Эрчүүдтэй танилцах аргууд

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Эрчүүдтэй танилцах аргууд

Эрчүүд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээдэг нь нууц биш. Ялангуяа бүсгүй танд тоогдохыг хүсч байгаа гэдэгт итгэ. Тиймээс анхаарлыг чинь татаад буй эрд хүрэм, цамц нь сайхан зохиж байна гэж хэл. Эмэгтэй хүний ийм үг түүнийг улам итгэлтэй болгож ярианы сэжүүр өгнө.
Түүний аль багийг дэмждэгийг олж мэдээд логотой цамц олж ав.  Түүний хажуугын ширээнд сууж, багийг нь дэмж. Нэг сонирхол чинь та хоёрыг танилцуулна.  
Түүнээс зураг дарж өгөхийг гуй.  Дараа нь түүний зургийг авч болох үгүйг асуу. Хэрэв тэр зөвшөөрвөл хамтдаа зургаа даруулж, зургийг нь илгээхийн тулд е-мейл хаягийг нь  ав.  
Гудамжинд таарсан аятайхан залуугаас зам асуу. Түүнээс  уг газарт дагуулж аваачиж өгөхийг гуй.  Тус хүргэснийх нь хариуд түүнийг аяга кофегоор дайл.

Түүний анхааралд өрт. Хэрэв  бөмбөг тоглож байхад чинь хэн нэгэн царайлаг залуу өнгөрч яваа харагдвал түүн рүү бөмбөгөө шид. Гэхдээ толгойг нь онохгүй байхыг хичээгээрэй.  Түүнийг бөмбөг барих үед хамт тоглооч гэж гуй.

Түүнээс зөвлөгөө ав.  Эрэгтэйчүүдийн барааны тасагт  сайхан залуутай таарвал түүн рүү эелдэг инээмсэглэж, ахдаа эсвэл дүүдээ бэлэг сонгоход туслаач гэж гуй.

Өчүүхэн зүйлийг ч анзааралгүй бүү орхи. Эрчүүдтэй танилцахад онцгой зүйлийн талаар ярилцах нь тус болдог. Дараагын удаа хэн нэгэнтэй танилцахдаа ярих зүйлтэй бай.

Түүнд утасны дугаараа бичиж илгээ.

Таалагдсан залуутайгаа шууд очоод танилцаж зүрхлэхгүй бол түүнд зөөгчөөр дамжуулан гар утасныхаа дугаарыг илгээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж