Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Тодруулбал, олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Тээврийн цагдаагийн албанд холбогдох материалыг бүрдүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-аас 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 18:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага

Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • 168 см-ээс дээш өндөртэй
  • Биеийн зөв хөгжилтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  • Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал

  • Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Ял шийтгэлийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
  • Хорооны засаг даргын тодорхойлолт
  • Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тэнэглэл 2025-01-06 139.5.216.213

Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

Avatar

Нэргүй 2025-01-06 66.181.161.101

tsagdaa hvchniihniig beldej ard tvmnii jigsaal tsuglaan bolhod ashiglah gej uursdiiguu hamgaaluulah gej hulgaichuud ard irgen tsagdaa 2iig hoorond in murguldvvleh gej beldej bgaa uchir in gewel ireh doloo honogt dulaahan bgaa jigsaal tsuglaan bolj magadgvi er in ene zun tom jigsaal tsuglaan ih garah bh tegeeed tegj beldej bgaa tur

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.37

энэ тэгээд яг юу хийх юм автобусны зогсоол. дээр яг ажил тарах ачаалал ихтэй үёд ирээд замд саад хийдэг машин журамлаж чадахгүй тамхичдыг хэлж саатуулж чадахгүй мөнгө хураасан жолоочид хяналт тавьж чадахгүй дэмий цагдаа болнооо

Avatar

Уншигч 2025-01-06 103.57.93.114

8 хүний намтар авч яадаг байна вэ, овог нэр регистр байхад л болмоор юм, тухайн хүний бүхий л мэдээлэл төрд өөрт нь байдаг биз дээ, хувь хүнээс өөрт байгаа мэдээллийг авах ёсгүй гэсэн дүхэм журам нь хэрэгждэггүй юм уу, улсын их хурлын гишүүн болоход ч ийм их мэдээлэл хувь хүнээс авдаггүй биз дээ, цагдаагийн байгууллага хөгжлөөс хоцроод байна уу, хүнд суртал нь улам ихсээд байна уу.

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.46.152

Татвар төлөгчдиин хайран мөнгө.Бодит байдал дээрээ ихэнх нь эргүүлээ ч хиихгүй даргадаа эргүүл хииж буй зураг л явуулдаг.Хааяа эргүүл хиихдээ тэгж хүн амьтанд мэдээлэлдээ дурддаг шиг шаардлага тавиад байсан юм юу ч байхгүй.Тэтгэвриин хэдэн хөгшин ажилгүй зарим нэг архичин ч байх шиг.

Avatar

Нэргүй 2025-01-06 64.119.29.63

Тэгээд энэ олон нийтийн цагдаагийн цалин хөлс нь хэд байдаг юм бэ дээ?

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.127

өнөөдөр үтэр түргэн нүүдэлчид нам төрөө өөрсдө гарта ав.

Avatar

зочин 2025-01-06 202.21.104.2

Коммунизм руу буцжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж