Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэрийн байгууламжид өнөөдөр /2025.01.03/гал гарсан тухай мэдээлэл цацагдасан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Тухайн үйлдвэрт түлшний агуулах шатсан тухай дуудлага, мэдээдэл нэгдүгээр сарын 03-ны 00:30 цагт бүртгэгдсэн. Галын улмаас нэр бүхий компанийн оффис, бараа материал хадгалж байсан агуулах, автомашин шатсан. Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Тухайн хэрэг шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.
Харин осол гарсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК -ны зүгээс хийсэн тайлбар, мэдээлэлд "Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис агуулахад 2025 оны нэгдүгээр сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан. Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй болно. Уг галын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өвлийн горимд шилжиж, барилга угсралтын ажил түр зогсолтын байдалтай байгаа бөгөөд ирэх барилгын улирлын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна" гэв.
Цочь 5 цагийн өмнө 103.212.118.106
асар их мөнгө завшчихаад нуун дарагдуулах арга, заль, шатаад байх олигтой юм юу ч хийгээгүй ш дээ бузарууд
Нэргүй 2025-01-03 176.66.87.78
Оросууд л шатаагаа биз…
Нэргүй 2025-01-03 66.181.183.164
Хулхи хурандаа бантахдаа ингэсэн байж болох уу
Зөнч 2025-01-03 66.181.185.29
Хулхи эх орончдыг сайн мөшгөөрөй,зориуд шатааж магадгүй Хийж байгаа бичлэгүүдийг харахад сэтгэцийн хурц асуудалтай хүмүүс .
Зочин 2025-01-03 103.145.234.61
за тэр одоо зүүбаянгийн нефтний үйлдвэр хэрхэн шатаж монгол орсоос нефьт авдаг болсон шиг үйл явдал болох үйл явдал давташдах гэж байна даа
Зочин 2025-01-03 66.181.161.133
Энэ гарчиг гэж зүгээр л нисцэн байгаа биз. "Хүү хаа, болохоо байлаа, бүхэл бүтэн үйлдвэр шатлаа, цаана чинь" гээд л. Ямар ч үйлдвэр байхгүй шдээ. Хашаанд хэдэн зөөврийн сууцууд, агуулах, жорлон л байна. Өөр юм юу ч байхгүй. Тэхдээ энэ төсөл чинь одоогоор хэдэн зуун тэрбумыг далд хийчээд байгаа билээ, ингэхэд? 25 оны төсөвт дахиад нэлээд том тоо явж байгаа шүү, энэ "шатсан үйлдвэрт" зориулаад. Ёстой нөгөө "засгийн газрын ордны хажууханд, автусны буудлын дэргэд нэг түц байдаг даа, тэ" гэдэг шиг.
Нэргүй 2025-01-03 66.181.161.133
Бурхан минь, тэнд ер нь галд өртчих дорвитойхон обьект барьсымуу, ер нь? Баахан мөнгийг нь идчээл, хэдэн цавчаачин гарууд ойр зуур зам, жорлон энэ тэр л барьчихсан юм шиг яриад байсан даа.
сонгогч 2025-01-03 202.9.47.23
САНААТАЙ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?…..САЙХАН БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦАД ГАЛ ГАРСАН…..ОДОО ӨӨР ХААНА ГАРАХ БОЛ ….?
Нэргүй 2025-01-03 59.153.113.107
Дарга чавганцийг зайлуулах цаг болсон тэтгэврийн чавганц хөгжил цаг хугацаа алж байна хохирол их учруулсан
Нэргүй 2025-01-03 85.233.56.62
Үйлдвэрт гал гараагүй гэсэн биз дээ? Худал мэдээлэл тараасан хүнд ямар шийтгэл ногдуулдаг хуультай вэ? Сэтгүүлч гэхээр хуульгүй юү?
уншигч 2025-01-03 64.119.29.63
галын дөл өөдөө ……….хүний амь нас үрэгдээгүйн яамаадаа
Нэргүй 2025-01-03 202.9.41.12
Хорлон сүйтгэгч нарын ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Бүтээн байгуулалтиыг эсэргүүцдэг бүлэг хүмүүс монголд бий болоод удаж байна. Тэд үүнийг хийснээс гарцаагүй гэж бодож байна
Нэргүй 2025-01-03 66.181.160.6
Бөөрөлжүүт станц, газрын тосны агуулахад гал гараад байдаг нь санаатай хийгээд байгаа зүйл биш бздээ. идэж ууснаа, бүтэхгүй замбараагүй ажиллагаагаа чихэх далдлах зохилго бгаа биш бздээ??????