Зарим замын уулзварт өөрчлөлт оруулах ажил хойшлов

Хуучирсан мэдээ: 2025.01.06-нд нийтлэгдсэн

Зарим замын уулзварт өөрчлөлт оруулах ажил хойшлов

Зарим замын уулзварт өөрчлөлт оруулах ажил хойшлов

Заымн хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс өнөөдөр /2025.01.06/ зарим замын уулзварт өөрчлөлт оруулна гэж мэдээлсэн ч хойшилжээ.

Тодруулбал, зүүн болон буцаж эргэх үйлдэл хийж байгаа автомашины 56.5 хувь буюу 1328 тээврийн хэрэгсэл нь тухайн уулзварын гэрлэн дохионы зохицуулалтын горимоос давсан хугацаа шаардаж байгаагаас Өгөөж, Баруун 4 зам, Бөмбөгөр, Хүнсний 1-р дэлгүүр, Гэсэр сүмийн уузварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, улмаар Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамжаар дамжин хотын төвөөс урагшаа Хан-Уул дүүрэг рүү зорчих хөдөлгөөнийг удаашруулдаг.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тухайн уулзварын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хөдөлгөөн зохион  байгуулалт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байсан юм.

Тухайлбал, өмнө нь Нарны хорооллоос баруун чиглэлд Нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, Нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж Нарын гүүр лүү нийлж хотын төврүү орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин Нарны хороолол орохоор, Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв замруу нийлэхгүйгээр хойд чиглэлд “Туушин”-гийн урдуур явж мөн Нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас Нарын гүүртэй нийлж хотын төврүү зорчих (гурвалжингийн гүүр болон “Вагнер ази” компанийн урдах замаар зорчих тээврийн хэрэгсэл мөн) -оор хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Замын уулзарт өөрчлөлт оруулах ажил хэзээ хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна.

Замын уулзварт өөрчлөлт оруулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж