Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай дэлхийн уур амьсгалыг хөргөсөн байдаг. Энэ нь 19 дүгээр зууны хамгийн хүчтэй дэлбэрэлт байжээ. Уг дэлбэрэлтээр агаар мандалд маш их хэмжээний хүхрийн давхар ислийг цацсан тул дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундаж температур цельсийн нэг хэмээр буурсан аж. Түүхэн дэлбэрэлтийн цаг хугацаа тодорхой байсан ч чухам аль галт уул гэдэг нь мэдэгдээгүй 200 жил болжээ.
Тэгвэл эрдэмтэд энэхүү нууцлаг галт уулыг сая нэг олж тогтоожээ. Судлаачид 1831-1834 оны хооронд хуримтлагдсан хүхрийн изотоп, үнсний ширхэг, галт уулын жижиг шилэн хэлтэрхий зэргийг судлахын тулд Гренландад мөсөн голоос дээж авсан байна. Улмаар уг нууцлаг галт уулыг Орос, Японы маргаантай нутаг болох Курилын арлуудын нэг хэсэг Симушир арал дээрх Заварицкий галт уул болохыг тогтоожээ.
Судлаачид 1831 онд Филиппин дэх Бабуян Кларо гэх мэт экваторт ойрхон байгаа галт уулуудын нэг нь дэлбэрсэн гэж таамаглаж байжээ.
Заварицкий галт уул МЭӨ 800 онд мөн дэлбэрч байжээ. Симушир нь Япон, Орос хоёрын дунд орших туйлын алслагдсан арал тул тэнд хэн ч амьдардаггүй. Арлын тухай тэмдэглэл гэвэл дайран өнгөрч буй хөлөг онгоцны өдрийн тэмдэглэлээс хэтэрдэггүй аж.
Холбоотой мэдээ