"Эрдэнэт үйлдвэр"-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нь 2010-2013 оны хооронд тус албан тушаалыг хашиж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-тэй Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “Трафигура Бехеер Амстердам”, Таурус Металс” компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани /Garland Marketing LTD/-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансаар дээрх компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан нь тогтоогдсон. Тодруулбал,
Etona lnvestment Corp гэх компаниас:
- 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50,000 ам.доллар /58,250,000 төгрөг/,
- 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 32,000 ам.доллар /37,248,000 төгрөг/,
- 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 64,000 ам.доллар /74,609,280 төгрөг/,
Grinder Trade investment LTD гэх компаниас:
- 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 51,475 ам.доллар /67,822,945.25 төгрөг/,
- 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36,975 ам.доллар /48,534,494.25 төгрөг/,
- 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 109,975 ам.доллар /145,645,391.25 төгрөг/,
- 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 104,975 ам.доллар /138,688,711 төгрөг/,
Noble Phonenix Limited гэх компаниас:
- 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 54,975 ам.доллар /91,007,814 төгрөг/,
- 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 79,975 ам.доллар /135,609,608.75 төгрөг /,
- 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 49,975 ам.доллар /91,027,463.5 төгрөг/,
- 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 43,807 ам.доллар /79,896,082.74 төгрөг/, нийт 678,132 ам.доллар /968,339,850.74 төгрөг/-ийн хахууль авсан.
Түүнчлэн Г.Амарбат нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд эзэмшдэг дансанд орсон 678,132 ам.доллорыг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны хоёрдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банканд харилцах данс нээсэн байна.
Улмаар Гарланд Маркетинг компанийн тус банканд эзэмшдэг данснаас:
- 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 672,092 ам.доллар /1,226,453,644.36 төгрөг/,
- 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар /711,648 төгрөг/, нийт 672,392 ам.доллар /1,227,165,292.36 төгрөг/-ийг шилжүүлэн байршуулж нуусан байжээ.
Мөн 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банканд эзэмшдэг өөрийн хувийн дансанд байсан 671,440 ам.долларыг 540,307,98 евро /1,603,644,890.79 төгрөг/-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн, тус дансанд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүртэл 570,307,98 евро буюу 1,7 тэрбум төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тиймээс тус мөнгөн хөрөнгийг буцаан авчрахаар ажиллаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.249
avgai n geed huniig shalgaach bas l tsum tsum idsen dee
килмантай Кан Камбуна. 2025-01-06 103.168.34.197
АТГ сайн ажиллаж байна. Харин дараагийн буюу 2028 оны сонгуулиар ардчилсан нам ялаад гараад ирвэл энэ бүхэн замхарч ардчилагчид улс орныг жинхэнэ утгаар нь цөлмөнө шүү.
Нэргүй 2025-01-06 59.153.86.79
Бас л ойгүй шуналаа
Нэргүй 2025-01-06 202.9.41.37
монгол түмэн маахь мандан бадранадаа АТГазрын ажилтан нартаа баярлалаа авилга сөнөтүгэй энэ луйварчин их муугаа үзэнэдээ монгол эх орон хблгайчаар дүүрч одоо яахав
Нэргүй 2025-01-06 99.224.121.45
Амарбатын үед ГОК-ын дарга Ганзориг байсан. Энэ хүнээ шалгах хэрэгтэй. Ганцаараа хийнэ гэж байхгүй.
Нэргүй 2025-01-06 103.168.34.197
Яг үнэн Ганзоригийг яагаад тойроод яваад байна аа. Тэмүүлэн нөлөөлөөд байх шиг байна даа.
Нэргүй 2025-01-06 66.181.178.19
2010-2013 оны хооронд "Эрдэнэт-ийн Ерөнхий захирлаар хэн ажиллаж байсан бэ. Тэр нөхрийг даврар шалгах хэрэгтэй. Г.Амарбат ганцаараа ийм хахууль аваагүй нь ойлгомжтой.
зочин 2025-01-06 66.181.190.73
Жараахай акуль аль ч байсан хулгай луйвар авлигажсан хөрөнгө хураах хууль баталж хэрэгжүүлж зогсоож чадвал улс ард иргэдэд өгөөжтэй Шүүх шудрага гэдэгт итгэдэг авилагчтай холбоотой шүүгчийг үгүйсгэхгүй хардаж сэжиглэдэг
Нэргүй 2025-01-06 124.158.109.201
Уг нь бүгд л хулгайч ш дээ. Энэ амарбат гэгч бол жараахай л даа. Гэхдээ арай л шуналтай, арай л дэндүүлсэн байна.
ЗОЧИН 2025-01-06 203.91.115.42
АРД ТҮМНИЙ ОРОЛЦООТОЙГООР ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУУ ХУРАА.
Нэргүй 2025-01-06 202.126.88.201
Талийгч Отгобилэгийн хулгайлсан нь мэдэхээс Петровис НИК, Улаанбаатар зочид буудал болоод байж байна.Захирал асан Ганзоригийн хулгайлсан нь Говь цогцолбор, ханбүргэдэй дэлгүүр болоод байж л байна.Эднийг Нямдорж 5 удаа хуулийн сайд хийхдээ цагаатгасан.Одоогийн захирал, хэлтсийн даргууд нь бүгд хулгайч.Хулгай хийсээр гишүүн болсон Үүрийнтуяа гэж санхүүгийн албаны дарга нь байна.Бадамсүрэн нь өмнөговиос авчирч хулгаыгаа хийлгэсэн.
Нэргүй 2025-01-06 59.153.114.138
Ажиллаж бна шалгаж бна гээд байдаг аль эртээ авилгалтай тэмцэх тэмцэлдээ ялагдаал унчихсан тийчигнээд хэвтэж байж АТГ
Нэргүй 2025-01-06 103.57.93.84
хууль бусаар гарсан монголын ард түмний хөрөнгийг заавал олж ирж орон сууц барьж ядарсан хүмүүстт зүгээр өг энэ чинь бидний хөрөнгө шүү гэмт хэргийн хоол болгож байхаар ядарсан хүмүүст өгвөл буян болно
Нэргүй 2025-01-06 103.212.119.75
ийм хөрөнгө нуугаагүй эрх мэдэлтэн бгаа юм уу манайд. бүгдийнх нь ийм хөрөнгийг хураавал жаахан шударга байх тухай итгэлийн гэрэл анивчих байх даа
Монгол хүү 2025-01-06 64.119.29.63
ЕР НЬ БОЛ ИЙМ ХУЛГАЙЧУУДЫГ ТАВИХАД НЬ ОРОЛЦСОН ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ НЬ ШИЙТГЭХ ХУУЛЬ ГАРГАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС СҮЙРЭХ ДЭЭРЭЭ ТУЛЧИХААД БАЙНА ШҮҮ. ТӨРИЙН БҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГАНЦАРААР ХӨДӨӨНИЙ МАЛ АЖ АХУЙД Ч ГОЛОГДОХООР НУСГАЙ ЮМНУУДЫГ ТОМИЛСООР НӨГӨӨ ХУЛГАЙЧУУД НЬ БАЙГУУЛЛАГА ЦААШАА УЛС ЭХ ОРНЫ НЭР ХҮНДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БУСАД УЛСЫН ХҮСЛИЙГ ХАНГАГЧ НАР БОЛЖ МОНГОЛЫН ТӨРИЙГ ХУРДАТГАЛТАЙГААР ГУТААН ДОРОМЖИЛЖ ХУВЬДАА МӨНГӨ ХЭВЛЭДЭГ МАШИНТАЙ БОЛСОН МЭТ МОНГОЛ ТӨРИЙГ УСТГАН МЭРЖ ИДЭЖ БАЙНА ДАА…
Иргэн 2025-01-06 103.212.118.79
Яачихсан амьтан гэж ийм байдаг байна аа. Шуналаа, шуналаа гэхэд ингэж шунана гэж байх уу.
Зочин 2025-01-06 103.212.118.21
шуналаа барьж чадахаа больсон нөхөр бна нүгэл нүдээрээ гээч нь болох нь тийм их мөнгөөр яах юм бэ хүн маш бага хэрэглээтэй байдагшд