Авлигчдынхаа толгойг илсээр байх уу?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Авлигчдынхаа толгойг илсээр байх уу?

Авлигчдынхаа толгойг илсээр байх уу?

Монгол Улсын түүхэнд хамгийн их холбогдогчтой 40 их наядын нүүрсний хулгай олон нийтэд зарлагдаад даруй хоёр жилийн нүүртэйгээ золгож байна. Нүүрсний гэх тодотголтой энэ хэрэг удаан хугацаанд хэлэлцэгдэж, холбогдогчдын тоо буурч явсаар эцэст нь 11 хүнд шүүхээс ял оноосон байдаг. Тодруулбал, анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Гэвч Улсын ерөнхий прокурорын газраас эсэргүүцэл бичиж, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нараас Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Гэвч Улсын дээд шүүх тэдний гомдлыг хэлэлцэхээс татгалзав.

Өөрөөр хэлбэл, прокурорын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүх хэлэлцээгүй учраас давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэнэ гэсэн үг.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бууруулж, зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

  • Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгож шийдвэрлэсэн.
  • Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
  • Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгож шийдвэрлэсэн.
  • Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
  • Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
  • Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
  • "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгосон.
  • Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
  • Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон.
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг нь хязгаарласан.
  • О.Дагвадоржийн 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.

2023.12.05. Улсын ерөнхий прокурорын газар: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна. Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх 7 хэргийг хянан шийдвэрлэж, 2 хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

2024.10.01.Улсын ерөнхий прокурорын газар: Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн гэжээ. Тодруулбал, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Олон нийтийн анхаарлын төвд байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг хэргүүд олон холбогдогчтой, их хэмжээний мөнгөн дүнтэйгээр сүр дуулиантайгаар олон нийтэд зарлагдсан ч эцсийн үр дүн нэг иймэрхүү байгааг нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийн жишээнээс харж болно.
Дан ганц нүүрсний, хөгжлийн банкны хулгай ч биш өөр олон авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн “толгойг илж”, торгоод өнгөрснийг монголчууд мэдэж байгаа.
Олон нийтийн зүгээс авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол хатуу шийтгэлтэй байж, бага мөнгөөр торгоод дуусах бус хариуцлагыг нь нэмэгдүүлж, АТГ, шүүх ажлаа хараат бусаар хийх ёстой гэж хэлж, ярьж, шаардаж байгаа ч бодит байдал дээр хуулийн байгууллага иймэрхүү янзтай л ажлаа л хийж байна.

2023 оны авлигын индексээр бид таван байр ухарч, 180 орноос 121-т жагссан байв. Удахгүй 2024 оны авлигын индексийг зарлана. Харин бид ухарсан уу, урагшилсан уу.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдэд оногдуулах ялыг нэг хэсэг нь бууруулж, нөгөө хэсэг нь ял нь хөнгөдсөн байна гэж эсэргүүцэл бичээд ч шүүх нь хэлэлцэхээс татгалзаж байгаа нь авлигчдынхаа “толгой”-г илсээр байх уу, Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна уу гэдэгт итгэх итгэлийг улам л сулруулахаас, дээрдүүлэхгүй л бололтой. Улстөрчид нь гоё, чамин үгтэй уриа лоозонгийн шинжтэй мэдэгдэл, амьдрал дээр хэрэгждэггүй хууль, авлигачидтай хүний, өөрийн нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн амлалтууд чинь алсарсаар, иргэд нь ч шүүх, хуулийн байгууллагадаа итгэл алдарсаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засаг 2025-01-06 206.248.200.242

Авилгачид ингээд өнгөрнө гэж бодож байх шиг байна, үгүй л дээ, тэднийг үхсэний дараа үр хүүхдүүд, залгамжлал дээр нь аянга бууж удмаараа сүйрнэ.Монголд хулгайчдын нэгдэл буюу МАН гэдэг байгууллага ор сураггүй устаж алга болно.

Avatar

Нэргүй 2025-01-06 122.201.31.145

estoi muu lslruud yumaa davj zaaldahiin shvvgch nar bvgd avilgal avsan ni dotorhoi baina bvgdiin butsaaj dahiad yaluudiin nemj uguh heregtei olon trvum ideed yslgvi bna shdee iim bhad uks yaj hugjih yum ATG ni bas ajlas hiij temtsej chadahgvi bna heden avilgachid gaduur chuluuteivestoivdasm yavah yumaa darga buyu tvvnees deeshih slban tushaaltsi hvn bvhen avilgach hulgaich nar bdag yum

Avatar

Зочин 2025-01-06 122.201.31.126

харин тмээ хүн алсан хүн хэдэн хүнд л сэтгэлийн шарх үлдээдэг авилаг бол 3сая гаруй иргэнийг улс оронтойн алж бна . хариуцлаг л тооцох хэргтэЙ бна ялын бодлогын чангааж насаар нь хорих ялтай , хөрөнгө хураах ялтай болгож өгөөч их хуралын гишүүд гуай

Avatar

Нэргүй 2025-01-06 103.212.119.75

хамгийн гол нь улсаас завшсан хөрөнгийг нь буцааж авдаг болох нь л илүү чухал. хүн алж хүрээ талсан биш, заавал хорьж цагдаад яах ч билээ. Хохирлоо төлж байж шийтгэлээс мултардаг болгох нь л чухал даа

Avatar

дорж 2025-01-06 202.131.251.130

Явж явж шүүх асуудалд нилээн ул суурьтай хандах болсон. Харин прокурор маш хариуцлагагүй ханддаг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, яллагдагчид оноож байгаа хуулийн зүйл заалт нь огт тохирохгүй байхад хүчээр ял оноох гэж улайран зүтгэх, дутуу дулимаг нотлох баримтаар эрүүгийн хариуцлага тооцуулахаар улайрдаг болсон.Мөн хууль бус нотлох баримтанд ач холбогдол өгч хүн хэлмэгдүүлэх гэж оролдох болсон.АТГ нь хүний захиалгаар ял өгүүлэх ажлыг гардан хийдэг болсон.

Avatar

ШУДАРГА ЁС 2025-01-06 66.181.185.148

АВИЛГА МОНГОЛД БУУРАХГҮЙ БАЙХ ШАЛТГААН НЬ УЛС ТӨРЧДИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ИРГЭД, ТОВЧХОНДОО ТЭДГЭЭРИЙН ГАР ХӨЛ БОЛЖ МӨНГӨ УГААЖ ӨГСӨН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ УЧИР АВИЛГА ЦЭЦЭГЛЭЖ БАЙГАА. МӨН УЛС ТӨРЧДИЙН НЭР НӨЛӨӨГӨӨР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТОМИЛОГДСОН ДАРГА НАР ИЧИХ УЛААХГҮЙ ХАМЦУЙ ШАМЛАН ИДЭЖ УУДАГ. БАРИГДСАН Ч АР ТАЛД НЬ АСААЛТТАЙ ТАНК МЭТ УЛС ТӨРЧИД АРХИРЧ БАЙДАГ. ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАР, ИХЭВЧЛЭН ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДЫГ АТГ ХАМГААЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГГҮЙ

Avatar

Лоопуу 2025-01-06 66.181.186.135

өмнөговийн бадраа батэрдэнэ наранбаатар сэддорж нарын хэргийг яаралтай шийдвэрлэж нэг талд нь гаргахгүй бол ….

Avatar

Нэргүй 2025-01-06 202.126.88.201

Талийгч Отгобилэгийн хулгайлсан нь мэдэхээс Петровис НИК, Улаанбаатар зочид буудал болоод байж байна.Захирал асан Ганзоригийн хулгайлсан нь Говь цогцолбор, ханбүргэдэй дэлгүүр болоод байж л байна.Эднийг Нямдорж 5 удаа хуулийн сайд хийхдээ цагаатгасан.Одоогийн захирал, хэлтсийн даргууд нь бүгд хулгайч.Хулгай хийсээр гишүүн болсон Үүрийнтуяа гэж санхүүгийн албаны дарга нь байна.Бадамсүрэн нь өмнөговиос авчирч хулгаыгаа хийлгэсэн.

Avatar

Zochin 2025-01-06 103.140.10.213

mgliin tom hulgaich nar ni ylgui ulderd jijig akulud ni yl awsan blod tag bolchih yuma jinhene tom akulud uldeed bdg ni huuli tsagdaa forkoro dandaa tom akuliin turul eswel nz nuhud bdg bho tamine

Avatar

Зочин 2025-01-06 103.212.118.21

авилгачид нь бүүр том дарга сайд болдог хуультай улс бол монгол

Avatar

12 2025-01-06 202.5.202.36

АТГ илрүүлээд байдаг. Цаашаа шүүх, прокурор дээрээ гацаад байдгын бишүү дээ

Avatar

Зочин 2025-01-06 202.9.46.132

эрчим хүчний эх формын гишүүдэд цалин нэрээр мөнгө тараасан нь үнэн бол энэ бол авилга мөн шүү

Avatar

Нэргүй 2025-01-06 59.153.115.141

тэгээд буруугүй хүнийг хэлмэгдүүлэх болж бну!!!

Avatar

Нэргүй 2025-01-06 76.64.122.238

2013-2017 оны хооронд гаалиар жилд 10 сая тонн нүүрс гарсан байхад 1жилд 5сая тонн нүүрс экспортолсон гэж бүрдүүлэлт хийгдсэн байсан ш дээ. Ухаа худгаас Энержи ресурс 1жилд 50% нь хулгайн нүүрс болж улсад татвар өгөхгүй захиралууд идсэн байгаа энэ ажлыг Түвшинбаяр гэж нөхөр л хийсэн гэдэг асуудал нам дарагдсан байгаа ч хэрээ цайхгүй хэрэг хуучирдагүй гэдэг дээ нүүрс хэдий хар өнгөтэй бас сүүдэртэй гэдгийг санаж яваарай

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.40.55

Монголд авилгалтай хэн ч тэмцэж чадахгүй байна. Авилгалаас болж хотын бүх газар зарагдаж, зохион байгуулалтгүй бетонон ширэнгэ үүссэн. Одоо Авилгалын уршигаар зам түгжирч хүн явахын аргагүй болов. Авилгалын улмаас бизнесийн хөгжлүүд зогсч, ажлын байр багасан, бүгд л халамж руу хүсэлт гаргадаг болжээ

Avatar

Нэргүй 2025-01-06 76.64.122.238

2010-2014 ond yumdaa Energyresuresiin talbaigaas ugaasan deed zergiin nuurs udaa daraa hileer hooson gaaliin latstaj garsan bga daa 1 jishee gehed l Uhaa hudgaas 10 mashin 100.000 tonn nuurs hulgaigaar gargasan bga ezed ni ajilchid ard ni zahiraluud ni bsan daa Nergui Bayarbileg Tubshinbayar geed hergiig dotood hynaltiin albaniihan ni olj ilruulj Umnugobiin tsagdaad ugsun ch compani ner hund geed nam darsan bdag shu

Avatar

Нэргүй 2025-01-06 202.126.88.201

10 машин нүүрс 1000 тонн, 100 мянган тонн иш. 44 их наяд бол батлагдахгүй, самууруулах гэсэн үлгэрийн тоо.

Avatar

Монгол хүү 2025-01-06 64.119.29.63

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЯЛАГ НҮҮРСНЭЭС ХУЛГАЙЛЖ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ, ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЧИХООД 2-4 ЖИЛИЙН ХОРИГДООД, 10 ОРЧИМ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАХ ЯАСАН АЯЮУРТАЙХАН АШИГТАЙ "С РАЗУ МАЙОР" БОЛДОГ ИЙМ БИЗНЕС, ГЭМТ ХЭРЭГ НАСАНДАА НЭГ УДАА ХИЙГЭЭД Л ХЭДЭН ҮЕЭРЭЭ БЯЛУУРАХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛЧИХДОГ ЁСТОЙ ГАЛЗУУ ГОЁ ГЭХЭД БАГАДХААР ЮМ БИШ ҮҮ? УИХ, ЕРӨНХИЙ САЙД АА, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!!!

Avatar

Нэргүй 2025-01-06 66.181.191.64

Сая сая тн нүүрс улсын хилээр ямар я бүртгэлгүй зөөн гар гаж худалдаад, үнэ нь хуьийн компаны лансанд орсон ТТТ-ынНҮҮРСНИЙ ноцтоц хэрэг яагаад чимээ гарахгүй бнаа ?! Ард түмэн энэ хэргийг нэхэж жагсана шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж