Рүүни эхнэрээ хуурчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Рүүни эхнэрээ хуурчээ

Английн шигшээ болоод “Манчестер
Юнайтед” клубын довтолгооны гол хүчин болсон Уейн Рүүни эхнэр Колинаа
бие давхар байх үеэр нь 1200 фунт стерлинг төлж, биеэ үнэлэгч хүүхэнтэй
нэг хөнжилд орж байсан гэх мэдээлэл цацагдаж, Британийн хөлбөмбөгийн
ертөнцийг шуугиулж байна. Рүүнигийн энэ хүн чанаргүй үйлдэл нь ганц
шөнийн явдал биш хэдэн сарын турш үргэлжилсэн гэнэ. Харин “хэргийн эзэн”
нь 21 настай, залуу, халуухан бүсгүй Женни Томпсон гэгч ажээ. Тэрбээр
уг нууцаа задалж, Британийн News of the World сэтгүүлд “Уейн над руу
өдсөн янзтай мессеж бичиж, боодол мөнгө өгч байсан. Тэр өөрийгөө эхнэрээ
хуурч байна гэдгийг төдийлөн хайхрахгүй байгаа янзтай байсан” хэмээн
ярьжээ. Түүнчлэн Рүүни Женнид хандаж, бас нэг царайлаг найзтай нь хамт
гурвуулаа групп секс хийхийг санал болгож байсан гэнэ. Тэрнээс хойш
Женни, Уейн нар нэг бус удаа учирсан аж. Энэ талаар биеэ үнэлэгч бүсгүй
“Бидний учрал болгонд Уейн таатай байдаг байсан. Харин тэр эхнэрт нь
ямар санагдах талаар бодож байгаагүй байх. Түүнийг хэн ч мэдэхгүй, хэн ч
халдаж чадахгүй гэдэгт итгэсэн гэж бодож байна. Эмэгтэй хүний хувьд
хэрэв нөхөр маань надад ийм авир гаргасан бол таатай санагдахгүй нь
лавтай. Тэр тусмаа жирэмсэн байх үеэр шүү” хэмээн Женни яриагаа
үргэлжлүүлжээ.

Тэд өнгөрсөн оны зургадугаар сард Manchester 235 казинод танилцсан гэнэ.
Тухайн үед Рүүни хамаатнуудтайгаа бас багийн анд Рио Фердинандын хамт
пиво уугаад сууж байсан аж. Харин Женни нэг найзынхаа хамт VIP хэсэгт
зогсч байсан бөгөөд Рүүни тэднийг дуудаж, яриа өдсөн байна. Удалгүй тэд
тамхилахаар 00-ын өрөө рүү явж, улмаар утасны дугаараа солилцсон аж.
Гэхдээ тухайн үед Рүүни царайлаг охиныг чухам ямар ажил хийдгийг /биеэ
үнэлдгийг/ мэдээгүй гэнэ. Харин казиногоос гарсны дараа Рүүни түүн рүү
мессеж бичиж, уулзахыг хүссэн бөгөөд Женни ч татгалзаагүй, гэхдээ үнэ
төлбөргүй зүйл гэж байдаггүй гэдгийг ч хэлж амжжээ. Долоо хоногийн дараа
Уейн Рүүни түүнтэй холбогдож, найзыг нь дагуулаад гурвуулаа таван одтой
Lowry зочид буудалд орсон байна. Харин дараа нь, хоёр долоо хоногийн
дараа Рүүни дахин Женнитэй өнөөх зочид буудалдаа уулзжээ. Ингэхдээ түүнд
хорьт болоод тавьтын дэвсгэртээр нийт 1200 фунт төлсөн гэнэ. Алдартай
хөлбөмбөгчийн талаар Женни хожим нь “Би хэзээ ч Уейн Рүүниг миний
үйлчлүүлэгчдийн нэг болно гэж бодоогүй. Олон хүмүүс түүнийг Шрек гэж
нэрлэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ түүний чанх урд нь суугаад харахад тэр
тийм ч муухай залуу биш” хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрбээр “Уейн ор
хөнжлийн ажилд ер нь жаахан уйтгартай. Үргэлж бэлгэвч хэрэглэдэг. Түүний
зочид буудлын өрөөнд бид хоёр 45 минут орчим л хамт байдаг байсан.
Дараа нь тэр надад мөнгөө тоо ёсоор нь, заримдаа ил, заримдаа дугтуйнд
хийж төлдөг байсан” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж