"Үндсэн хуулиа хамгаалах зоригтой 34 гишүүн байх байлгүй дээ"

"Үндсэн хуулиа хамгаалах зоригтой 34 гишүүн байх байлгүй дээ"

"Үндсэн хуулиа хамгаалах зоригтой 34 гишүүн байх байлгүй дээ"

-Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.


-Та өнгөрсөн онд Монгол Улсын улс төрийн ертөнцөд өрнөсөн чухал үйл явдлуудын талаар тоймлон дурдвал юу онцлон нэрлэх вэ?

-Өнгөрсөн 2024 он бол сонгуулийн супер циклийн жил байлаа. Дэлхий даяар 74 улсад үндэсний сонгууль болж, 1.6 тэрбум хүн саналаа өгчээ. Монголд ч мөн адил эрх зүйн шинэ орчинд УИХ-ын сонгууль болж 126 гишүүнийг сонгосон нь хамгийн чухал үйл явдал.

-Таны хэлсэнчлэн Монгол Улсын парламент анх удаагаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонголоо. Анх холимог тогтолцоотой болохыг зорьж байсан зорилгодоо хүрсэн гэж дүгнэж байна уу?

-Бид 2022-2023 онд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд томоохон эрх зүйн шинэчлэлийг хийсэн, үүнийгээ тогтолцооны өөрчлөлт гэж нэрлэдэг. УИХ-ын 126 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Хагас жил гэдэг бол томоохон тогтолцооны өөрчлөлтийн үр дүнг хайхад богино хугацаа.

-Холимог тогтолцооноос үүдэн парламентын гишүүдийн чадавхийн асуудал эргээд нийгэмд шүүмжлэл дагуулах боллоо. Ер нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллах хүнд тодорхой хэмжээний нэмэлт шалгуур тавих ёстой болов уу?

-Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмний сонголтын толин тусгал. Үндсэн хууль, бусад хуульд сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн. 25 нас хүрсэн, ял шийтгэлгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өргүй гэх мэт хуулийн шалгуур бий. Харин ч хэт их шалгуур байгаа нь сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэж олон улсын экспертүүд үздэг. Нэмэлт хуулийн шалгуур байх ёсгүй гэж боддог. Харин сонгогчид өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгохдоо нухацтай хандаж, тавихыг хүссэн бүх шалгуураар шүүж байж хувь хүний сонголтоо хийх ёстой болов уу. Миний хувьд шинэ гишүүд чадавх султай гэж огт бодохгүй байна. Харин ч чадварлаг хүмүүс олноор сонгогдсон гэж бодож байгаа. Бид гишүүдийн чадавхад эргэлзэхийн оронд УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй, хяналттай болгохыг шаардах нь илүү чухал гэж бодож байна.

– Цаашид парламентын засаглалаа улам сайжруулж, бэхжүүлэхийн тухайд юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, төлөөллийн байгууллага болохын хувьд УИХ-ын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох ёстой. УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан, гишүүдийн ирц, хэрхэн санал өгсөн зэрэг мэдээлэл хаалттай хуралдсанаас бусад тохиолдолд ил тод байх ёстой. Энэ чиглэлээр ажилладаг судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгч нь ямар асуудалд хэрхэн санал өгснийг мэддэг байх ёстой. Манай УИХ-д тэмээ гэж ярьж байгаад, ямаа гээд саналаа өгдөг тохиолдол элбэг. Тэмээ гэж шийдэв үү, ямаа гэж шийдэв үү гэдгийг нь иргэд, сонгогчид мэдэж байх учиртай. Хоёрдугаарт, парламент хууль батлах үндсэн үүрэгтэй институц болохын хувьд хууль, тогтоомжийг дэгийн дагуу хэлэлцэх үүрэгтэй, иргэд ч үүнийг шаардах ёстой. Хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх, салбарын төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас саналыг нь авах, байнгын хороо, намын бүлгээр хэлэлцүүлэх гээд олон шатыг давж байж хууль батлагдах ёстой, тийм ч хуультай. Манайд сүүлийн үед хуулийн төслүүдийг түргэвчилсэн журмаар оруулж ирж, яаралтай батлах гэдэг жишиг тогтох нь байна. Хамгийн олон талаар хэлэлцэгдэж байж л хамгийн сайн хууль гарна. Гуравдугаарт, УИХ-ыг улс төрийн намууд бүрдүүлдэг тул улс төрийн намын төлөвшил нь парламентат ёсны бэхжилтэд шууд нөлөөтэй. Улс төрийн нам хариуцлагатай, санхүүжилт нь ил тод, гишүүд нь дотоод ардчилалтай байж улс төрийн нам төлөвшинө. Харамсалтай нь, энэ өөрчлөлтөд чиглэсэн улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулчихлаа.

 БУРУУ ШИЙДВЭРИЙГ ШҮҮМЖЛЭХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГАА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

-УИХ-ын сонгуултйн үр дүнд МАН, АН, ХҮН нам хамтарч Засгийн газар байгууллаа. Мөн ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлууллаа. Хамтарсан Засгийн давуу болон сул тал юу вэ?

-МАН, АН, ХҮН нам нийлээд 118 гишүүнтэй. Хамтарсан засгийн газар анх байгуулагдахад л сөрөг хүчингүй боллоо хэмээн шүүмжилж энэ талаар үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Эвслийн засгийн газар байгуулагдах үед Герман, Шинэ Зеландын эвслийн засгаар их жишээ авч байсан. Германд, Шинэ Зеландад аль ч нам 50+ суудлыг аваагүй болохоор эвслийн засаг байгуулагдсан. Германд бүр гурван нам нийлж байж 50 гаруй хувийн суудалтай болсноор эвслийн засаг байгуулсан ч оны өмнөхөн засаг нь уначихлаа. Эвслийн засгийн газрыг зөвхөн аль ч нам олонх болоогүй бол байгуулдаг. Хүчтэй сөрөг хүчний орон зай байхгүй байгаа нь хамгийн том сул тал. МАН зүүн төвийн, АН, ХҮН нам баруун төвийн намууд гэж өөрсдийгөө тодорхойлдог, тэгж зарладаг. Гэтэл сая иргэн бүрд "Эрдэнэс Тавантолгой–н хувьцааны ногдол ашиг тараах талаар Ерөнхий сайд мэдэгдэл хийхэд барууны гэх АН, ХҮН-ын дарга нар энэ засгийн Шадар сайд нар болсон тул Ерөнхий сайдын увайгүй шийдвэрийг шүүмжлэх биш дуулгавартай дэмжээд дэргэд нь зогсож харагдана лээ.

-Засгийн газарт тавих хяналт нэг ёсондоо алдагдсан гэж зарим хүн дүгнэж байна. Засгийн газарт намууд хамтарч ажиллаж байгаа ч УИХ-аас Засгийн газарт тавих хяналтын тогтолцоогоо хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Нэгэнт УИХ нь хүчтэй сөрөг хүчингүй болсон тул иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судлаачид нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж таарах байх, ер нь тэгсээр ч ирсэн. Гэхдээ 118 гишүүн дотор засгийн газрын буруу шийдвэрийг буруу гээд зоригтой шүүмжилж чадах гишүүд МАН-д ч, АН-д ч, ХҮН-д ч байгаа байлгүй гэж итгэж байна.

-Өнгөрсөн 2024 онд УИХ-аар Могол Улсын 2025 оны төсвийг хоёр ч удаа хэлэлцэж байж, баталлаа. Энэ үйл явцыг юу гэж харж байна. Үнэхээр холимог тогтолцоотой болсноор УИХ-ын гишүүд асуудалд олон талаас нь  няхуур хандаж, асуудлыг шүүн хэлэлцэв үү, эсвэл өөр шалтгаан байсан гэж дүгнэх үү?

-Сүүлийн жилүүдэд УИХ жил бүр алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Энэ жил анх удаа ядахдаа өмнөх жилүүдээс арай бодитойгоор улсын төсвийг батлах шиг боллоо. Шууд 126 гишүүнтэй болсноор асуудалд няхуур хандлаа гэж хэлэх аргагүй ч яах аргагүй дэвшил гэж бодож байна. Засгийн газар анхнаасаа алдагдалгүй төсөв оруулж болох байсан ч, тэгсэнгүй. Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авч байж алдагдалгүй төсөв батлагдсан гэж харж байна.

-Нэгэнт сонгуулийн жилийн үр дүнгийн талаар ярьж байгаа болохоор өнгөрсөн жил иргэд сонголтоо хийхдээ хэр хэрсүү байж чадав. Бэлэг сэлт, бэлэн мөнгөнд саналаа худалддаг иргэддийн тоо бодитоор буурч чадсан болов уу?

-ЕАБХАБ манай сонгуулийг хоёр сар шахуу хугацаанд ажиглаад дэлгэрэнгүй тайлан гаргасан. Сайжруулах шаардлагатай олон зөвлөмж өгсөн ч, эерэг зүйлсийг нь онцлон тэмдэглэсэн. Үүнд, нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэл хийж нэр дэвшигчдийн хүйсийн квотыг өндөрсгөснөөр 32 эмэгтэйг УИХ-д оруулж чадсан. Хоёрдугаарт, СЕХ хуулийн хүрээнд сонгуулийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан. Үүнд, сонгогчдын боловсролд чиглэсэн ажлууд ч хамаарна. Бэлэг сэлт, бэлэн мөнгө тараадаг, түүнийг нь авч сонголтоо хийдэг тухайд би сайн мэдэхгүй юм. Муу ч бай, сайн ч бай, сонгуулийн үр дүн таны бодолтой нийцсэн ч бай, үгүй ч бай ард түмний сонголт, тэдний хүсэл зоригийн илрэл.

ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧӨӨД, ЭСВЭЛ МУУ АЖИЛЛААД БАЙВАЛ ТОГТВОРТОЙ БАЙЛГААД БАЙЖ БАС ТААРАХГҮЙ

-Шинэ он гарчихлаа. Энэ 2025 онд Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол?

-УИХ-ын сонгуультай залгуулаад дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2027 он хүртэл Монгол Улс үндэсний хэмжээний сонгууль хийхгүй.  Өөрөөр хэлбэл, ирэх хоёр жил УИХ болон орон нутгийн сонгууль байхгүй тул “хамтарсан” засаг маань ажлаа л сайн хийгээсэй билээ. Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл өргөн барина гэх шиг болсон. Эдийн засагчид, судлаачид, иргэний нийгэм гээд олон талын төлөөллийг ажлын хэсэгтээ оруулж, тал бүрээс нь нягталж байж өргөн бариасай л гэж бодож байна. Тэгэхгүй өнөөдөр яриад, сайн хэлэлцүүлээгүйгээс маргааш нь шүүмжлүүлээд, нөгөөдөр нь буцаагаад татчихдаг байж таарахгүй.

-Хамтарсан засаг байгуулагдсан цагаас л энэ удаагийн Засгийн газар богино настай байх талаар таамаг дэвшүүлж байсан. Гэхдээ зургаан сар болчихлоо?

-Би бол харин ч сөрөг хүчинтэй байх уу үгүй юу гэдгээс илүүтэй Засгийн газрынхаа насыг бодож л хамтарсан гэж бодсон.

-Ер нь одоо нэгийгээ унагаж, нөгөө нь ажил хийх нэрээр хоолонд ордог, ажилтайгаа танилцах нэрээр ажил цалгардуулдаг энэ нөхцөл байдал иргэд, олон нийт, нийгэмд хэр ашигтай хувилбар вэ?

-Засгийн газар тогтвортой байх нь чухал, ер нь хаана ч тийм. Гэсэн хэдий ч Засгийн газар хууль зөрчөөд, эсвэл муу ажиллаад байвал тогтвортой байлгаад байж бас таарахгүй.

-Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хийх тухай яриа гарсаар удаж байна. Ийм өөрчлөлт хийх боломжтой юу?

-Би хувьдаа ийм яриа албан ёсоор сонсоогүй. Нэгд, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болохыг дэмждэггүй. Бүх ард түмнээс сонгогдож байж Ерөнхийлөгчийн институц  легитмсэлтэй, бүх ард түмнийг төлөөлөх мандаттай, шаардлагатай үед улс төр дэх хүчийг сөрж хориг тавих гэх мэт эрхтэй институц. Хоёрдугаарт, Үндсэн хуульд хэт ойрхон өөрчлөлт оруулаад байж таарахгүй. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулсан. Үр дүн нь 5, 10, 15 жилийн дараа харагдах ёстой шүү дээ. Дараа нь 2022 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болох талаар өөрчлөлт оруулсан, мөн 2023 онд гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог холимог болгож өөрчилсөн. Улстөрчид өөрсдийн эрх ашгийн төлөө жижиг, сажиг гэлтгүй Үндсэн хуулиараа оролдоод байх нь сайн зүйлд хөтлөхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад 93 гишүүний санал шаардагдана. Үндсэн хуулиа ганц нэг улстөрчдөөс хамгаалах зарчимтай, зоригтой 34 гишүүн энэ 126-д байх байлгүй дээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

batlanxpz7;y 2025-01-06 50.169.138.78

– nuxruus;

Avatar

XTZblr, xarxaas nyd Ubdluu; 2025-01-06 50.169.138.78

gadni gyilagchid+ gaynyyds AptKPm xsgyi blr baishingaa barisaard,gyilagchnaa urubduj yzen.

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.37

Улс төрчид улс төр судлаач нэртэй нам дагасан өлөн новшнууд Монголчуудыг хооронд нь талцуулж мөнхөд хэрэлдүүлэх сонирхолтой байдаг. Нам болж талцаж хэрэлдэж зодолдохгүй бол тэд ажилгүй болдог. Ажилтай байхын тулд хэрүүл тэмцэлд бусдыг уриалдаг. Имй новшнууд байсан цагт улс орны эрх ашигхохирсоор л байна. Монголчууд эвлэлдэн нэгдэж нэг зорилготой байж болохгүй гэж ярьж байгаа нь биднийг илт доромжилсон басамжилсан үйлдэл юм. Ийм баньд нарыг яах ёстой вэ

Avatar

Нэргүй 2025-01-06 107.77.230.231

End Undsen Hulu hereggyui

Avatar

Нэргүй 2025-01-06 124.158.109.201

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоор легитимас болдог, эсрэгээр бол үгүй гэнээ. Харинч боловсрол сул Жэнко Хүүк мэт харанхуй овгоруууд гарч ирдэг. Нэг нь Танк орж ирнэ, нөгөөх нь чөлөөт зах зээл гэж байхгүй, бүгдийг төр хийнэ гэж хадуурдаг гарууд. Энэ хоёр нүүрсний төмөр замыг гацааж асар их хохиролд улс орноо унагасан. Энхбат, Мөнх-оргил,Цогтбаатар нар ард түмнээс сонгогдож чадахгүй нь харамсалтай.

Avatar

Нэргүй 2025-01-06 59.153.115.9

Наад Хүүк, Женко чинь 126 дотроос бол бүүр л амархан сонгогдоно биз дээ.

Avatar

Зочин 2025-01-06 66.181.161.118

Женко, Хүүк мэт харанхуй овгоруудыг сонгож байгаа нь бидний л байж байгаа царай. Тийм харанхуй овгоруудыг сонгож байгаа ард түмэн бүр л таг харанхуй байгаа юм биш үү. Ямар ард түмэн байна тийм л төр засаг байна.

Avatar

Нэргүй 2025-01-06 202.55.188.100

Иргэдийн эзэмшиж буй хувьцааны ногдлыг ЗГ Үндсэн хуулийн дагуу хуваарилах үүрэгтэй. Энд зүүн төв, баруун төвийн нам ямар хамаатай юм бэ. Битгий их мэдэж унгас алд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж