Норвегийн бүх автомашин 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй болно

Норвегийн бүх автомашин 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй болно

Норвегийн бүх автомашин 2025 онд цахилгаан хөдөлгүүртэй болно
Норвеги улсад 2024 онд зарагдсан 10 шинэ автомашин тутмын 9 нь зөвхөн батарейгаар хөдөлдөг байжээ. Энэ нь 2025 он гэхэд бүх автомашин цахилгаан хөдөлгүүртэй байна гэх тус улсын зорилтод хүрснийг илтгэж байна. Норвегийн Авто замын холбооны (OFV) мэдээлснээр, 2023 онд шинээр борлуулсан автомашины 82.4 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан бол энэ тоо 2024 онд 88.9 хувь болж нэмэгдсэн байна. Шилдэг борлуулалттай брэндүүд нь "Tesla", "Volkswagen" байсан бөгөөд Хятадын цахилгаан хөдөлгүүртэй автомашин борлуулалтын 10 хувийг нь эзэлсэн аж.
"EV" холбооны тэргүүн Кристина Бу хэлэхдээ, "Норвеги бол бензин болон дизель хөдөлгүүртэй автомашиныг зах зээлээс бараг л устгасан дэлхийн анхны улс болно" гэсэн байна.
Zero-emission cars reach nearly 90% of new car sales in Norway in 2024.
2024 онд Норвегийн цахилгаан хөдөлгүүрт шинэ автомашины борлуулалт бараг 90 хувьд хүрсэн.

Нефть үйлдвэрлэдэг Норвеги улс бензин болон дизель түлшээр ажилладаг автомашинд өндөр татвар ногдуулж, торгодог. Түүнчлэн 2023 онд цахилгаан автомашины импортыг татвараас чөлөөлсөн байна.

Уг бодлогыг цаг хугацааны явцад үе үеийн засгийн газрууд тууштайгаар хэрэгжүүлж эхэлсэн учир үр дүнгээ өгсөн гэж шинжээчид тайлбарлаж буй.

Энэ талаар Бу хэлэхдээ, "Бусад улс оронд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хийсэн ч дараа нь өндөр дүнгээр буцаан татдагийг бид олонтоо хардаг" гэжээ.
Норвегид автомашин үйлдвэрлэгчдийн лобби байдаггүй нь мөн адил энэхүү амжилтад нөлөөлсөн байна.

Тус улсын хамгийн том автомашин импортлогч "Harald A. Moeller"-ийн тэргүүн Ульф Торе Хекнеби хэлэхдээ, "Бид машин үйлдвэрлэдэг орон биш . Тиймээс өмнө нь автомашинд өндөр татвар ногдуулах нь энгийн үзэгдэл байсан. Бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглохоос илүү урамшуулал олгож байсан нь бас чухал нөлөө үзүүлсэн. Энэ нь хүмүүсийг уурлуулсан л даа. Хүмүүст юу хийхийг нь заахад дургүй байдаг занг ашигласан" гэжээ.

Европын холбоо 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг автомашины борлуулалтыг хориглохоор шийдсэн.

Гэсэн хэдий ч баригдсан нүүрсхүчлийн хий ялгаруулдаг түлшээр ажилладаг автомашины худалдааг зөвшөөрч магадгүй байна.

Norway leads the world by the share of battery electric vehicles of new car sales, which reached 89.3% during January-November 2024.
Норвеги улс 2024 оны 1-11 дүгээр сарын хооронд 89.3 хувьд хүрсэн шинэ цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байна.
Норвегийн хэрэгжүүлж буй бодлого нөгөө талаар авто зам дээр цахилгаан хөдөлгүүрт машин энгийн түлшээр ажилладаг автомашинаас олон болсныг илтгэж буй.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар аккумлятортай цахилгаан автомашин Нордикийн улсад унаж буй нийт автомашины 28 гаруй хувийг эзэлж байна гэж Нийтийн Замын Захиргаанаас мэдээлжээ.
Тээврийн дэд сайд Сесили Книбе Кроглунд хэлэхдээ, "Энэ бол том сургамж юм. Өргөн хүрээний багцыг (урамшууллын) нэгтгэж, урт хугацаанд урьдчилан таамаглах боломжтой болгосон" гэв.
The share of battery electric cars on the roads in Norway rose to 28.6% by the end of 2024, overtaking pure petrol cars.
Норвегид 2024 оны эцэс гэхэд авто замууд дахь аккумлятортой цахилгаан автомашины эзлэх хувь 28.6 хувьд хүрч, цэвэр бензинээр ажилладаг автомашинуудыг гүйцэж түрүүлэв.

 

Гэхдээ Норвегид шинээр борлуулж буй бүх автомашин цахилгаан хөдөлгүүрт шилжсэн нь зарим нэг тал дээр асуудалтай хэвээр байна. Тодруулбал, "ICE" (дотоод шаталтат хөдөлгүүр) автомашины гол худалдан авагчид нь түрээсийн компаниуд байдаг. Учир нь жуулчид цахилгаан автомашиныг сайн мэддэггүй аж.
Гэсэн хэдий ч Норвегийн зам дээр цахилгаан автомашины эзлэх хувь нэмэгдэж байгаа нь бусад салбарууд дасан зохицох ёстой гэсэн үг юм.
Шатахуун түгээх станцуудад бензин насосыг цахилгаан цэнэглэгчээр сольж байна. Хамгийн том шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг "Circle K" компанийн ахлах менежер Андерс Клеве Свела хэлэхдээ, "Ойрын гурван жилийн дотор бид түлшний насостой адил олон тооны цэнэглэх лангуутай болно. Хоёрхон жилийн дараа Норвеги дахь бүх автомашины 50 гаруй хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байх болно .Үүний дагуу бид цэнэглэх паркаа нэмэгдүүлэх ёстой" гэжээ.
Жолооч нарын хувьд цахилгаан автомашинд шилжсэнээр өвлийн улиралд хүйтний улмаас машинаа цэнэглэхэд бага зэрэг хугацаа шаардагдана гэсэн үг. Ослогийн ойролцоох "Circle K" станцад машинаа цэнэглэж байхдаа 28 настай Дезир Андресен "Заримдаа би автомашиндаа бензин бүрэн шахаж, таван минутын дараа хөдөлдөг байснаа үгүйлдэг. Гэхдээ цахилгаан автомашинд илүү тухтай байдаг . Энэ нь байгаль орчинд илүү сайн. Учир нь дизель машинууд маш их үнэр ялгаруулдаг" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 124.158.107.128

Машинуудын муухай утаа, тортогноос салах юмсан.

Avatar

Нэргүй 2025-01-03 82.149.82.34

Энэ юу ч биш, 2025 онд манай Монгол улс машингүй улс болох гэж байхад?

Avatar

Нэргүй 2025-01-03 103.212.116.50

Норвеги гайхалтай. орчуулга гутамшигтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж