БЗС-д 5.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ

БЗС-д 5.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ

БЗС-д 5.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, дууссан талаар прокурорын байгууллагаас мэдээллээ. Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байдаг. Тэгвэл П.Лхагвасүрэн анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүнийг гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сард /2024.12.11/ хэлэлцсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.

П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал, дээрх сайдын 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж.

Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг.

Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.

БЗС-ГИЙН ЗЭЭЛЭЭС 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛӨГДЖЭЭ

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал,

  • Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,
  • Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,
  • Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,
  • Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргээс “Сургалтын төрийн сангийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүдээ гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон” хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ийн зээл эргэн төлөгдсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Боловсролын зээл ба тэтгэлэгийн ялгаа 2025-01-06 103.168.34.144

Боловсролын зээл, тэтгэлэг 2 ялгаатай. Магистр, докторт гадаадад суралцсан нөхдүүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавиад БЗС-с зээл авдаг. Төгсөж ирээд зээлээ төлөлгүйгээр аль нэг байгууллагад 5 жил цалин авч ажиллаад л, НДШ 60 сар төлсөн гэсэн нэрэн дор зээлээ төлөлгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээгээ хууль бусаар гаргуулаад авчихсан ийм л хэрэг шүү дээ. БЗС-н тэтгэлэг бол ямар нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ энэ тэрийг барьцаанд авдаггүй. Ийм л ялгаатай.

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.127

Уих-д үүрлсн үмхий хулгайч х***а манж үүрлсн хог шааруудыг өнөөдриын дотор үтэр устгаж нүүдэлчид нам төрөө өөрсдөө ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж