Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.
Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.
Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Зочин 2025-01-03 103.212.118.21
ярьж ярьж замхардагшд нураана гэж өчнөөн олон удаа сонслоо
Арилдий 2025-01-03 192.184.209.39
Нураана л гэх юм. Байж л байг нөөцөнд. Хажуугаар нь зэрэгцүүлээд л барилдаа.
Нэргүй 2025-01-03 103.212.116.50
Үнэлгээ худлаа. инженерийн мэдлэг муу. хүчитгээд шинэ гүүр дуустал ашиглаж болно.
Нэргүй 2025-01-03 59.153.113.107
МАНгасуудад цадах мэдрэмж байхгүй угаасаа хоншоор нь цадсанч ходоод нь цаддаггүй хошногууд
Нэргүй 2025-01-03 66.181.179.104
Баярлалаа. Манай компани энэ ажлаас дарга нарт өгөх авилга 3.4 тэрбумыг хасахад 380 саяын ашиг олох тооцоо гарч байна. МАН дарга нартаа их баярлалаа. МАН-ы бүх гишүүд дэмжигчиддээ шинэ оны мэнд хүргэе.
Нэргүй 2025-01-03 202.9.40.19
Өнөөдр багтаж уих зг үүрлсн манж хужаагуудыг устгаж нам төрөө нүүдэлчид монголчууд нам төрөө гартаа ав. л******д хэрээс хэтрээд аймшгийн удлаа.