АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар Бямба гаригт нэр бүхий 19 хүнд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг гардуулжээ. Эдгээр хүмүүс дунд аргентин хөлбөмбөгчин, домогт Лионель Месси багтсан аж. Гэвч тэрбээр Цагаан ордонд айлчилж, одонгоо гардаж аваагүй гэнэ.
Жо Байдены хувьд Мессиг НҮБ-ын хүүхдийн сан болон Лео Месси сангаараа дамжуулан хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсрол тал дээр дэмжлэг үзүүлдгийг нь үнэлж, энэхүү одонгоор шагнахаар болжээ.
Тэгвэл Лионель Мессигийн очоогүй шалтгаан нь завгүй хуваарьтай нь холбоотой гэнэ.

Лионель Мессигээс гадна сагсан бөмбөгийн амьд домог Мэжик Жонсон, Хиллари Клинтон тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнуулжээ.
Мессигийн менежментийн баг болон Интер Майами багийн мэдэгдэлд "Месси өөрийгөө ийм нэр хүндтэй шагнал хүртсэнд талархаж, маш их аз завшаан гэж хэлсэн. Харамсалтай нь шахуу хуваарийн улмаас оролцож чадахгүй боллоо" гэв.
Месси Европ дахь замналаа өндөрлүүлж, АНУ-ын Интер Майами багт тоглож байгаа билээ. Түүний ачаар баг нь түүхэн дэх анхны цомоо хүртсэн юм. Мөн тэрбээр Мэйжор лигийн улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарчээ.
3,576.26






















































Холбоотой мэдээ