Дэлхийн номер нэг YouTuber, сошиал нөлөөлөгч Жимми Доналдсон буюу Mr. Beast сүй тавьжээ. Тэрбээр хамгийн онц сонирхолтой бодит туршилт болон хандив өгдгөөрөө алдаршиж, нэг ам.доллараас 10 мянган ам.доллар хүртэлх бараа бүтээгдэхүүн, орон сууц зэргийг олон нийтэд танилцуулдаг юм.
Энэ оны эхний өдөр Жимми өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан найз охин Теа Буйсентэй сүй тавьсан мэдээгээ хуваалцжээ. Алдарт YouTuber-ийн сүй тавьж буйг харуулсан бичлэг шууд л цахим ертөнцөөр тархаж, шүтэн бишрэгчид нь баяр хүргэсэн байна. Хосууд яг үнэндээ зул сарын баярын өдөр сүй тавьсан байжээ.
Жиммигийн эцэг эх Өмнөд Африкаас АНУ-д ирж, зул сарын баярыг хамт тэмдэглэх үеэр уг үйл явдал болсон аж. Хосууд 2022 онд Өмнөд Африкт танилцаж, үерхэж эхэлсэн байдаг.
y 2025-01-05 50.147.160.114
indxuin dyyriaml tablti;