Венесуэлийн эрх баригчид цөлөгдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалес Уррутиагийн талаарх тодорхой мэдээлэл өгсөн хүнд 100 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдэв. Тэрбээр өмнөх онд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадурог ялсан гэж маргаж байсан юм. Цагдаагийн байгууллага мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эдмундогийн зургийг "эрэн сурвалжилж байна" гэж сурталчилжээ. Учир нь долдугаар сарын 28-нд Мадуро өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан гэж зарласны дараа сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо есдүгээр сард Испани руу зугтсан аж.
Өдгөө 75 настай Эдмундо нэгдүгээр сарын 10-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Мадуро биш, өөрөө тангараг өргөхөөр ирнэ гэж амласан учир цагдаагийн байгууллагаас түүнийг олж, баривчлах хүсэлтэй байгаа аж.
Шүүхийн албаны хүн "AFP" агентлагт мэдээлснээр, Эдмундогийн эрэн сурвалжлагдаж буй зурагт хуудсыг нисэх онгоцны буудал, цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд байрлуулна. Венесуэлийн эрх баригчид түүнийг хуйвалдаан, хулгай хийсэн хэргээр яллах болсон. Улмаар Эдмунда зугтаж, Испани арванхоёрдугаар сарын 20-нд түүнд орогнол олгосон байна.
Үйл явдлыг эргүүлэн санахад, өнгөрсөн оны долдугаар сард болсон санал хураалтаар Венесуэл улс Мадурог гурав дахь зургаан жилээр сонгогдсон ялагч гэж зарласан боловч сөрөг хүчин Эдмундо ялсныг харуулсан сонгуулийн хэсгийн нарийвчилсан тайланг олсон гэж тэмцсэн байдаг. Мадурогийн засгийн газар ялалт байгуулсан гэдгээ нотлох бүхий л саналыг эсэргүүцэж, дотоод болон гадаадын хүчин нөлөөлж, дарамт шахалт үзүүлж байна гэж буруутгасан юм. Улмаар сөрөг хүчний хууль тогтоогчдоор удирдуулсан жагсаал гарч, цагдаа нар энгийн иргэдтэй мөргөлдсөн байдаг. Үүний үр дүнд 28 хүн амиа алдаж, 200 хүн шархдан, 2400 гаруй хүн баривчлагджээ. Түүнчлэн, жагсаалын үеэр баривчлагдсан гурван хүн шоронд нас барж, 1400 шахам нь суллагджээ.
Нэргүй 2025-01-03 103.57.94.181
Халтар царайтын автусны жолооч,,,гүржийн хөлбөмбөгчин,,,монголын бөхчин нохой,,,, оросын кгбгын гоожуур мэтс ч улс орноо самрах юмдаа,,,
Агуу хаха 2025-01-03 66.181.179.104
Мадура бол яалт ч үгүй мундаг удирдагч л даа. Яг л Путин шиг.
Нэргүй 2025-01-03 66.181.191.64
Путин ч Мадурогоос ялгаагүй дарангуйлагч л даа, дээр нь бүр фашист гээч !