Хамба Нямбаа

“Мегаватт”

Сүүлийн хоёр жил бид бүгд цахилгааны “мэгаваат” /буюу МВт/ гэдэг үг тогтоож авав, бүр чухамдаа ДЦС-4 нь 600-700МВт орчим, ДЦС-3 нь 150 МВт орчим үйлдвэрлэдэг бөгөөд манай нийт хэрэглээ оргил ачааллын үеэр 1600-1700МВт хүрдэг талаар ч тоонуудыг тогтоосон байх. Шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлдвэр бариасай гэж бүгд хүсдэг ч тэдгээр нь эрчим хүчний эх үүсвэртэй юу гэдгийг ихэнх нь мартчихдаг бөгөөд сүүлийн жилүүдэд л тогоо таслуулан байж нэг юм ухаарч байх шиг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж буй, 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ /мэргэжлийн хэллэгээр 1500 орчим фидер дэх 2 сая хэрэглэгчийн 3151МВт хязгаарлалт!/. Харин анзаарсан бол энэ өвөл 12-р сарын 20 хавьцаанаас хойш буюу ерөнхийдөө ”ес эхлэснээс хойш” цахилгааны хязгаарлалт хийсэнгүй, уг нь ноднингоос хэрэглээ нь 150-200МВт-аар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.

50МВт+150МВт

Шулуухан хэлэхэд нийслэлийн эрчим хүчний асуудалд Нийслэл өөрөө анх удаа аминд тулсан маневр хийж чадсан юм. Хотын дарга 2024 оны хавар 300 тэрбумын 50МВт-ын батерэй хуримтлуурын станц барих тендэр зарлаж, улмаар 9-р сард Хятадын “Энвижин Энержин” салбартаа тэргүүлэх компанитай гэрээ байгуулж, барилга угсралтыг 77! хоногт гялалзуулж, санхүүжилтийг нь “International Financial Corporation”-ын 7.7! хувийн хүүтэй бондоор шийдэж, 12-р сар гэхэд төвийн системд эрчим хүч нийлүүлж, тохируулгын үүрэг гүйцэтгэж эхэллээ. Харьцуулахад 2023 онд 80МВт-ын батерэй хураагуурт хоёр жил зарцуулсан байдаг. Батерэй хуримтлуурын станц уг нь барилга угсралтын ажил нэг их цаг авдаггүй, бичиг цаас, мөнгө цаасны ажилд л хамаг цаг нь явдаг аж. “Багануурын батерэй”-г товч тайлбарлахад 200МВт/ц буюу 50МВт чадлыг 4 цаг нийлүүлнэ, шөнөдөө цэнэглээд, оргил ачааллын үеэр нь нийлүүлнэ гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг ДЦС-ууд яг тухай бүрт нь тааруулж үйлдвэрлэх боломжгүй заавал тохируулга шаарддаг ажээ. Тохируулгыг одоогоор Оросоос эсвэл батерэй хуримтлуурын станцаар шийдэж буй. Багануурын 50МВт станц тохируулга хийхээс гадна 25 мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай. Сонсоход амархан ажил мэт ч улс төрийн зүтгэл манлайлал байгаагүй бол ажил ийм шуурхай шийдэгдэхгүй байлаа.

Түүнчлэн Бөөрөлжүүтийн ДЦС-ын эхний 150МВт блок аравдугаар сард ашиглалтанд орж, зүгшрүүлэлт тохируулгын ажил хоёр сар хийгдэж 12-р сард төвийн эрчим хүчний системд цахилгаан өгч эхэлсэн бөгөөд Улаанбаатар бондоос дамжуулан санхүүжүүлж, эргэн төлөлтийг Бөөрөлжүүт ДЦС бүрэн хариуцахаар гэрээлсэн байна. Үнэ тарифын хувьд 2016 оны гэрээгээр 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан /орос хятадаас авдаг тарифаас 35 хувь хямд/. Олон жил ужгирсан эрчим хүчний төслүүдийг шуурхайлах боломжой ажээ, харин асуудлын углуурга юу байв?

“UB Business Opportunity”

Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол угтаа мөнгөний л эх үүсвэрийн асуудал. Өмнөх хотын даргын үеэс яригдсан 500 тэрбумын “Улаанбаатар бонд” дотооддоо гаргасан нь тэр дороо зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагч нар Нийслэлийн ирээдүйд итгэлтэй байгааг харуулсан дохио болов. Товчхондоо хөрөнгө оруулагчид 12% хүүтэй 500 тэрбумыг Нийслэлд олон жилийн хугацаатай зээлдүүлж буй хэрэг. Улмаар гадагшаа 500 сая долларын бонд гаргахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотыг 10 тэрбум долларын бизнесийн боломжтой гэж гадны хөрөнгө оруулагч нар дүгнэж буй. Сураг дуулах нь ээ хотын дарга Лондонд очиж 3 тэрбум паундын эх үүсвэр, Британы Засгийн газрын баталгаа хөөцөлдөж яваа ажээ. Саяхан Бээжинд зохион байгуулсан “UB Business Opportunity” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр зааланд 150 зочин ирнэ гэж төлөвлөж байсан ч санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 204 байгууллагын 500 гаруй хүн цугларч, зарим нь босоогоороо зогсож мань хотын дарга бараг хамба лам шиг олныг хуйлруулсан байгаа юм. Уг нь манай хот дэлхийн бусад том хотуудтай харьцуулахад жижигхэн хот, бидэндээ том санагдаад буй асуудлууд маш шуурхай шийдэгдэх бололцоотой. Үүнд харин улс төрийн манлайлал, шийдэмгий тууштай чанар л хэрэгтэй юм.

Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ

Яахав дээ, бусад аар саар шүүмжлэл бухимдал явж л байдаг ч зарим дорвитой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Олон жилийн нийтийн тээврийн асуудлыг ч хотын дарга болсон даруйдаа цэгцэлж 600 “хар биш саарал” автуус шуурхай шийдэж оруулав. Жаахан тоо бодъё, нийслэлд одоогоор 2000 айлын газар чөлөөлж 12,000 айл буюу хуучнаар 1,3,4-р хорооллуудыг нийлүүлсэнтэй тэнцүү хороолол босгохоор болоод буй. Тэрхүү 12,000 айл орон сууцанд орсоноор дахиад 12,000 айлын газар чөлөөлөгдөж тэнд нь дахиад 60-70 мянган айлын орон сууц баригдаж, тэр айлууд нь газраа чөлөөлсөнөөр дахиад цаашаа гэх мэтээр геометр прогрессоор өсөөд явбал хэдхэн жилд гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой. Туулын хурдны зам, тойрог замын төслүүд ч гараанаасаа гарсан.

Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг явдал. Тиймээс ч хамгийн галтай асуудал бүрт очиж явдаг, ямар сайндаа Гандантэгчэнлин хийдийн Чойжамц хамба ажлаа өгөхөд хүртэл “дараагийн хамба Нямбаатар уу?” гэсэн мааз яриа явж байхав.

Хүмүүс тэгтлээ анзаараагүй өнгөрсөн Багануурын 50МВт батерэй хуримтлуурын станц бол Нийслэлдээ л бараг “мега төсөл”, бонд буюу зээлээр боссон энэ станц борлуулалтын орлогоороо буцаагаад зээлээ төлчихнө. Тун дажгүй бизнес модель. Хариуд нь бид эрчим хүчтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь ажил ингэж хурдалж болдог юм байна, асуудал ингэж хурдан шийдэгдэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй үлдэж буй юм.

Хуулийн сайд байхдаа Риотой хэлэлцээрийг ахалж өр тэглүүлсэн, Оранотой гэрээ шувтрах үеэр хотод томилогдсон, алдарт China Energy-ийн гэрээг ч бас эхлүүлсэн. Засгийн гишүүнээр ажиллах үедээ 50 ажлын хэсэг ахалж байгаад, улмаар хотод ирэээд “Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ” гэсэн ерөнхий уриатай ажиллаж буй. Том асуудал нь мэдээж өнөөх утаа, түгжрэл, эрчим хүч. Болчих байхаа…

Нийтлэлч Aanxaa

Эх сурвалж Baabar mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-04 78.147.192.146

МАГТАЖ , ХАРААЖ. ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЦГЭЭГЭЭД ЯАХ ВЭ.!!! ХИЙХЭЭР ЗАВДААД ТӨЛӨВЛӨӨД ЯРИАД БАЙГАА ЮМ ЗӨНДӨӨ СОНСОГДОЖ БАЙНА ХИЙЦЭН ШИЙДЧИХСЭН ЦЭГЦЭРЧИХСЭН ЮМ ЕРДӨӨ ХАРАГДАХГҮЙ БАЙНА ! АМ АЖИЛ ХОЁРЫН НЭГДЭЛ ЦАГ ХУГАЦААНЫ ДАРАА ДҮГНЭГДЭНЭ. ЗӨВИЙГ НЬ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИЖ ОРОЛЦООД БУРУУГ НЬ ХЭЛЭЛЦЭН ГЭЭГЭЭД ЯВЦГААЯ ! ЮУГ Ч НЯМБААТАР БИШ БИД ӨӨРСДӨӨ БҮТЭЭНЭ АМААРАА БИШ ГАРААРАА ОРОЛЦОЦГООЁ ХҮМҮҮС ЭЭ !!!

Avatar

Цоглог ажилсаг дарга 2025-01-04 202.55.188.125

Нямбаатар дарга та өдөр шөнө ялгалгүй хийгээд л бай. Тө сайн ажилласан цаашид сайн ажиллах н тодорхой амжилт

Avatar

Зочин 2025-01-04 103.212.118.21

нямбаа дарга гөжүүдлээп дайрдаг л хүн би айхгүй гэж олон хэлсэн

Avatar

Нэргүй 2025-01-04 103.212.162.216

Oyun-Erdene, Nyambaatar 2 mash ih zuiliig hiij ugnu gedegt buren itgeltei baina.

Avatar

Монгол 2 цагийн өмнө 66.181.190.124

Эцэст нь Хятад болчих вий дээ.Хайран Монгол улс

Avatar

Нэргүй 2025-01-04 202.126.91.183

Энэ Нямбаатарын ачаар хот цэгцэндээ орох эхлэл тавигдсан. Нямбаатар бусад хотын дарга нар шиг хоноцын сэтгэлээр хандаагүй. Ажил урагшилж Байна. Олон жил хийгдээгүй хотын ужгирсан ажлууд шийдэгдэж байна. Э
Өнгөрсөн зуны их борооноор хот үерт автсангүй, суухад урамтай шинэ автобуснууд явж байна, хогондоо дарагдсан хот гэж хэлэхээргүй боллоо, тохижилтүүд хийгдэж байна. Замаа засаж байна. Нямбаатар дарга сайн ажиллаж байна.

Avatar

Нэргүй 2025-01-04 124.158.104.87

Урагшаа нарийн төмөр зам барьсан бол өдийд нүүрсний орлого монголыг Азийн бар болгочих байсан. Юун бонд босгох, зээл авах…….. мөнгө гуйж явах…… Азгүй юм даа, бидний монголчууд. Энэ мухар төмөр замын төсөл монголын том тэнэглэл гэж Японы эдийн засгийн коллиж -д тусгай кейс болгон үздэг гэнэ.

Avatar

Зочин 2025-01-04 202.126.91.182

😢😥😭

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.189.103

ард түмэнд юу ч налпахгүй. хэдэн том компани, хэдэн хулгайч нар л баяжих байсан

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.177.17

Тэнэглэл биш, оросын тавиулын зориуд санаатай хорлон сүйтгэх ажиллагаа!!!

Avatar

Бадрах 2025-01-04 103.140.10.208

захиалгатай нийтлэл юм б.а л даа. хөөрхий. Энэ хүн эрх мэдэлд хүрэхийн тулд ард түмэндээ их зүйл амлаж байж том албан тушаал авсан. Гэтэл УБ чууд болон Монголын ард түмнийг бүх төрлийн татвар, торгууль хэт өндөр нэмж амьдралыг нь доройтуулан илт дээрэлхдэг албан тушаалтан болсон. Энэ хүний үед ард түмэн сайхан амьдрах тухай бодоод ч хэрэггүй болсон. Харин яаж энэ хүний эрхийг хязгаарлаж хурдан албан тушаалыг хурдан өөр хүнд шилжүүлэх тухай бодох хэрэгтэй болж байна.

Avatar

Сайн дарга 2025-01-04 202.55.188.125

Улаанбаатар хотын дарга Нямбаатар ёстой сайн дарга дэмжинэ ээ

Avatar

А.М 2025-01-04 202.126.89.213

Улсын нийслэл Улаанбаатар хотын дарга Нямбаатарт баяр хүргэж улам их амжилт хүсье. Дэмжиж байна

Avatar

Зочин 2025-01-04 202.126.89.184

Нянбаатар шиг даргатай байж үзээгүй Улаанбаатарчууд. Аз шүү

Avatar

Иргэн 2025-01-04 202.9.46.35

Хотын дарга Нямбаатарын баг үнэхээр сайн ажиллаж олон шинэ ажлыг зоригтой эрч хүчтэй эхлэж бүх боломж нөөцөөр ажиллаж байгааг ард иргэд бүгд мэдэрч байгаа.Одоо яаралтай энэ утааны асуудалд 100 хувь анхааралдаа хандуулж гарц гаргалгааны асуудлыг яаралтай шийдэхгүй бол ард түмэн чинь үнэхээр амьсгалах агааргүй хэцүүдлээ шүү…

Avatar

oogii 2025-01-04 66.181.182.82

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЭНЭ ХҮҮХДИЙГ ЗҮГЭЭР Л БАЙЛГААРААЙ, НОВШНУУД АА

Avatar

Зочин 2025-01-04 139.5.216.144

Усан цахилгаан станц гэж байснаас баталгаатай ДЦС барихад л анхаармаар юм даа. Бухын доодох харж хүлээсээр гоншигнуур ахынхаа үгийг дагасаар өдий хүрлээ. Нүүрс 2030 он хүртэл хэрэглээнээс гартал өдий. Нүүрстэй улс эхний ээлжинд авдраа ухсан л дээр. Дараа нь учраа олноо. Гадагшаа гаргадхынхаа нэгхэн хэсгээр л ажиллуулна. Бүсчилсэн ДЦС-ын сүлжээ л хэрэгтэй юм даа. Юун үйлдвэр, эхлээд цахилгаан…

Avatar

Нэргүй 2025-01-04 202.55.188.118

зоригтой аавын хүү

Avatar

ЗОЧИН 2025-01-04 203.91.115.55

ИЙМЭРХҮҮ НЯН БАКТЕРИ ЦАГ ЗУУРЫН ТООС БАЙДАГ. ЧӨТГӨР БАГАБАНДИЙГ ХИЙГҮЙ ХАМГИЙН МУНДАГ ГЭЖ УЛНЫХАН СОЛИОРООД ГҮЙЦГЭЭЖ БАЙСАН ОДОО БҮГД АМИЛСАН ЧӨТГӨР ҮХЭЭСЭЙ Л ГЭЖ ХАРААЖ БАЙГАА Ш ДЭЭ. МАН ЫГ ХУРДАН ТАРААЖ ХЭЗЭЭ Ч ТӨРД ОЙРТУУЛМААРГҮЙ Л БАЙНА. ДААН Ч УЛНЫ ҮГЭЭГҮЙ ХООСОН МОНГОЛЧУУД МАЛНААСАА ДОР АМЬДРАХ н**ш БОЛЖ ДЭЭ.

Avatar

ганаа 2025-01-04 192.184.209.39

Сайн ажиллаж байгаа. Юу ч хийдгүй шүлсэн буунууд атаархаж үхэж байгаа нь үнэн. Амжилт хүсье. Ийм хотын дарга байгаагүй шүү.

Avatar

Рекэт 2025-01-04 202.9.46.139

Захиалгатай нийтлэл л байна сду гэж…

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.41.16

Цаг хугацаал худалчуу зөвүү хулгаачуу гэдгиигл харуулна

Avatar

Тэнгэр 2025-01-04 202.126.89.226

Замын дутуу ажлаа бзд 21 р хороонд ирж хийгээч .ухсан 3 м гүнзгий нүх автобусны буудлын хажууд 2 жил болж байна. хороон дарга нь ман. бас Замын гэрэлтүүлэг байхгүй 2 жил болоод байна. шинэ буудлаас нааш рашаантын 18 ххк хүртэл бараг 1 км газар таг харанхуй. тэгээд сайн ажиллаж байна гэж хуцах юм

Avatar

Иргэн 2025-01-04 103.212.119.172

Магтаж болноо, гэхдээ энэ нийслэлийн утаа ирээдүйг чинь, чамайг, биднийг яаж хордуулж байгааг харсаар байгаад хариу юу ч хийхгүй бгааг үзсээр байгаад ингэж магтах чинь одоо юу ч гэмээр юм бэ дээ, бас энэ хөдөөний машины татвар, өөр юу юуны ч билээ баахан татвар чамд нэмж оногдуулсан байгаа тиймээ, тэгэхлээр магтан дуулагч минь чи лав өөрийнхөө толгойгоор уянгалан донгодоогүй л юм шиг санагдаж байна даа. Монголчууд хүнийг учиргүй хөөргөөд л хэнч биш болгочихдог муу зантай ард түмэн дээ.

Avatar

Лондон зураач 2025-01-04 90.212.131.42

Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг … Ийм учраас би Нямбаа гэдэг энэ залуу, эрч хүчтэй даргыг НАМ харгалзахгүй дэмждэг. Түүнд болон түүний багт улам их АМЖИЛТ ерөөе.

Avatar

mnbvc 2025-01-04 176.66.87.78

Е.с бологчих…

Avatar

Зочин 2025-01-04 59.153.115.82

Нэг шинэ бүтээн байгуулалт эхлэхээр л хятадууд орж ирж эзлэх нь гэж тэнэгтдэг новшнуудийг шууд гавлаж хоих хэрэгтэй, төр төмөр нүүрээ байнга гаргаж байж л Гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлнэ.

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.40.220

чамшиг адгийн хулгайч мнголд үүрлсн манж хужааг гяндлх ёстоы хулгайч чин илрээд гөлөг болж бга шд

Avatar

Surrealist Зураач 2025-01-04 90.212.131.42

Чи ядаж зөв бичэд сурчих…

Avatar

Нэргүй 2025-01-04 202.126.91.198

жонхуу баатар Нямбаагийн эсрэг ажиллагаа явуулж байгаа биз. Одоо хүртэл улсаа бузарлаж суусан газар болгондоо ялгадсаа цацаж явдаг ялаа батгана шүү…

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.41.12

Нийтлэлч, түүхч Батбаяр буюу Баабар ингэж бичсэн гэдэгт итгэхгүй байна. Согтуудаа ингэж бичсэн байж магад

Avatar

зочин 2025-01-04 66.181.186.252

Ийм эх оронч, хүч хөдөлмөрөө ард иргэд улс орныхоо төлөө зориулж байгаа хүмүүсийг л баруунд урвасан биднийг сүйрүүлэх хүсэлтэй бүлэг хулгайчууд л адгийн шаар мэтээр доромжилдог Хийж буй ажлыг нь нураах ,нэр төрийг нь бохирлох гэж оролддог

Avatar

Даваа 2025-01-04 66.181.182.138

sain ajillaj baigaa shuu

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.40.220

чи адгиын шаар далд ор

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.186.252

Ийм эх оронч хүмүүс л ардчилагч гэх баруунд худалдагдсан хулгайчуудад адгийн шаар мэт харагддаг

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.40.220

худлаа шааха боли

Avatar

зочин 2025-01-04 202.9.41.122

ОТгонтөгс мэтийн Жэнкогийн залуучууд албаар боржурны мөнгө идэж уусан гэж дайраад бна. Боржурны мөнгө гэж тусдаа байхгүйлдээ. Энэ замуудыг засаж шинэчлээгүй бол одоо хавар цас хайлсны дараа усанд идэгдээд бүгд да хүрээгийн зам шиг болох бсан нь бол үнэн шүү

Avatar

Нэргүй 2025-01-04 88.177.148.167

ajlaa uguu

Avatar

хүннү 2025-01-04 202.9.46.138

Хүнийг “доош нь хийх” хэрэггүй. Наадах чинь хамба биш “монголын эзэх хаан” болсон. Энэ хүний өөдөөс нөгөө “би ард түмний талд гээд байсан ерөнхийлөгч, ард түмний төлөөлөл болсон их хурлын гишүүд, ЗГ, түүний гишүүд хэн ч байсан дуугарч чадахгүй болсон. Монгол улс бүхэлдээ энэ хүний шийдвэрээр явна. Сая гэхэд дэлхийд байхгүй, татварыг 3, замын хураамжийг 5 дахин нэмсэн. Үүнийг эсэргүүцсэн нэг байгууллага, хувь хүн байхгүй. Энд ямар ч ардчилал, хүний эрх чөлөө байхгүй болно.

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.176.153

nambaagiin bor onjigiig saihan gulchiitul ni doloojee

Avatar

Ц.Цагаандорж 2025-01-04 66.181.182.228

Х.Нямбаатарт дургүй хүн олон байгаа юм шиг харагдуулах гэж их л оролдох юм. Үнэндээ бол иргэд түүнд ам сайтай байгаа шүү дээ.
Ойрд ийм ажил хэрэгч шаргуу хотын дарга гарч ирээгүй н үнэн. Үүнд нь хорсоод Батүүл мэтийн юмнууд троллуудаа ашиглан сөрөг сэтгэгдэл бичүүлээд байх шиг ээ.

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.191.64

Бат- Үүл бишээ, Төрийн ордны зүүн жигүүрийн 3-р давхарт сууж шүүгчдийг дуудан "тэрэнд төдөн жилийн ял өг" гэж айлдаж байсан "цолгүй" бөх буюу төвөд нохойн гөлөг л Нямбаатарыг харлуулах троллын арми ажиллуулж бгаа шүү !

Avatar

Зочин 2025-01-04 139.5.217.162

Яах вэ том том юм ярьж л байна, одоохондоо яг ажил болчихсон, үгүйдээ ажил нь эхлээд жигдэрчихсэн яваа нэг ч том төсөл, бүтээн байгуулалт алга л байна шүү, гоё сайхан ярьсан болгон ажил болдоггүйг УБчууд хангалттай харсан, түгжрэл, утаа хоёрыг бага зэрэг ч болтугай дундалж байж л эерэг үнэлгээ мөрөөднө шүү, одоохондоо ийм захиалгат бичлэгүүд арай эртэднэ ээ, дараагийн сонгууль болтол бас ч зай байна

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.191.64

Чи жаахан "нойтогноод" байгаа золигуудаа !

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.41.12

МАН-ынхнаас Нямбаатар буюу бидний нэрлэж сурснаар Нянбаатар болон Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар сайн ажиллаж байгаа нь сөрөг хүчин болсон бидэнд огт таалагдахгүй байна. Уул нь муу ажиллаж байвал бидэнд хэрэгтэй юм.Тийм болохоор энэ хоёрыг огцруулах нь зөв юм.Хүмүүс ч огцор гэж их шаардаж байх шиг байна.

Avatar

иргэн 2025-01-04 66.181.181.134

Хоттын хжилд ахиц гарч бйгаа нь эдгээр хүмүүст таалагладахгүй байна гэнээ.

Avatar

Нэргүй 2025-01-04 108.147.103.77

Ингэж зусардахад боржуурын бор талын эзэн нямка хэдийг төлж байгаа бол ?

Avatar

боржуур 2025-01-04 202.70.34.115

хордож байгаа иргэдэд төлбөр төлөх ёстой……………… замын нүх хамаагүй боржуур нь чухал……………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж