Гурвал талын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Гурвал талын уулзалт болно

Нидерландын Засгийн газрын санхүүжилтээр Байгаль орчны яам болон Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Байгаль орчин шинэчлэл” төслийн үр дүн болон цаашид хийх ажлын талаар хэлэлцэх гурван талын уулзалт энэ сарын 8-нд болох аж. Гурван талт уулзалтад Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэд сайд, төслийн удирдагч Ч.Жаргалсайхан, Дэлхийн банкны байгаль орчны төслийн зохицуулагч Тони Виттен болон албаны бусад төлөөлөгчид оролцох юм байна. Төслийн өмнөх жилийн үр дүн ямар байгаагаас хамаараад 2011 онд хийж, хэрэгжүүлэх ажлын ерөнхий чигийг гаргах үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Б.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж