Герман: Сирийн босогчдын бүлгийг үйлдлээр нь шүүнэ

Герман: Сирийн босогчдын бүлгийг үйлдлээр нь шүүнэ

Герман: Сирийн босогчдын бүлгийг үйлдлээр нь шүүнэ

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Баасан гаригт Сирийн нийслэл Дамаск хотод гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Сирийн шинэ де-факто эрх баригчдад Герман болон Европын холбоотой харилцаагаа сэргээх болзол тавьж байна. Энэхүү айлчлал нь Европ-Сири, Герман-Сирийн улс төрийн шинэ эхлэл болох боломжтой аж.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро түүнтэй хамт айлчлан иржээ. Башар аль-Ассадын дэглэм нуран унаснаас хойш Сирид айлчилж буй анхны Европын Гадаад хэргийн сайд нар нь Баербок, Барро нар болж байна.

Баербок хэлэхдээ "Сирийн шинэ нийгэм, улс төрийн үйл явцад хүйс, яс үндэс, шашин шүтлэг хамааралгүй сири хүн бүр оролцож чадвал шинэ эхлэл бий болно" гэжээ. Мөн тэрбээр засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэх, нийгмийг эвлэрүүлэх, сэргээн босгох үйлсэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хэт даврагч, радикал бүлэглэлүүдэд орших газар үгүй гэдгийг Баербок онцолсон юм.

Сирийн шинэ удирдагч Ахмед аль-Шараа саяхан мэдэгдэл хийхдээ шинэ үндсэн хуулийн төслийг өргөн барихад гурван жил, сонгууль хүртэл нэг жил шаардлагатай гэсэн юм. 10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны дараа тус улс хуваагдмал хэвээр байна. Ассадын дэглэм унасан ч гэлээ дайсагнагч зэвсэгт бүлэглэлүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр байна.

Харин Хаят Тахрир аль-Шам бүлэглэлийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, хаанаас гаралтайг мэднэ гэдгээ Баербок хэлжээ. "Тиймээс тус бүлэглэлийг үйлдлээр нь шүүнэ. Эргэлзээтэй зүйлс байгаа ч гэлээ энэ чухал мөчид Сирийн ард түмнийг дэмжих боломжийг алдах ёсгүй" гэв.

Мөн тэрбээр "Герман улс Сирийн дотоод үйл явцыг гадны хүчин зүйлээс хамааралтайгаар тасалдуулахгүйн тулд ажиллаж байна. Үүнд, хөрш зэргэлдээ орнууд Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхгүй байх зэрэг орно" гэжээ. Ингэж хэлэхдээ тэр Турк, Израилийн нэрийг дурдаагүй ч эдгээр улс Сирийн ашиг сонирхолтой зөрчилддөг гэж буруутгагдсаар байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГЕРМАН СИРҮҮДЭЭР ДҮҮРСЭН 4 цагийн өмнө 202.9.41.59

ЗАНШЛААЧ ХИЙЖ ЯВНА ДАА. УУЛЫН САРМАГЧИНГУУД ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧЭЭ

Avatar

- ysaanz 2025-01-04 50.147.160.114

baraan + OrOCNI \ ;

Avatar

yf 2025-01-04 50.147.160.114

keniozy+ ashuglajtrd

Avatar

medeeneec ###, baraan opocni kmpin; ? 2025-01-04 50.147.160.114

Хэт даврагч, радикал бүлэглэлүүдэд орших газар үгүй гэдгийг Баербок онцолсон юм. "Тиймээс тус бүлэглэлийг үйлдлээр нь шүүнэ.
Мөн тэрбээр "Герман улс Сирийн дотоод үйл явцыг гадны хүчин зүйлээс хамааралтайгаар тасалдуулахгүйн тулд ажиллаж байна. Үүнд, хөрш зэргэлдээ орнууд Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхгүй байх зэрэг орно" гэжээ. Ингэж хэлэхдээ тэр Турк, Израилийн нэрийг дурдаагүй ч эдгээр улс Сирийн ашиг сонирхолтой зөрчилддөг гэж буруутгагдсаар байгаа бил

Avatar

Нэргүй 2025-01-04 178.174.229.45

EMEGTEI HUNTEI GAR BARIJ MENDELJ CHADAHGUI BGAA N HARAMSALTAI GEHDEE ZASRANA GJ BODOJ BNA

Avatar

Нэргүй 2025-01-04 59.153.115.254

ЭНэ авгай СИрид хайртайдаа ирээгүй. Яавал Германд бгаа 2-3 сая сирүүдийг нутаг буцаах уу гэж заншлан хийж яваа юм. Нутагт нь байгаа Сирүүд хүчин хулгай, дээрмийг хийх шиг болж байгаа. Шорон сирүүдээр дүүрсэн. Баларч бгаа шдээ.

Avatar

Нэргүй 2025-01-04 103.212.119.148

Эмэгтэй хүнтэй гар барьдаггүй уламжлалтай юм байна. Өөртэй нь гар бариагүйд эгдүүцсэн Баербок "хүйсийн эрх тэгш байдлыг хангахгүй бол тусламж үзүүлэхгүй, эдийн засгийн хоригоо цуцлахгүй" гэж сүрдүүлэв.

Avatar

Нэргүй 2025-01-04 66.181.191.64

Соёл иргэншилт ертэнц Сирийг анхаарч эхэллээ !

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2025-01-04 66.181.188.228

yun soelt ertonts baih be dee, hoer nvvrt bodolgo ybuulij siriin ard tvmenii teorist bvleluud ugj baigaa ch dee> odoo interneteer dvvren shiit allavattuudiig alij hyadaj deeremdej baigaa bichleguud bnaa.deer druzuud aisan daa izrailiin zahirgaand orj bainaa.harin vldsen tosgodiig teoristuud estoi duraarai deeremdej bna.bas kristos arabuudiig tegej bnaa.armenuud dvrbej garaad bgaa shuu. shashinii tseverlegee ybj bnaa.

Avatar

Нэргүй 2025-01-04 139.5.217.219

Chinii commentnoos chamaig oros b*** huhdug gedgiig shuud medlee. Zuv taasanu? Oros oros buh ym orosiin zuv haha

Avatar

Нэргүй 2025-01-04 203.91.115.247

harin chinii commentoos chamaig ergvv etseg ehiin zulbasga gedgiig chini medlee zuv vv?ugaasaa mal p***a nar l iim yum bichne l de.siri uls tsusand jivj bhad oros yamar hamaa bna?sirichvvd odoo tolgoigoo shaaj bgaa

Avatar

Зочин 2025-01-04 59.153.115.119

Анх АНУ , барууныхан сирийн эрх баригчид ард иргэддээ химийн з****г хэрэглэсэн гэсэн үндэслэлгүй мэдээлэлээр дайрч орж ( үнэн хэрэгтэй нефтийг нь хямдаар эзэмших гэсэн оролдлого ) Сирид үймээн самуун үүсгэсэн нь үнэн. Тэгээд тэндээс 1грамм ч химийн з****г олоогүй .Одоо болтол дайн самууны хөлд нэрвэгдсээр байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж