Сайн яваа улс үндэстнийг эдийн засгаар нь тодорхойлдог. Эдийн засаг тоолж хэмжиж болдог зүйл. Тоолж хэмжиж болдог эдийн засгийг хэр амжилттай бүтээх нь тоолж болдоггүй үндэсний хэв шинж гэдэг хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Үндэсний хэв шинжийг цаг уурын нөхцөл, шашин, хэл, түүхэн хувь заяа гэсэн 4 зүйл бүрдүүлдэг юм байна. Хэлний тухай ярих гэсэн юм. Хэл бол үндэсний хэншил (identity) буюу хэн чанарыг тодорхойлдог айхавтар том хүчин зүйл. Хэл байгаа бол бичиг үсэг байж таарна, яг үнэндээ бол бичиг үсгийн талаар ярих гэсэн юм.
Хэл хийгээд бичиг үсэг зөвхөн харилцааны хэрэгсэл биш, алив үндэстний түүх, соёл, хэн чанарын биежиж талжсан цогц. Монголчууд олон бичиг үсэг хэрэглэж үзсэн, хамгийн амжилттай сайн явсан нь монгол бичиг, кирилжин үсэг хоёр. Энэ оноос хэрэгжиж байгаа хос бичгийн бодлого нь соёлын өв, боловсролын үнэ цэн, тэхнологийн гүйцэтгэл гэсэн 3 тулгуурт суурилсан, сайтар бодож боловсруулсан үндэслэлтэй тул монголчууд бид сайн явах зам мөрөө тодорхойлоход түүхэн ач холбогдолтой байж магадгүй. Монголын түүхэнд монгол бичиг томоохон үүрэг гүйцэтгэсэн, нэг хэсэг мартагдсан боловч одоо дахин сэргэвэл бидний ирээдүйд ч их хэрэг болж магадгүй гэж үзэх хэд хэдэн учир шалтгаан байна.
СОЁЛЫН ӨВ, ҮНДЭСНИЙ ХЭНШИЛ
Монгол соёлын өвийг монгол бичиггүйгээр төсөөлөх аргагүй, олон зууны турш монгол гэдэг ойлголтыг энэ бичиг дагалдаж хэншлийг нь тодорхойлдог байв. Хэн чанарыг тодорхойлно гэдэг тэр хүн хэн бэ гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. Бид хэн бэ гэдгээ олон юмнаас хайх хэрэггүй, олон үгээр тодорхойлох гэж оролдох бүр ч утгагүй, зүгээр л Улаанбаатарын бүх хаягийг монгол бичгээр болгочиход л орчин үеийн монголчууд Евразийн их түүхийн шууд үргэлжлэл гэдэг нь харагдах юм. Олон улсын улс төрийн хувьд тусгаар тогтнолоо дэлхийн дахинд зарлан мэдэгдсэн бас нэг томоохон алхам болох нь гарцаагүй, дайн сөргөлдөөн, талцал хуваагдалтай өнөөгийн ертөнцөд манайх шиг жижиг орны хувьд өөрийгөө илэрхийлэх цорын ганц арга ч байж магадгүй.
ХЭЛЗҮЙН НЭГДЭЛ, ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭЛ
Монгол бичгээр бичиж үлдээсэн ном бүтээл, ялангуяа буддын шашины ном судар арвин. Буддын шашины бүх эх сурвалж болох 84 мянган номын цогц зөвхөн түвд, монгол хэлээр бүтнээрээ байдаг. Монгол бичгийн боловсрол номын сангуудад хав дарагдсан ном судруудыг олон нийтэд хүртээмжтэй болгоно. Олон зууны туршид бүтээгдсэн оюун соёлын өв унших эзэнтэй болно. Habent sua fata libelli, ном бидэнтэй хувь заяагаа хуваалцана. Оюун соёлын өнгөрсөн, эдүгээ хоёр монгол бичгээр холбогдоно, буддын сургаалийн мөн чанарт алхам ойртоно. Өнгөрсөн эдүгээ хоёрыг холбоно гэдэг үндэсний эв нэгдлийн тулгуур багана. Монгол бичиг, кирилжин үсэг хоёрын хоорондох хэлзүйн тасархай зөрүү арилна.
ДЭЛХИЙД ЯЛГАРАХ ОНЦЛОГ
Үндэсний хэн чанар (national identity) гэдэг ойлголтыг ижилсэл, ондоосол гэж хоёр үгээр илэрхийлэх хандлага байгаа, хэншил гэхээс илүү хүмүүст сайн ойлгогддог юм шиг. Монгол бичиг энэхүү ондоослыг байгаа төрхөөр нь харуулах цорын ганц хэрэгсэл. Бидний царай зүс Зүүн хойд Азийн бусад үндэстнээс нэг их ялгарахгүй, монгол бичиг харин бусдаас ялгаж салгаж өгнө.
Энэ бичвэрт ашигласан Инглхарт Вэлцэлийн соёлын бүдүүвч зурганд хамгийн сайн яваа үндэстнүүд нь баруун дээд өнцөгт, хамгийн тааруухан нь зүүн доод талд байгаа, манайх күнзийн соёлын хүрээнд багтсан хэрнээ Зүүн Европ тал руугаа нилээд далийсан шинжтэй. Энэ бол асар их судалгаанд үндэслэж хийсэн бүдүүвч юм. Товчдоо бол Монгол дорнодахины улс мөртөө европ соёлд татагдаж яваа гэсэн утгатай. Монгол бичгийн түүх ч бас нэг иймэрхүү, бид япон, солонгос, вьетнам шиг ханз үсэг аваагүй, иран гарвалтай согд, түрэг угшилтай уйгур бичиг үсгийг нийтлэг болгосон. Одоо согд гэж байхгүй, уйгур нэршлийг авч үлдсэн ард түмэн араб, пэрс бичигтэй. Соёлын хүрээний хувьд угаасаа баруун тийшээ татагддаг монголчууд дорнодахинаас нэгэнт бичиг үсгээрээ ялгарч чадсан бол одоо өрнөдэхинээс өөр харагдах хэл соёлын хэн чанартай байх ёстой. Тэгэхээр латин үсэгт шилжинэ гэдэг санаа ipso facto буруу болж таарна. Орчин үеийн дэлхий ертөнцөд байр сууриа олох гэж ядаж байгаа манай улсад монгол бичиг дипломат харилцааны өвөрмөц өнгө төрх болно. Дэлхийн соёлын газрын зурагт бид бусдаас өөрөөр тэмдэглэгдэнэ. Ялангуяа зөөлөн хүчний бодлого, гадаад яамны соёлын харилцаанд шинэ хэмжээс нэмнэ. Хилийн чанад дахь монголчуудын итгэл сэтгэлд нэмэр болно.
ТЭХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
Монгол бичгийг сурахад хэцүү гэдэг. Тэхнологийн хөгжлийн эрин үед үүнийг шийдэх шиг амархан юм байхгүй. Одоо монгол бичиг, кирилжин үсэг хоёрыг хооронд нь хөрвүүлдэг программууд гарч байна, цаашид улам нэмэгдэнэ. Тэхнологийн хувьд монгол бичиг, кирилжин үсэг хоёр үндсэндээ ялгаагүй болно. Нэг асуудал гэвэл монгол бичгийн юникод систэм бүрэн төгс шийдэгдээгүй байгаа, олон улсын хамтын ажиллагаа сайтай манайх шиг оронд үүнийг амархан шийдэх чадавх байгаа. Үүнийг нэг тийш болгочихвол цахим ертөнцөд монгол бичиг дахин амилах нөхцөл бүрдэнэ, монгол бичиг цахим оронзайг улам гоё харагдуулна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭ ЦЭНЭ
Монгол бичиг монгол боловсролын тогтолцоонд нэвтэрсэнээр ирээдүй хойч үеийн танин мэдлэг өргөжинө. Хоёр бичиг үсэгтэй байтугай албан ёсны хоёр гурван хэлтэй улс ч байдаг, яаж ч бодсон тэдний мэдэцийн хүрээ өргөн байх ёстой. Монгол бичиг, кирилжин үсэг хоёр монгол хүний оюуны чадавхийг тэлэх нээлттэй оронзай үүсгэнэ. Хүүхэд залуучууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг болж. Монгол бичгийн боловсрол тэднийг монгол ахуйтай нь буцааж холбох гүүр болно. Хос бичигтэй ард түмэн орчин үеийн ертөнцөд үндэсний хэншилээ хадгалах найдвартай арга хэрэгсэлтэй үлдэнэ. Хос бичигтэй холбоотой судалгаа шинжилгээний бие даасан салбар үүсэж ч магадгүй.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ
Сайн яваа ард түмнийг эдийн засгаар нь тодорхойлдог гэсэн эхний сэдэвтээ буцахад монгол бичиг эдийн засгийг өсгөх чадавхитай. Соёлын үйлдвэрлэл гэж нэг юм байна, ном хэвлэл, дизайн энэ тэр. Үндэсний брэнд гэж байгаа, бизнэс хүмүүс үүнийг маш үр ашигтай болгож чадна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдхүүн, үйлчилгээний таних тэмдэг болно. Дэлхийн монгол судлал хөгжих бас нэг хөшүүрэг болж магадгүй, тэгвэл олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа өргөжинө. Жуулчид бол тэртэй тэргүй өөрсдөө зураг хөрөг постлоод эхэлнэ.
ЮНИКОД
Тэхникийн хувьд одоо юникодын шийдлийг нэгмөр болгох асуудал байгаа. Засгийн газар, юуны өмнө Гадаад харилцааны яам үүнд оролцох ёстой юм билээ. Манай программистуудад шийдэл нь байж магадгүй, төр, засагтай хамтраад гаргалгааг нь олчихвол цахим орчинд монгол бичиг бүрэн интэграцчлагдана. Манай үндэсний томоохон компаниуд монгол бичигт хөрөнгө оруулбал гадна, дотно, аль аль талдаа ашигтай бизнэс бүтээж магадгүй. Монгол бичиг төр засгийн байгууллагууд, тэхнологийн салбарыхан, соёлын хүрээнийхэн бүгд нэгдэх уулзвар цэг байж болно, тэгж чадвал өв уламжлалаа орчин үеийн контэкстээр хөгжүүлэх сайхан боломж гарна. Хамтын санаачилгууд олон улсын байгуулагуудын түвшинд хүрчихвэл стандарчлалын үйл явц түргэснэ. Олон улсын тэхнологийн стандартад оруулахад төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй. Төрийн бус маш олон байгууллага хэрэгтэй болно.
ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ
Хос бичгийн бодлого монгол угсаатныг оюун санаагаар нэгтгэх арга хэрэгсэл байж болно. Монгол бичгийн үндсэн концэпци нь угаасаа нэг стандартаар бичээд нутаг нутаг өөр өөрсдийн аялгуугаар уншиж болох уян хатан тогтолцоотой. Эргэлзээтэй бичлэг дуудлагын өөр өөр баримтлалыг кирилжин бичиг тодорхой болгоод өгчихнө. Эцэстээ монгол бичиг, кирилжин үсэг хоёр зохирон хосолж байж монгол хэлний нарийн ширийнийг бүрэн илэрхийлэх нөхцөл бүрдэнэ. Үндэсний эв санааны нэгдэл бол манай үндэсний аюулгүй байдал, хөгжлийн бодлогын үндсэн тулгуур багана билээ.
ТӨГСГӨЛ
Монгол бичгийг кирилжин үсэгтэй хослуулан хэрэглэх загвар бол зөвхөн бэлгэ тэмдэг төдий биш, үндэсний хэн чанар, соёлын өв, ирээдүйн хөгжлийг төлөвлөсөн стратэгийн алсын хараа. Хос бичгийн бодлогыг хэрэгжүүлсний төлөө бидний ирээдүй хойч үе хожим бидэнд талархаж магадгүй. Холын бодлоготой өвгөд эмгэд байж гэж ярьцгаах биз. За тэгдэггүй юм аа гэхэд монгол бичиг зүгээр л гоё, харахад нүд баясгадаг, бичихэд сэтгэлийн таашаал өгдөг, уншихад өөрийн тоомсор нэмдэг, тэгш хэмтэй, дизайн сайтай гэж хэлэх хүн бишгүйдээ л олдох байх. Хэдүүлээ заавал монгол бичиг сурах гэж нойр хоолоо алдаад яахав, угаасаа тэхнологийн шийдэл байгаа учраас компьютэр, гар утасны ганц товч дараад л монгол бичигтэй болчихно. Гагцхүү нэгэнт хэрэгжээд эхэлсэн монгол төрийн хос бичгийн бодлогыг шүүмжлэхээ больчихьё. Хожмын үр дагавар яаж гарахыг хиймэл оюун тооцоолно биз. Монгол хүний ухаанаар бол монгол бичиг зөв, хамгийн гоё, харийн хүн бол харин хамгийн харгис бурангуй ёсны үлдэгдэл гэж үзэж магадгүй, манай дошгин ширүүн өвөг дээдэс тэднийг хашраасан учраас. За тэр нь ч одоо дүүрч, хамгийн гол нь монгол бичиг үнэн тасархай дизайнтай, тэгш хэмтэй, харваас нүд баясгадаг. Зөвхөн үүнийх нь төлөө энэ бичгийг бид авч явах хэрэгтэй юм. Хаяж гээхээс харамсал төрмөөр. Бусад бүх үндэслэл хэрэггүй, зөвхөн сэтгэлд дотно, гоё сайхан харагддагийнх нь төлөө . . .
Бугат Л. Алтангэрэл
Нэргүй 2025-01-04 202.179.26.115
нэртэйгээр нь дөрвөлжин үсэг рүүгээ орчооч
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.217.245
Дөрвөлжин үсэг нэг их сайн яваагүй. Уул нь галиг тогтолцоо их сайн, даанч өргөн дэлгэрч чадаагүй.
Нэргүй 2025-01-04 139.5.217.245
Уул нь хос бичгийн тухай юм. Кирилжин үсгийг хаяад дан монгол бичиг болгоно гэж санаагүй. Монгол хэл хэцүү хэл. Монгол бичиг, кирилжин хоёр нийлж байж нарийн ширийнийг нь гаргана. Хамт хэрэглэгдэж байж бүрэн цогц болно. Манж гээд байх юм, энэ нэргүй гэдэг хүн, манжууд уул нь манайхаас бичиг авсан. Бид манжаас аваагүй штээ.
Нэргүй 2025-01-04 202.9.40.220
нам төрд үүрлсн Үмхий гажиг тархитай х***а манж хог шааруудыг хоромын зуур устгн шд.
Нэргүй 2025-01-04 202.55.188.87
монгол хүн бүх замын хөдөлгөөнд морьтой оролцох хэрэгтэй тээвэрт зөвхөн үхэр адуу тэмээ ашиглана энэ бол монголын ондоошил дэлхийд ялгарах гангараа гээд байвал ямар байна монгол хүүхнүүдээ бөгсөө хямагдахыг л зааж сургаж чадвал 1000 үеийн бахархал баймаар улс үндэстэн зөвхөн бандаашаар л сүйрч болдог
Нэргүй 2025-01-04 139.5.217.245
ямар харгис үзэл санаа вэ?
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
Монголын identity-г баталгаажуулахын тулд 80 жилийн өмнө орхисон хуучин бичгийг сэргээнэ гэдэг үзэл өөрөө хөгжлийн саад тээг юм. 80 жилийн өмнө орхисон хог новшоо ачиж ирээд баяжина, хөгжинө гэж бодоод байгаа маань л өөрөө хөгжлийн гацаа юм. Хөгжлийн нэг гайхалтай тодорхойлогч шинж чанар бол тасралтгүй урагшлах юм. Өнгөрсөн л бол өнгөрсөн. Тэнэг хүн л өнгөрсөн зуунд моод болж байсан хувцсыг зурган дээрээс харчаад тийм хувцас хийлгэнэ гэж захиалга өгдөг. Өөртөө, ирээдүйдээ итгэдэггүй тийм үлбэгэр
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
люмпэн хэв шинжийн хүмүүс л саваагүйтэхдээ, бусдын анхаарлыг өөртөө татахын тулд ийм зүйлийг сэддэг. Хитлер улс төр, цэргийн пропагандагаа эртний Ромын загвар дээр үндэслэж хийсэн. Путин улс төрийн үзэл баримтлалдаа 20-р зуунд нэгэнт устаж мөхсөн Социализмын комунист хандлагыг гол болгодог. Африкийн омгуудын бүтэлгүйтсэн удирдагчид дандаа улирч баларсан цаг үеийн хаан, язгууртны хэргэмээр өөрийгөө цоллож, устаж мөхсөн дэглэмийг улс орондоо сэргээн тулгадаг байсан. Тэр бүхэн бүгдээрээ дампуурсан.
Нэргүй 2025-01-04 139.5.217.245
лүмпэн монгол бичиг хоёр огт хамаагүй штээ.
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
Сайн яваа, муу яваа гээд л. Социализмын үеийн сумын сэтгэлгээ тэр чигээрээ явж байх чинь. "Тэдний хүүхдүүд сайн яваа гэнэлээ". Нэг их ч удалгүй нөгөө сайн яваа хүүхдүүд нь Хөгжлийн банкны хэргээр цоллуулаад эхлэдэг үү. За тэр ч яахав. Identity гэдэг ойлголтыг л Монголчилж ядаад байгаа юм биз дээ. Алилтгал гэж нэг үзээд. Ижилсэл гэж нэг зүтгээд. Одоо Хэншил гэдэг дээр явж байна уу. Би тас гээд хөрвүүлээд өгөхгүй. Харин логик зөрчлийг нь ухаад өгч болно. Маш товчдоо Монголчуудад identity гэх юм юу
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
ч байгаагүй, байхгүй гэвэл яаж байна? Эвгүй сонсогдож байгаа биз! Одоо л нэг тийм юмтай болох гээл үзээд байна. Тийм юмтай болохгүй бол нийт олноос гээгдэн хаягдах гэж байгаа юм шиг адган сандран тэвдэж байна. Identity гэдэг нь юун түрүүнд шинжлэх ухааны ойлголт юм. Систем ба элемент гэдэг ойлголт. Ойролцоо шинж чанартай нэг төрлийн элементүүдээс бүрэлдэх, тэдгээр элементүүд нь өөр хоорондоо харилцан үйлчилдэг, нэгдмэл хууль, зүй тогтолд захирагддаг бүхэллэг тогтцыг систем гэж байгаа юм. Эдгээр
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
элементүүдийг бас дотор нь ангилан ялгах буюу нэрлэн таних, заах хэрэгцээ үүсдэг. Жишээ нь нарны аймгийн систем байна. Нар гэдэг одыг тойрон эргэлддэг 9 гариг болон бусад астеройдууд байлаа гэж үзье. Жинхэнэ утгаараа элементүүд. Гэхдээ тусдаа онцлогтой, нэршилтэй. Бид Дэлхий гэдэг гариг дээр байна. Дэлхийн улс орнууд Нүб-д бүртгэгдсэн нь 193 байна. Монгол бол нэг улс нь. Аливаа улс орон гэдэг нь бас тодорхойлогдох нийтлэг шинж чанартай. Монгол бол ямар ч байсан нэг улс мөн. Хүчин чадал гэдэг тал
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
аасаа нэлээд учир дутагдалтай. Маш олон шинж чанараараа стандартдаа хүрдэггүй зовлонтой. Нарны системд гариг гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү ганц хоёр эрхэс байдаг шиг. Ихэвчлэн нэр төдий зүйлс л байдаг. Манай хамгийн гол identity бол Монголын ард түмний нэг ч их ач холбогдол өгч анхаардаггүй ганц сэдэв болох Тусгаар тогтнол юм. Яс юман дээр Монгол хүн тусгаар тогтнолыг юугаар ч арилжихад бэлэн байдаг. Яг үнэндээ Монголчуудын дунд япон машинаас ч дорд үзэгддэг сэдэв шүү дээ. Манай дараагийн нэг Ide
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
ntity бол нүүдлийн мал аж ахуй. Тэгээд нэг үндэстэн, газар нутаг, Халх хэл гэх мэтээр явна. Энэ бүхэн нийлээд тусгаар улсын identity-г бүрдүүлж байна. Тэгэхээр одоо identity нь яг юу вэ? Урьд өмнө бидэнд байгаагүй, нэг нь байхад нөгөө нь дутуу байсан тэр зүйлс байгаа биз дээ. Бнмау-н тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх гэж Дилав хутагт Чан Кай Шикийг ятгадаг байж. "Хагарсан ваар буцаад эвлэх ганц л боломж олдож байгаамаа" гэж. Тэр хагарсан ваар одоо л нэг юм эвлэж байх шиг. Хагарсан ваарны ширхэг бүр
Нэргүй 2025-01-04 66.181.161.35
бүрийг identity гэж үзвэл заавал нийлж байж л сая ваар гэж нэрлэгдэнэ. Тэгэхлээр хагархай ваар. Ямар ч гэсэн ваар. Монгол яг л энэ. Чингисийн үеийн биш өнөөгийн үнэлэмжээр авч үзвэл Монгол тусгаар улс мөн. Харин ижилслээр ч байна уу, ондоошлоор ч байна уу өөрсдийгөө тодорхойлох гээд л, улам л төгс болгох гээд л юм юмаа барьж тоочиж нэгнээсээ илүү гарах, голлох гэж өрсөлдөөд байвал бид дахиад л буцаад хагархай ваар болно. Нэг нэг identity тэвэрсэн ваарны хэлтэрхийнүүд. Энэ бол ваар биш. Улс ч биш
Нэргүй 2025-01-04 139.5.217.245
Элэмэнтүүдийн харилцан үйлчлэл гэдгийг маш буруу ойлгосон байна. Монголыг муулах учир шалтгаан ерөөсөө болдоггүй цөөхөн хэдэн ойлголтын нэг
Нэргүй 2025-01-04 139.5.217.245
successful nation гэж ойлголт байгаа. Үүнийг сайн яваа гэхгүй бол амжилттай ард түмэн гэх юм уу?
Нэргүй 2025-01-04 85.233.56.62
Зөв л байна. Тэнэгүүд харааж байвч зөв ажлыг эхлүүлэх л хэрэгтэй! Харин кирилл үсгийн дүрмээ төгөлдөржүүлж, ядахдаа гээгдэх эгшиг гэдгийг больчихвол хүмүүс монгол бичгээ төвөггүй сурчихна. Хэрэггүй дүрмийн зөрөөнөөс хүмүүст хүндрэл учраад байгаа юм.
Зочин 2025-01-04 202.9.40.136
Соёлын өв мөн боловч хэрэглээ бол биш. Ганц кирил үсгээ сурчихаж чадахгүй зөв буруу бичдэг байж яаж хос бичигтэй болно энэ тэр гэж бүлтэрцгээдэг байна аа. Ганц үсгээ ч чадахгүй хэвтэж байж өөрсдийгөө юун том бодчихсон нойлын ногоон тэгүүд вэ
Нэргүй 2025-01-04 202.9.40.72
Үмхий гажиг тархитай х***а манж хог шааруудыг хоромын зуур устгн шд.
Нэргүй 2025-01-04 202.126.91.198
одоохондоо маргалдаж л байна. Яваандаа худам Монгол бичгээ нийтээр хэрэглэх нь дамжиггүй ээ. Биднийг дэлхийд таниулах тод бөгөөд гайхамшиг болсон худам Монгол бичгийг зохиож хүртээл болгосон өвөг дээдэсдээ мөргөн сөгдөж бишрэхээс яах билээ. Бидний цөөхөн монголчууд дэлхийн тавцан дээр өөрийн гэсэн байр суурьтай тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг нь худам Монгол бичиг байсан байсаар ч байх болно…
Нэргүй 2025-01-04 66.181.176.111
Энэ бол бусдаас ялгарах гэсэн аргаа барсан үйлдэл Дэлхийн хүмүүсийн хийж чадаагүй тийм л юмыг л бүтээхийг чармайх хэрэгтэй бус уу. Тэр бум мод гэж тэнэгтэхийн оронд онгон байгалаа нэг ч хог новшгүй цэвэр байдлаар нь хадгалахыг эрмэлзэх хэрэгтэй.
"Монгол хүн хэзээ ч хогоо байгалдаа хаядаггүй" гэж байвал энэ бол жинхэнэ ялгарал ондоошил бус уу
Зочин 2025-01-04 59.153.87.54
монгол өвөө судлахад мэдээж хэрэгтэй. судлаач түүхч хүмүүс зайлшгүй хуучин монгол бичгээ мэдэх шаардлагтай. гэхдээ өнөөгийн нөхцөлд жирийн иргэд сурах ямар ч хэрэг байхгүй. албан бичиг давхар бичнэ гэдэг бол илүү зардал. бичсэн загварыг нь хараа биз дээ. яг араб бичиг. угаасаа сирээс гаралтай араб бичгийн босоо хувилбар юм чинь.
Нэргүй 2025-01-04 66.181.180.245
перс арабууд манайхаас авсан бичиг юм чинь. ха ха ха
Нэргүй 2025-01-04 202.9.40.72
нүүдэлчдын нутагт Гажиг манж х***а шаарууд эзн шиг авирлн гэж яааж гажиг толгойд нь ордг шааруудын үмхий гичинүүд айхтар холбоотой бүлглж ажилдга нам төр эзлцн тэгж бодцн жингэрүүд юм шив. Бузр шааруудыг мэдрүүлж хаянаа.
Зочин 2025-01-04 202.126.91.151
Хос бичиг гэж дэлхийд байдаггуй юм. Уйгаржин бичиг хятадын уйгаруудын бутээл, монголчууд зээлдэж хэрэглэсэн. Орчин цагийн хэл, сонлын устгах гэмт хэргийг зогсоох естой!!!
Нэргүй 2025-01-04 59.153.114.170
Энэ бол зүгээр л солиорол. Одоо бүр байчихаад гадаад үгийг монголчилж бичдэг болохнуу??? Гадаад үг хэрэглэх л юм бол ядаж зөвөөр нь биччих. СТРАТЕГИ гэдэг юм. Ямар юмны чинь СТРАТЭГИ???
Нэргүй 2025-01-04 202.9.40.72
мнгол дайны бдалтай бга Зэвсэгт дайн-р бол нам төрд үүрлсн манж хужаагууд нүүлэлчдын мнголчуудын газр орж ирцн хорлож дайны ажиллага шаагаад дайтаад яваад бг шд лаларуудыгм дайсны л******д өөрсдийн газр оруулцн холилдцн бга. үтэр барь. Лаларуудын цохилтод хохирж сууг2гд бж болхгүй.
Нэргүй 2025-01-04 66.181.176.111
Эхлээд чи монголоор бичээд сурчих, дараа нь дөвчигнөж болно
Бат инженер 2025-01-04 202.9.40.70
Ямар гоё бичээ вээ