардаг. Түүний бие нь муудсанаас болж хоёр удаа эмнэлэгт хэвтэн, бусадтай харилцахад бэрхшээлтэй болсны дараа зээ дүү нь долоо хоногийн Бямба гариг бүр цагийг хамт өнгөрүүлдэг болжээ. Мөн үргэлж дуут мессеж илгээж, эгчийнхээ сэтгэл санааг өргөх эерэг үгсийг илгээдэг аж. Зээ дүү Клебер нь хэлэхдээ, "Эгч миний дууг сонсоод шууд л сэргээд ирдэг гэж бусад гэлэнмаа нар хэлсэн. Эгч маань баярладаг байх" гэжээ.  Ина нь 1908 оны тавдугаар сарын 8-нд Бразилын өмнөд хэсэгт өнөр өтгөн айлд мэндэлжээ.

Гэхдээ төрсний гэрчилгээг нь төрснөөс нь хоёр долоо хоногийн дараа авсан тул жинхэнэ төрсөн өдөр нь долдугаар сарын 27-нд гэж зээ дүү нь хэлсэн юм.

Инагийн элэнц өвөө нь 19-р зуунд Бразил улс Португалиас тусгаар тогтносны дараах үймээн самуунтай үед улсаа хамгаалж байсан алдартай генерал байсан аж. Ина өсвөр наснаасаа шашны үйл хэрэгт оролцдог байсан бөгөөд Уругвайн Монтевидео хотод хоёр жил амьдарсныхаа дараа , Рио-де-Жанейро руу нүүж, эцэст нь төрөлх Рио Гранде-ду-Сул муждаа суурьшжээ. Тэрбээр мөн багшилдаг байсан төдийгүй шавь нар дунд нь улс төрийн зүтгэлтэн ч бий.

Тухайлбал, 1964-1985 оны хооронд Бразилыг удирдаж байсан генерал Жоао Фигейредо нь Инагийн шавь байжээ.

Түүнийг 110 нас хүрэхэд нь Пап лам Франциск баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байсан удаатай. Хамгийн гайхалтай нь Инаг төрсний дараахан байгуулагдсан орон нутгийн Интер хөл бөмбөгийн клуб жил бүр хамгийн ахмад шүтэн бишрэгчийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг байна. Улмаар өндөр настны асрамжийн газар дахь Инагийн өрөө Интер клубийн улаан, цагаан өнгөөр тохижуулагдсан байдаг аж.  Ина 116 насныхаа төрсөн өдрийг Интер клубийн ерөнхийлөгчтэй тэмдэглэж байхдаа олон нийтийн сүлжээнд нэгэн видео бичлэгийг нийтэлсэн байна.

Үүнд Ина "Цагаан ч бай, хар ч бай, баян ядуу ч бай, Интер бол ард түмний баг" гэж хэлжээ.

"LongeviQuest"-ийн мэдээлснээр, өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы Томико Итоока нас барсны дараа Канабарро хамгийн өндөр настай хүнээр тодорсон юм. Тэрбээр мөн 1997 онд 122 насандаа нас барсан Франц эмэгтэй Жанна Калментийн тэргүүлсэн жагсаалтын хамгийн өндөр настай хүмүүсийн ​​20-д бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

) 2025-01-06 50.169.138.78

U

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж