Сирийн шинэ засгийн газар боловсролын тогтолцоог өөрчилнө

Сирийн шинэ засгийн газар боловсролын тогтолцоог өөрчилнө

Сирийн шинэ засгийн газар боловсролын тогтолцоог өөрчилнө

Сирийн шинэ засгийн газрын исламист эрх баригчид иргэдийн саналыг харгалзан үзэлгүйгээр боловсролын тогтолцоог өөрчлөхөөр шийдсэн байж магадгүй. Шилжилтийн засгийн газрын боловсролын яамны цахим хуудас энэ талаар мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдахдаа, илүү исламист чиглэлтэй бөгөөд Ассадын дэглэмийн үед зааж байсан бүхнийг үгүйсгэсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэжээ. Энэхүү сургалтын хөтөлбөр нь бүх насныханд чиглэнэ.

"Үндэстнийг хамгаална" гэх хуучин уриа үгийг "Аллахыг хамгаална" гэж өөрчилжээ. Цаашилбал, Хувьсал болон Агуу тэсрэлтийн онолыг шинжлэх ухааны хичээлээс хасах, бурхдын тухай эшлэлүүдийг хасах, тэдгээрийн хөшөөг буулгах зэрэг өөрчлөлт хийх аж. Мөн Башар аль-Ассад болон түүний аав Хафез нарын тухай тэмдэглэн үлдээсэн шүлэг бүхий хөтөлбөрийг сургалтаас хасна.

Боловсролын сайд Назир аль-Кадри энэ талаар мэдээлэл өгөхдөө "Сургалтын хөтөлбөр үндсээрээ өөрчлөгдөөгүй. Хянаж, шинэчлэх тусгай хороод байгуулагдах хүртэл хуучин янзаараа үргэлжилнэ" гэжээ. Үндсэндээ Ассадын дэглэмийг алдаршуулсан бүхнийг устгахыг зорьж байгааг Назир аль-Кадри хэлэв.

Энэхүү өөрчлөлтийг Сирийн зарим иргэн талархан хүлээн авч байна.

Гэвч үүний зэрэгцээ олон жилийн дараа анх удаа эх орондоо эргэн ирсэн идэвхтнүүдийн дунд түгшүүрийн харанга дэлдэж байгаа аж. Улс орон шинэ удирдлагатай болсон тул тэдний дуу хоолойг сонсохгүй байж магадгүй гэж эмээж байна. Тиймээс хичээлийн шинэ улирал эхлэхээс өмнө эсэргүүцлийн жагсаал хийж магадгүй болжээ. Нийгмийн бүх давхаргын оролцоогүйгээр боловсролын тогтолцоог өөрчилж буйг тэд эсэргүүцэх юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 202.9.41.12

Энэ улс дотооддоо ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь Монголчууд бидэнд ямар ч хамаагүй учир би огт санаа зовохгүй байна. Харин Монгол эх орныхоо төлөө бол санаа их зовж байна. эх орныхоо төлөө олон зүйлд санаа минь чилж зовох юм

Avatar

Нэргүй 2025-01-03 192.42.116.196

Хамаатай байлгүй яахав Ассад гэж ороzод уравсан урвагч н**ш улсаа яаж дампууруулж дарангуйлж олон зуун мянган иргэдээ хомроголон устгаж байсныг мэдэж авлаа. Монголд бас ийм урвагч нар зөндөө бий шүү жэнко, ордны тайган, данх, хүк олон нөхөд бий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж