Юн Сук Ёлыг баривчлахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ

Юн Сук Ёлыг баривчлахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ

Юн Сук Ёлыг баривчлахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ

Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газраас (CIO) цагдаагийн байгууллагад бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг цагдан хорих тогтоолыг цаашид гүйцэлдүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Авлигатай тэмцэх газрын өндөр албан тушаалтан Ням гаригт /2024.01.05/ уг хүсэлтийг дурдсан захидлыг илгээсэн гэж талууд мэдэгдэв.

Энэ талаар Сөүлийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ "CIO-аас бидэнд хамтран ажиллах хүсэлт тавьсан албан ёсны захидал ирсэн. Манай байгууллага хүсэлтийн дагуу хууль эрх зүйн боломжит нөхцөлүүдийн талаар хэлэлцэж байна" гэв.

CIO-ны мөрдөн байцаагчид өнгөрсөн Баасан гаригт ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах ажиллагаа явуулсан боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (PSS)  болон дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тус алба арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тогтоосон дайны онц байдлын хүрээнд Юныг хуулийн дагуу мөрдөн байцаах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм.  Үндсэн хуулийн цэцийн шүүхээс гаргасан баривчлах захирамжийн эцсийн хугацаа Даваа гаригт байсан тул одоо "CIO" цагдаагийн байгууллагат хандаж, Юныг байгаа газарт нь цагдан хориг аргыг ашиглах бололтой.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад илгээсэн захидалд Баасан гаригт болсон баривчлах ажиллагааны үеэр тус байгууллага ажил үүргээ хариуцлагатай гүйцэлдүүлж чадаагүй талаарх гомдлыг хавсаргасан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2025-01-06 202.126.89.254

худлаа сүржин баатрууд кино шигээ

Avatar

Нэргүй 2025-01-06 103.57.95.72

Ерөнхийлөгчийн байр суурь зөв. Хэрэв Үндсэн хуулиар тодорхой заасан үйлдлийг Юн ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, ямар ч заалтыг дур зоргоороо зөрчил гэж тайлбарлах боломжтой болно. Үндсэн хуулийн цэц эдгээр үйлдлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд одоо улс эрх зүйт төр мөн эсэх нь шалгагдаж байна. Гэсэн хэдий ч олон улсын хууль болон гэрээ хэлэлцээрийг үл тоосон тохиолдлууд өмнө нь байсан тул дур зоргоор шийдвэр гарах магадлал байж болзошгүй.

Avatar

Зочин 2025-01-06 124.158.119.18

Солонгос улсын АТГ ч сул дорой юм. Манай цагдаа бол дор нь бариад оймстой ч хамаагүй хөлийг нь гозогнуулаад аваад хийнэ дээ … Солонгосчууд Монголоос туршлага судалбал яасан юм бэ ?

Avatar

Haha 2025-01-06 103.168.34.151

ZOV

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.144

Гадаадын улс гүрнүүд ерөнхийлөгч ч бай сайд ч бай баривчилж хориод ямар ял гийтгэл оногдох ёстой байна түүгээр нь яллаад л байх юм. Манай улс авилгын индексээр тэргүүлж явна гээд л байх нэг ч сайд дарга нар ял идэлсэнгүй болж өгвөл оргон зайлах нүх сүвийг нь нээлттэй орхичихоод оргосных нь дараа эрэн сурвалжилж онигоотсоор байгаад таарах юм даа. Бид ямар улс, нийгэмд амьдраад байна аа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж