Сурвалжлага: "Приус" машины нүүрсэн яндан 800-900 мянгын үнэтэй

Сурвалжлага: "Приус" машины нүүрсэн яндан 800-900 мянгын үнэтэй

Сурвалжлага: "Приус" машины нүүрсэн яндан 800-900 мянгын үнэтэй

"ПРИУС МАШИНЫ ЯНДАН НАРИЙН ШҮҮЛТҮҮРТЭЙ УЧРААС ҮНЭТЭЙ БАЙДАГ"

"Приус маркийн автомашины ориг гаальтай яндан зарна. Суурилуулж өгч, янданг нь засна" гэх зарын дагуу 8864…. утсаар холбогдлоо.

-Зарын дагуу холбогдож байна. "Приус-30" автомашины нүүрсэн яндан зарах уу. Үнэ нь хэд бол?

-Байгаа. Гаальтай яндан нь 900 мянган төгрөгийн үнэтэй бол Монголд явж байсан нь 800 мянган төгрөг гэж байна.

-Гаальтай яндан гэдэг нь?

-Япон улсаас орж ирсэн, Монголд яваагүй гэсэн үг.

-Нүүрсэн яндан авбал машинд суурилуулж өгөх үү?

-Тэгнээ. Яндан суурилуулах үнэ нь 50 мянган төгрөг. Харин одоо машинд нь байгаа хуучин нүүрсэн янданг нь авч үлддэг. Бас бүх төрлийн машины нүүрсэн яндан худалдаж авна. Приус машинаас бусад төрлийн машины нүүрсэн янданг өөрсдөө тайлж авч ирдэг. Приус машины нүүрсэн яндан бусад машиныхаас нарийн шүүлтүүртэй учраас арай үнэтэй байдаг юм. Бас амар тайлагддаг учир бид эндээ тайлж, янданг нь сольж өгдөг.

-Би одоо яваад очвол хаана очих уу?

-"Да хүрээ" захын дэргэдэх "Хаан" банк өнгөрөөд энэ утас руу залгаарай. Манай автомашины засвараас гадна түүхий эд авдаг юм гэв.

Нүүрсэн яндангүй автомашиныг нь журамлахаар болсноо албаныхан мэдээлсэн. Уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх сургаар цахим сүлжээнд "Нүүрсэн яндан авна" гэх зараас гадна "Ориг нүүрсэн яндан зарж, суурилуулж өгнө" гэх зар нэмэгджээ. Энэ удаагийн сурвалжлагаараа автомашины нүүрсэн яндангийн асуудлыг хөндөж байна.

Албаныхан "Иргэд 1.5-2 сая төгрөгөөр машиныхаа нүүрсэн янданг зарж байна" гэж мэдээлж байсан бол зарын дагуу холбогдоход "Приус" машины нүүрсэн яндан хамгийн үнэтэй буюу 800-900 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин хуучирч бөглөрсөн нүүрсэн яндангаа солиулахад 300-400 мянган төгрөгийн үнэтэй байгааг авто засварынхан хэлсэн юм.

Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай.

"Жолооч нар автомашиныхаа нагар, утааг багасгахын тулд нүүрсэн яндангаа солиулдаг. Өдөрт 1-2 машин л нүүрсэн яндангаа солиулахаар ирдэг. Портер юм уу, Герман улсад үйлдвэрлэсэн дизель машины нүүрсэн яндан хурдан бөглөрчихдөг.

Герман автомашины нүүрсэн яндан захиалахад нэг сая төгрөгөөс дээш үнэтэй болно. Тиймээс зарим жолооч шинэ янданг 300-400 мянган төгрөгөөр нүүрсэн яндангаа солиулахыг боддог.

Приус машины нүүрсэн яндангийн шүүлтүүр нь нарийн, шүүлт  сайн байдаг учраас үнэтэй байдаг. Бусад машины нүүрсэн яндан арай өргөн байдаг" гэдгийг авто засварчин Я.Ууганбаяр тайлбарлав.

"НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГҮҮР ХУРДАН МУУДАЖ, ЭЛЭГДДЭГ"

Харин жолооч нарын хувьд унаж буй автомашиныхаа нүүрсэн янданг шалгадаггүй, шалгах ч боломжгүй гэдэг хариултыг өгсөн юм. Автомашин худалдаалдаг Б.Батноровын хувьд "Иргэд анх автомашин худалдаж авахдаа нүүрсэн яндантай эсэхийг асуудаг. Нүүрсэн яндангүй машинаас аймар нагар, утаа үнэртдэг. Ер нь илт мэдэгддэг. Машины стандартыг алдагдуулж, хорт утаа ялгаруулж байгаа бол машиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжинэ" гэв.

"Доктор" авто сервесээр үйлчлүүлж буй жолооч Ү.Жаргал 30 гаруй жил машин барьж байгаа бөгөөд нүүрсэн яндангийн талаар сайн мэдэхгүй байна. Хуучны орос машинуудад ямар нүүрсэн яндан гэж байсан биш. Сүүлийн үеийн автомашинууд бараг нүүрсэн яндангүй болж, тоносон гэж ярих юм" гэлээ.

Харин "Доктор" авто сервесийн инженер Д.Мөнххолбоо "Нүүрсэн яндангүй автомашины дэргэдүүр явахад угааржилт ихтэй байдаг. Оношилгооны хэмжилт дээр угаар өндөр заадаг. Энгийнээр тайлбарлавал, янжуур тамхины арын шүүлтүүр шиг автомашины нүүрсэн яндан хорт утааг шүүдэг гэсэн үг. Тэрийг нь катализатор гэдэг. Энийг нь авчихаар хорт бодисуудаа тэр чигээр нь агаарт ялгаруулдаг.

Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр хурдан муудаж, элэгддэг. Утаа хэт чөлөөтэй гарснаар машины мотор мууддаг.

Олон жил болсон автомашины нүүрсэн янданг сольж өгдөг үйлчилгээ бий. Үнийн хувьд 1-2 сая төгрөгийн үнэтэй байдаг. Иргэд ихэвчлэн шинээр худалдан авч буй машинаа шалгуулж, нүүрсэн яндантай эсэхийг асуудаг" гэдгийг хэлж байв.

"МАШИНЫ УТААНААС ЯЛГАРЧ БУЙ ХҮНД МЕТАЛЛД БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ХОРДДОГ"

НЭМҮТ-ийн Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж:

-Өнгөрсөн 2023 оны тооллогоор агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн 28 хувийг автомашины утаа эзэлж байна гэх дүн мэдээ гарсан. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 800 мянган автомашин бүртгэлтэй байна. Эдгээрийн 80-аас дээш хувь нь арваас дээш жилийн насжилттай автомашин эзэлж байгаа учраас агаарын бохирдлыг ихээр үүсгэж байна. Автомашины утаанаас 200 гаруй химийн бодис ялгардаг. Тэр дунд хамгийн хортой нь хүнд металлууд буюу азотын давхар исэл байдаг.

Азотын давхар исэл нь автомашины тоотой шууд хамааралтай. Автомашины тоо нэмэгдэх тусам азотын давхар исэл агаарт ялгарч, бохирдоно гэсэн үг.

Үүний улмаас иргэдийн дунд амьсгалын замын астма болон уушгины бронхит өвчинг үүсгэдэг. Бага насны хүүхдүүд ихээр өвчилж, хүндээр тусдаг. Учир нь хүнд металл агаарын доод түвшинд буюу хүүхдийн амьсгалын түвшинд байдаг. Хүүхэд хүнд металлаар амьсгалаад ирэхээр ой тогтоомж муудаж, бусад хүнд металлын хордлогод өртөх магадлал нэмэгддэг" гэсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-01-06 66.181.186.184

Иргэдийн машины яндаг нь хулгайч нартай хамтран төр нь гадагшаа зөөчихөөд одоо торгоно шийтгэнэ гэдгийг юу гэж ойлгох вэ МАХН- комнистууд минь???

Avatar

DDD 2025-01-06 66.181.187.111

ingeed oor neg bussines tsetsegleeed ehellee deee yaanadaaaaaaa

Avatar

Нэргүй 2025-01-06 202.70.43.34

Ачааны Амжиргаа цагаан, Бонго, Фортерууд гэж аймаар утаатай машинууд байнаа…Үндэсний Үйлдвэрүүдйн бараа зөөдөг хүргэлтийн Фортерууд гэж нил утааа …

Avatar

Нэргүй 2025-01-06 66.181.179.194

Хотод үнэртээд байгаа энэ өмхий үнэр хотыг дүүргэсэн энэ олон приуснээс гарч байгаа, утааны сонсголд шахмал түлштэй хамт энэ приусны асуудлаа хэлэлцмээр байна.
Приусны техникийн шаардлагад хяналт тавьж чадахгүй бол хилээр оруулахыг нь хориглоочээ!

Avatar

Нэргүй 2025-01-06 59.153.113.189

buh priu haltaisan orkuud zaraad idtsenshd. Odoo tegeed helheer avahdaa bsaniig medehgui ntr gej uyangalna. neg heseg zugeer hoshuuraad l ulaan galzuu bugd zarsan shd. Omhii orkuud

Avatar

Нэргүй 2025-01-06 202.55.188.87

нүүрсэн янданг хулгайлж зардаг цагдаа гаалийханы бүлэг бхыг үгүйсгэхгүй приусээс өөр машины нүүрсэн яндан бараг хог хятадууд тоохгүй

Avatar

Нэргүй 2025-01-06 103.57.93.114

урагшаа биш ээ, хойшоо гардаг гэсэн шүү, том автобусны шаланд нуугаад гаргадаг, бараг 1000 ширхэг багтдаг гэж худал хэлэхгүй хүнээс сонссон шүү. бодвол оросууд аваад түүхий эдийг нь ашигладаг биз.

Avatar

з 2025-01-06 202.126.89.254

Бүх приусыг зогсоох хэрэгтэй. бүгд яндангаа зараад идчихсэн ш дээ.Монгол хүний тархи тураалтай.техникийн ямар ч мэдлэггүй.Өөрсдийгөө хордуулж байгаагаа юман чинээ тоохгүй

Avatar

зочин 2025-01-06 66.181.160.115

Яг техникийн мэдлэгтэй тайлбарласан юм огт алгаа.. Бүгд хальт сонсосноо л ярьжээ …
Катализатор манай нөхцөлд бараг ажиллахгүй дээ ..Өвөл бол бүрч ажиллахгүй …
Орос машинд угаасаа ч байхгүй.. Япон машины хөдөлгүүр угаасаа л цэвэр шаталттай учраас бараг хэрэггүй эд

Avatar

Нэргүй 2025-01-06 43.228.129.131

Нүүрсэн янданг 20 жил урагш нь гаргасан юм даа, хилээр гаргахы нь хориглох санал оруулаад сангийн яаман дээр 10-аад жил гацсан байдаг, зориуд хилээр гаргахы нь хориглохгүй байсаар байгаад Монголд нүүрсэн яндантай машин бараг үлдээгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж