Мөрдөн байцаагчид Баасан гаригт /2024.01.03/ эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчилж чадаагүй тул дараагийн алхмаа хэлэлцэж байна. Тус улсын Авлигатай тэмцэх албаны (CIO) алба хаагчид Даваа гаригаас өмнө, өнөөдөр дахин нэг удаа баривчлах алхам хийж магадгүй гэж эрх баригчид таамаглах болжээ. Эхний оролдлогын үеэр Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны (PSS) 200 гаруй гишүүн мөрдөн байцаагчдыг ерөнхийлөгчийн ордонд нэвтрүүлэхгүйн тулд гинжин холбоо үүсгэж, замыг хаасан байдаг. Улмаар "CIO"-гийн зүгээс орлогч ерөнхийлөгч Чой Санг Мок руу захидал илгээж, "PSS"-ийг хамтарч ажиллахыг уриалахыг хүсчээ. Үүнтэй ижил төстэй захидлыг нэгдүгээр сарын 1-нд мөн адил илгээж байсан ч тодорхой хариу ирээгүй юм.
Одоогийн байдлаар, ерөнхийлөгч Юныг дахин баривчлах шуурхай арга хэмжээ явагдаагүй байгаа ч түүнийг дэмжигч иргэд, хууль тогтоогчид гэрийнх нь гадаа ирж, баривчлах ажиллагааг Даваа гариг хүртэл хойшлуулах арга хэмжээ авч магадгүй байна.
Хэрэв Юныг баривчлах оролдлого бүтэлгүйтсээр байвал "CIO" цагдан хорих захирамж гаргах хүсэлт шууд гаргаж магадгүй юм.
Энэ талаар хуулийн мэргэжилтнүүд тайлбарлахдаа, цагдан хорих захирамжийг шүүхийн байгууллагын оролцоогүйгээр буюу 20 хоног явагдах шүүх хурал болохгүйгээр шууд байгаа газарт нь хорих тухай юм. Мөн прокурор, CIO мөрдөн байцаалтын хугацааг тэнцүү хуваан авч, мэдүүлэг авах юм.
Тагнуулын ерөнхий газрын өмгөөлөгчийн хэлснээр, мөрдөн байцаагчид Юныг баривчлах нь хэцүү байх болно гэдгийг мэдэж байсан. Гэсэн хэдий ч одоо байгаа нотлох баримтууд нь цагдан хорих шийдвэр гаргахад хангалттай, үндэслэлтэй байгаа аж. Түүнчлэн, Юн нэгдүгээр сарын 6-наас өмнө баривчлах захирамжийг үл тоосон хэвээр байвал мөрдөн байцаагчид шүүхэд хугацааг уртасгах хүсэлт гаргаж магадгүй байна. Эс бөгөөс шууд цагдан хорино.
Үүний зэрэгцээ, "PSS"-ийн дарга Пак Чон Жун болон түүний орлогч нарыг "CIO"-ийн Юныг баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгаж, байцаалтад дуудсан байна.
Үүнд "PSS" хариулахдаа, аюулгүй байдлыг үүднээс тэд албан тушаалаа орхиж чадахгүй байгаа тул байцаалт авах товыг хойшлуулахыг уриалжээ.
Gerel 2025-01-05 119.66.36.7
Hurdan shalguulaad neg tiishee boloosoi..Yerni Man.an 2shgl..hereldej jagsaad..Uls oron ard tumenl hohirch bna..Gaduur ajil hovor won unaj dollar usuud. Solongosiin ediin zasag 00 zaaj bnashde..Mulguu yek.tei baih…iiml baidald ordog uym bna
ylcuin xamgaaltad 2025-01-05 50.147.160.114
manlailagch
- nuluutei; 2025-01-05 50.147.160.114
zoblond
Нэргүй 2025-01-05 76.64.122.238
ene amerikiin l gar ybaad bga yumdaa uls dotroo uur ulsiin tug bariad jagsaj ybdag iim irged gej bh uu ulsaa erunhiilugchuu gej bga bol Solongosiin tugaa l barimaar yumaa
Иргэн Гантулга 2025-01-05 202.126.89.173
манай төрийн хамгаалалтынхан Н.Энхбаярыг АТГ нөхдүүдэд шууд хүлээлгэн өгсөн бодвол энэ Солонгос төрийн хамгаалалт хавьтуулахгүй мундаг байна шүү. манай энэ хэдэн хөлдүү толгой нар нэр төр,тангарагтаа үнэнч байхын үлгэр жишээг авах хэрэгтэй. манай хамгаалагч нар болон АТГ газрын нөхөд баяр болж байгаа юм шиг гар хөлөө барилцаад байсан,тэр үед төрийн хамгаалалтыг үнэхээр өрөвдөж дургүй хүрч байсан даг.Одоо ч нэг нам болсон тэгэхгүй байлгүй дээ.
Нэргүй 2025-01-05 174.94.61.123
За даа ер нь ард түмэн эргэчиxсэн юм биш үү, энэ баривчлана маривчлана гээд тэр нь ард түмний нийтийн эсэргүүцэлтэй тулгараад Солонгос аргагүй л нэг биш болоод явчихлаа даа, идэнтигаа алдаж мөxөx замруугаа уруудаад эxэлсэн гэдэг ортой…
Нэргүй 2025-01-05 103.168.34.129
АДГИЙН АМЕРИК ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРӨӨР ТОГЛОЖ БАЙХ ЮМ ДАА КККК
Нэргүй 2025-01-05 103.168.34.129
ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ИХЭНИ НЬ ХОЙД СОЛОНГОСОО ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ БАЙНА …АНУ-Н ГАР ХӨЛ БОЛСОН ЁЛ -Д МАШ ДУРГҮЙ БАЙНА…ӨМНӨД СОЛОНГОС АМЕРИКААС ХОЛДОЖ ХОЙД СОЛОНГОСТОЙГОО НЭГДЭХГҮЙ БОЛ ХОЙД СОЛОНГОСТ ХАЛДВАЛ ОРОС ШУУД ОРОЛЦОХООР ГЭРЭЭ ХИЙГДСЭН ДЭЭЭ…
Нэргүй 2025-01-05 202.126.89.221
PSS сайн бна. Эх орончид ингэдэг юм.
Нэргүй 2025-01-05 103.57.93.84
хуулийн байгууллага нэг чиглэлд байхгүй бол инээдтэй болдог юм байна даа Ардчилал хэт хөгжихөөр бүтэхгүй гэдэг нь йолгомжтой Төр байхгүй бол хэдэн янзын толгой тарж бутарна Оросууд хэдэн зуунаараа хаадууд нь хатуу ширүүн гараар удиодсаны хүчинд орос орон оршин тогтнож байна