Юн Сук Ёл импичментийн шүүх хуралдаа оролцоно

Юн Сук Ёл импичментийн шүүх хуралдаа оролцоно

Юн Сук Ёл импичментийн шүүх хуралдаа оролцоно

Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн сарын эхээр дайны байдал тогтоох оролдлого нь бүтэлгүйтсэнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн түүнийг огцруулах эсэх шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байна. Түүний өмгөөлөгч өнөөдөр /2024.01.05/ мэдэгдэхдээ, Үндсэн хуулийн цэц хоёрдугаар сар хүртэл таван удаагийн шүүх хурал төлөвлөсөн.

Хамгийн эхний хурал нэгдүгээр сарын 14-нд болно. Дараа нь нэгдүгээр сарын 16,21, 23-ны өдрүүдэд болж, эцсийн шүүх хурал хоёрдугаар сарын 4-нд болохоор төлөвлөгдсөн байна.

Юны хуулийн зөвлөх Юн Гап Гюн сэтгүүлчдэд хандан "Ерөнхийлөгч зохих өдөр хуралдаж, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байна" гэжээ. Үүнээс харахад ерөнхийлөгч Юн анхан шатны шүүх хуралд оролцож магадгүй байна. Үндсэн хуулийн цэцийн шүүх хуралдааны тухай хуулийн дагуу шүүх хуралдаанд ерөнхийлөгч оролцох ёстой. Харин албан ёсны шүүх хурал эхлэхээс өмнөх бэлтгэл ажлын хуралд ерөнхийлөгч оролцох албагүй байдаг. Үүний дагуу бэлтгэл ажлын хуралд Юн оролцоогүй байна.

Хэрэв Юн анхан шатны албан ёсны хуралд оролцохгүй бол товыг товыг хойшлуулж болно. Шүүх хуралдаанд хоёр дахь удаагаа ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-05 66.181.177.126

harin ch huuli n oilgomjgui uls um hereg hiicheed bhd hamgaalalt n uguhgui naasan onigootoi uls um shivshig bolj bnda

Avatar

North Korea - d Neg mundag Lider Udirdach Jinhen Erunhiilugch baina !!! 2025-01-05 202.9.40.125

Ene Uls maan USA – Kolon shuu de !
Yamar Erunhiilugch geheer " Tushaaland Nohoi n Gulug bolood Suuj baih bilee ! "
Ene Ulsad Erunhiilugchiin Suudal baidag gehdee
Paiz tudii l yum ! Helber tudiil yum !
Ene Suudal Suusan Hun Yhdeg yum esvel Oron Shorond Ordog yumaa. Haraaltai Muu eoriin Suudal yum shuu de !
Jinhen Erunhiilugch Neg baina ! / North Korea – d /
Pujintai bol Tanktai bol Army – tai bol Zevsgtei
Uuriin gesen imejtei estoi

Avatar

Лондон зураач 2025-01-05 90.212.131.42

Сөрөг хүчин Хойд Солонгостой холбоотой байж магадгүй л юм байна. Энэ Ерөнхийлөгч Юн "Тамга" атгасан бололтой.

Avatar

Нэргүй 2025-01-05 66.181.185.75

хууль нь тодорхой гоё юм аа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж