Замби улсын нийслэл Лусака дахь Леонард Чийло цагдаагийн хэсгийн офицер Титус Фири согтуудаа 13 сэжигтнийг суллаж орхижээ. Тэрбээр сэжигтнүүдэд шинэ жил тэмдэглэх боломж олгосон нь тэр юм. Гэвч энэ хэргийнхээ төлөө Титус Фири өөрөө баривчлагдахад хүрэв.
Сулласан сэжигтнүүд нь халдлага, дээрэм, хулгайн хэрэгт буруутгагдаж буй хүмүүс байжээ. Тэд хэдийнэ завшааныг ашиглаад оргон зайлсан тул өдгөө эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рэе Хамүүнга энэ талаар мэдээлэл өгөхдөө "Ноён Фири шинэ жилийн өмнөх өдөр согтуурсан байх үедээ цагдаа Сера Бандагаас шоронгийн өрөөнүүдийн түлхүүрийг хүчээр хураан авсан. Дараа нь эрэгтэй, эмэгтэй бүх сэжигтнийг суллаж, явж шинэ жил тэмдэглэх зааварчилгаа өгсөн. 15 сэжигтэн хоригдож байснаас 13 нь оргон зайлжээ" гэв.
Гэхдээ энэ явдлыг илүү хөгжилтэй байдлаар хүлээж авах хүн ч байна. Тодруулбал, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан бөгөөд хуульч Диксон Жер энэ талаар фэйсбүүктээ бичихдээ "Тэр дүр зургийг төсөөлөх бүртээ л би дуу алдан инээчихээд байна. Хөгжилтэй юм. Гэхдээ 1997 онд бас ийм хэрэг гарч байсныг санасан шүү" гэжээ.
1997 оны шинэ жилийн баяраар Дээд шүүхийн шүүгч Кабазо Чанда гэх хүн 53 сэжигтнийг суллах тушаал гаргажээ. Тэдний зарим нь онц аюултайд тооцогдох сэжигтнүүд байв. Тэдгээр сэжигтэн аль 1992 онд баривчлагдсан боловч шүүх хурал нь болоогүй хүмүүс байжээ. Тиймээс Чанда үүнд бухимдаж "Шударга ёс хойшлогдсоор байна. Шударга ёс алдагдсан" гэж хэлж байжээ.
Нэргүй 2025-01-04 202.55.188.87
сайханбилэгийг америкт амьдар гээд манайх цагдаа хүчнийхэн онгоцонд суулгаад явуулсан бдгын одоо интерполоор хайж байгаа сурагтай
Нэргүй 2025-01-04 202.126.89.189
АТГ шалгасан. Хилээр гарахад шүүгч хориг тавина, эсвэл цуцлана. Тэгэхээр цагдаа Сайханбилэгийг хулгайлж хил давуулж уу чинийхээр бол… Тархи толгойгоо цэнэглээч эргүүтсэн төлөг минь
Нэргүй 2025-01-04 139.5.218.113
Өнгөрсөн жил Монголд дуудлагаар ирсэн 2 цагдаа хүчингийн хэрэгтэнг машинаасаа тавиад явуулсан тохиолдол гарсан . Тэгээд буруугаа хохирогчын охин руу чихээд байсан. Хохирогчын охин хэрэгтэнг цохих гээд машины хаалга онгойлгох зуур хэрэгтэн гараад зугтаачихсан гээд л..