2028 он хүртэл 2 сая жуулчин хүлээн авна

2028 он хүртэл 2 сая жуулчин хүлээн авна

2028 он хүртэл 2 сая жуулчин хүлээн авна

Монгол Улс 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. "Монголд зочлох жил"-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ.

Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Харин өнөөдөр салбарын гүйцэтгэл 65 хувиар өсч, нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо биелүүлэхэд ойрхон байна.

Тоон мэдээлэл харьцуулъя. Өнгөрсөн 2019 онд буюу цар тахлын өмнө Монголд ирэх жуулчны тоо 577 мянга хүрч, экспортын орлого 670 сая ам.долларт хүрсэн. Харин 2023 онд жуулчны тоо 650 мянга давж, экспортын орлого 1.3 тэрбум ам.доллар давсан.

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор монгол орныг зорин ирэх гадаад жуулчдын тоо эрс нэмэгдээд буй. Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Хамгийн сүүлд “Nas Daily"-ийн баг буюу есөн орны нийт 81 сая дагагчтай сошиал нөлөөлөгчид Монголын аялал жуулчлалыг сурталчлахаар хоёр дахь удаагаа ирсэн бол "CNN" телевизийн алдарт хөтлөгч Ричард Күэст Монголд ирж, сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэсэн.

Үүний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 24 хувиар өссөн гэдэг сайн мэдээг дуулгав.

Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12.8 хувьтай байсан бол 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 24 хувь болж нэмэгджээ. Уг үзүүлэлтэд хүрэхийн тулд нэгдсэн стратеги төлөвлөгөөг мөрдөн ажиллаж "Welcome to Mongolia" уриан дор олон арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Монгол Улсын нэр хүнд өсч, 2024 онд аялахад таатай улс орнуудын жагсаадтад багтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-01-04 202.126.90.207

зам дагуух, жуулчид очдог газрууд, жуулчны баазууд жорлонгоо сайжруулахгүй бол гадаад жуулчид ирэхгүй л дээ. Хоноглодог газруудад усанд орох боломжтой дэд бүтэц хийх хэрэгтэй л дээ.

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.183.105

Хятадуудыг ба Солонгосчуудыг 1 сар Монголд визгүй нэвтрэхийг зөвшөөрөөч ээ! Тэд Монголд үлдэхгүй нь лавтай!

Avatar

Зочин 2025-01-04 202.126.91.244

Зам дагуу аятайхан бие засчих, гараа угаачих, амрах газар барьчхаад 2 сая гэж ярь л даа.

Avatar

Сайшаалт Ерөөлт 2025-01-04 202.126.91.216

…..ЯГ 2 САЯ ГАДААДЫН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЖ ХАРАГДААЖ..

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.191.143

Монголд 1 ирсэн хүн дахиж ирэхгүй

Avatar

Зочин 2025-01-04 76.220.74.140

Юуг үндэслэж энэ тоог гаргасан юм бол. Яг үнэндээ Монголын аялал жуулчлал хэдхэн жуулчны компаний нуруун дээр л тогтож байгаа даа

Avatar

Нэргүй 2025-01-04 78.147.192.146

өөр юун дээр тогтох юм ??? Аялал жуулчилалын команудын л эрхэлэх ажил нь биз дээ Засаг визнийх нь асуудлыг хөнгөлөөд тээвэр онгоцыг нь боломжоороо нэмээд өглөө одоо өөрсдөө жорлонгоо халуун усаа гэрэл тогоо гэр буудлаа үзүүлэх харуулах юмаа бэллээд хогоо цэвэрлэх л хэрэгтэй шүү дээ ТЭГЭЭД ГАНЦ ЧАДДАГ СУРТЧИЛГААГАА БОДИТ БАЙДАЛТАЙГАА ЖААХАН ОЙРХОН ЗУРАГТАЙ ХИЙГЭЭД ЦААДУУЛАА ДУУДЧИХ

Avatar

Нэргүй 2025-01-04 62.204.140.14

жилд 400 сая, 2028 он хүртэл 3 жилд 1 тэрбум, 200 сая жуулчин биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-04 202.9.41.12

Данхаас өөр хүн Ерөнхий сайд болсон бол аялал жуулчлалын салбар сэргэх байлаа. Одоо мөхөл рүүгэ орж байна. 1 сая жуулчин ирүүлэх бол мянгуужингийн үлгэр юм. Данх огцорвол улс орон хөгжлийн замд орно гэдгийг сөрөг хүчнийхэн байнга монголчуудад сануулж ирсэн. Даанч Ерөнхий сайдыг заавал МАН-аас сонгох болж байгаа нь хяслантай юм. АН-аас сонгох болвол Сайханбилэгийг авчирч Ерөнхий сайдын ажлыг хийлгэвэл улс орон сэв хийгээд л босоод ирнэ дээ.

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.191.64

Ийм мангар тэнэг, боловсролгүй юмнуудаа сонгоод өргөм жлөөд толгой дээрээ гаргаад ирдэг өнөөгийн монголчууд мөн усан тэнэг нөхөд шүү !
Цэргийн салааны дарга, тосгоны галч….ээ дээ бас….яах вэ бас, багадаа айлын гэр ухаж явсан хулгайчийг Еөк бол госныгоо бодвол арай ч нааштай юмуу даа….. кх кх кх

Avatar

zochin 2025-01-04 14.1.81.179

Нөгөө 400 сая жуулчин жилдээ хүлээн авах яасан бэ

Avatar

Тооо 2025-01-04 202.126.89.173

Тухайн үед тоон дээрээ алдсан уучлаарай

Avatar

Нүүдэл 2025-01-04 202.126.91.137

Хүүкийг Копи Анантай ууулзаж байх хооронд 398 сая нь ирчихсэн шдээ. Үлдсэн 2 сая нь ирэх гэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж