2024-2025 онд шилжсэн өнгөрч буй долоо хоногт олон шийдвэр, шинээр хэрэгжиж эхлэх хуулиудтай холбоотой онцлох заалтууд бодит болж эхлээд байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой хугацаа нь дууссан автобуснуудыг акталж, зорчих үнийг нэмэх, хотын дугаар авахтой холбоотой заалт болон гэр хорооллын айл өрхүүдийн утааг бууруулахтай холбоотой хэд хэдэн шийдвэрүүд хэрэгжих тов тодорхой болоод буй. Тэгвэл өнгөрч байгаа долоо хоногийн онцлох зарим мэдээллийг тоймлож байна.
ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ НЭМЖ, 221 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХААР БОЛОВ
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны сүүлийн /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343 мянга 289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38 мянга 871 хүүхэд амьдарч байгаа аж.
Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулсан байна. Тиймээс энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгажээ. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болох юм.
НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЖ, ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Энэ долоо хоногоос буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа хэд хэдэн онцлох хуулийн заалтууд бий. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Тус шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.
Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж байгаа юм.
Мөн зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-25 хувь болгох журам өнгөрсөн Лхагва гаригаас хэрэгжиж эхлээд байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Уг журамд, зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоосон.
Үүнээс гадна ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.
Мөн ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох шийдвэрүүд тус тус хэрэгжиж эхлээд байна.
БЕГ: ТӨРИЙН ХЭРГИЙГ КИРИЛ, МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ
Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасны дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр болсон.
Хуулийн хэрэгжилтийг хангахад боловсролын сургалтын байгууллагууд манлайлан ажиллана.
Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь монголчуудын эрхэм үүрэг гэдгийг Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн.
ДЭЭД ЛИГ БОЛОН ЗҮҮН АЗИЙН СУПЕР ЛИГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-26 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах албан ёсны урилга ирснээр хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой тус лигийн Гүйцэтгэх захирал Henry Kerins, Үйл ажиллагааны менежер Steve Han болон Маркетингийн менежер Alex Oh нар хүрэлцэн ирж, энэ өдөр МСБХ-ны Үндэсний Дээд лиг зохион байгуулагчидтай албан ёсны анхны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар хоёр лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл харилцан солилцлоо.
Үүний дараагаар UG Arena-гийн үйл ажиллагаа, Үндэсний Дээд лигийн зохион байгуулалттай үзэж танилцлаа. Лигийн тоглолтуудыг ФИБА стандартаар UG Arena-д зохион байгуулагддаг тул EASL зохион байгуулах стандарт хангагдсан байна гэж үзэн тэд сэтгэл хангалуун байлаа. East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм. Тус лигт БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Филлиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.
EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм.
EASL-ийн удирдлагууд Монголын лигийн аварга баг тус лигт тоглох болж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТРОЛЛЕЙБУСНЫ НАСЖИЛТ ДУУСЧ, ЗОГСООЖЭЭ
Нийтийн тээвэрт нийт 23 троллейбус явдаг байсан бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Троллейбусны насжилт нь дуусч, 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлсэн гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлж байв.
Жил бүр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн жилүүдийн тоон мэдээллээс харвал, 2022, 2023 оны эхний хагас жилийн байдлаар 224 автобус оруулж ирсэн байна. Харин 2023 оны сүүлийн хагас жил болон 2024 оны эхний хагас жилийн байдлаар 600 автобус оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, 2023-2024 онд их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Монголд Улсад одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
Бүтэхгүй ээ 2 цагийн өмнө 202.9.40.179
Тэтгэвэр цалин 6% нэмлээ гэх юм өргөн хэрэглээний бараа бүгд өссөн ганцхан мах нь дээр жишээ авхад жилийн дотор 30-50% р өссөн бна.
Баяртай байна 8 цагийн өмнө 103.57.94.178
Ашгүй ингэж босоо монгол бичигтэй шилжих гэж. Босоо хийморио хэвтээ болгоод их л зовлондоо. Буцаад мандан бадрах болноо
Зочин 2025-01-05 66.181.160.92
Цалин тэтгэвэр нэмсэн гээд гайхуулчихжээ. Тэр чинь баян тансаг улсуудын дэргэд нэмэгдэл бишээ. Баячуучуудын хүүхдүүд мөнгөөр бараг бөгсөө арчиж байгаа биз дээ. Битгий тэгж ард түмнээ ахмадуудаа доромжил.
Нэргүй 2025-01-05 66.181.160.92
Аль ч үгүй орон боллоо доо. Хүүхдүүдийг монгол үгүй. криллл ч үгүй. англи хэлгүй боллоо доо. Нэг хэсэг хүүхдүүдийг крилл үсэг. монгол үсгээр толгойг нь эргүүлсэн шүү.
Иргэн 2025-01-05 202.9.47.55
ингээд бүх нийтээрээ бичиг үсэггүй улс орон боллоо. Ямар их зардал гарах болоо. Гадаад харилцаатай холбоотой бүх албан бичиг паспорт ….. гээд тоочвол …
Тэмээн дээр ямааны гарз гэдэгснн. энэ бол ямаан дээр тэмээний гарз болно. Хайран мөнгё. Цах станц барьсан бол… сургууль цэцэрлэг барьсан бол…
Нэргүй 2025-01-05 66.181.160.92
Яг үнэн шүү.
Зочин 2025-01-05 139.5.219.38
Тэтгэвэр цалин нь нэмсэн 6 хувь нь дусал төдий. Үүнийг нь дагаад мах сүү нь хангалттай нэмсэн худалдаачид ямарч ялгаагүй харин ч үнийн өсөлт хүнсэн дээр гарч худалдаачдийг баярлуулах. ХХААЯ ны сайд гэж малыг хүнсний үнийг барьж хязгаарлах ажил хийхийг иргэдээс шаардаж байна. Чадахгүй бол огцор .
Дэлхийтэй хөл нийлүүлж байгаа нь энэ үү ккккк ямар их зардал гарна гээч үр дүн 0 дэлхий бас сурна гэж найдах л үлдлээ хахах, 2025-01-05 202.72.243.182
bo
ᠬᠥᠮᠥᠨ 2025-01-05 202.9.40.40
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠊ᠢᠢᠡᠷ ᠊ᠢᠢᠡᠨ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠨᠢ ᠳᠡᠭᠡᠷ ᠊ᠡ᠋ ᠰᠢᠥ ᠳ᠋ᠡ
Нэргүй 2025-01-05 202.9.40.220
Мнголд хэсэг бүлг хог шаарууд санаа нийлээд нэг сан2г2рр хүнрүү дайрч бвал тэр хог шаарууд х***а манж цустууд дайруулж бга нь мнгол хүн. Мнгол хүн зөв юм ярих-р эгд2цж стгэц өвчтэй гэж дайрч хэвтүүлх бузр атгаг арга шаацн. Хэсг бүлг хог шаарууд санаа нийлж нэг санг2р тэнгэрт гартл юмыг магтаж бвал магтуулсн х***а манж цуст магтагсд нь х***а манжууд. сэтгц мэтгц гэж бүлглж шаагчид бузр х***а манж хог шаарууд.
Хулгайч монгол 2025-01-05 139.5.216.253
хайрт ах орос зөвшөөрсөн юм уу тиймээ ах оросчингуудаа
зочин 2025-01-05 66.181.186.252
Аливаа улс орон юуны өмнө хөрш зэрэгцээ орнуудтайгаа аль болохоор хэвийн сайн харилцаатай байх хэрэгтэй, Бид жижиг орон Иймээс үүнийг бүр ч онцгой анхаарах шаардлагатай,Хоёр хөршөөс манайд дарамт үзүүлээд байгаа зүйл одоогоор алга,Бид бие дааж төр засгаа байгуулж, асуудлаа өөрсдөө шийдээд л явж байна Хоёр хөршийн эсрэг ямар ч шалтгаангүй дайсагнах хэрэггүй, Олон улсын байдал туйлын эмзэг байна Харилцаа муудах нь бидэнд л муу Бид л хохирно
Зочин 2025-01-05 202.9.47.58
монгол бичиг нийтэд дэлгэрч.ашиглаж чадахгүй.боломжгүй.тохиромжгүй зүйл.яахав түүх судлах энэ тэрдээ ашиглаж болох биз.ер нь өнгөрсөн үетэйгээ зууралдаад байх хэрэггүй.урагшаа харж явах хэрэгтэй.хойшоо харж суучаад явахгүй байна.өнгөрсөнд сайн ч юм бий саар ч юм бий.авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.хэн нэгэнд гайхуулах ч юмуу реклам маягаар хөрөншө мөнгө цаг заваа үрэх ёсгүй.ер нь ард нийтийн санал асуулга явуулах ёстой.99 хувь нь хуучин бичгийг эсэргүүцнэ.ард түмнийг бичиг үсэггүй харанхуй
зочин 2025-01-05 103.212.117.23
Оновчтой хариу өглөө дөө. Үсэг нь хэцүү бас дутуу, буриад, харчин аялгууны үг их хэрэглэсэн нь бүр ч хэцүү. Ёстой хар ядаргаа л байна. Өөр хийх ажил алга уу. Сурсан ч юмгүй, мэдэх ч юмгүй хоцроно шүү. Би бол хальт мөлт уншаад байдаг хүн л дээ. Зовлонгий нь мэднэ.
Зочин 2025-01-05 202.9.41.85
Кирил бичгээр бөөн алдаатай бичдэг. Монгол бичгээрээ бас зөндөө алдаатай бичнэ. Англи хэл бараг сайн ойлгодоггүй. Хэцүү байна.
Нэргүй 2025-01-05 66.181.188.64
сурна шүү дээ. босоо монгол бичиг үндэсний том соёл учир зөв шийдвэр
Нэргүй 2025-01-05 66.181.178.47
Кириллээ мэдэхгүй байж бөөн будилаан хутгах зорилго нь юу юм. Хөгийн хар хулгайчууд
Нэргүй 2025-01-05 202.9.41.12
Энэ нэг мэдрэл муутай хүн юм болгон дээр манж, х***а гэж бичиж байх юм. Нийтлэл болгон өөр өөр санаа агуулсан байхад чи өөр өөр сэтгэгдэл бичиж ёстой. Ийм хүмүүс их байнаа. Фейсбүүкээр нэг байх юм. Хүүхдүүд буруу үлгэр дуурайлал авах бий гэж айх юм. Чи сэтгэдэл бичиж чадахгүй байж зүгээр л эмээ уугаад сууж байгаач ээ.
Нэргүй 2025-01-05 202.9.40.220
чи муу гай хирээ мэдэж хулгай хийх бсиймаа.
ИРГЭН 2025-01-05 66.181.183.25
Татвар Торгууль, Цахилгаан дулааны үнэ,,,,,,өнөө нэмсэн Тэтгэвэр, тэтгэмжнээсээ хамаагүй илүү нэмчихээд нээг их Сүртэй нэмцэн юм шиг Ярьж бичих юм,
Нэргүй 2025-01-05 202.9.40.220
Үмхий өлөн хулгайч манж х***а жингэрүүд эндүрээд байгаарай. Гажиг шаарууд битгий эндүүрээд бгарай. Гичинүүдиыг мэдрүүлнээ.