Монгол Улсад 40 жилийн дараа баригдсан өндөр чадлын станц бол Бөөрөлжүүт

Монгол Улсад 40 жилийн дараа баригдсан өндөр чадлын станц бол Бөөрөлжүүт

Монгол Улсад 40 жилийн дараа баригдсан өндөр чадлын станц бол Бөөрөлжүүт

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2023-2024 онд шилжих жилийн өвөл 200 МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн. Өөрөөр хэлбэл, хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалтууд хийж, эрчим хүчээ хэмнэж өвөлжсөн. Энэ байдалд шуурхай зохицуулалт хийж, Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг 2024 ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу баригдаж, 2024 оны арванхоёрдугаар сард төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүчийг нийлүүлж байна. Ийнхүү Улаанбаатар хотын хэмжээнд дутагдалтай байсан 200 МВт эрчим хүчийг нөхөх хоёр том станцын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж дуусгасан нь Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалт боллоо.

Монгол Улсад хамгийн сүүлд 1984 онд ТЭЦ-4 дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш 40 жилийн дараах өндөр хүчин чадалтай анхны станц нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц болсон юм. Уг станцын барих төлөвлөлтийг аль 2011 онд эхлүүлсэн хэдий ч төсөлд гацаа, саад их байсан. Улмаар Улаанбаатар хотын зүгээс анх удаагаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулснаар цахилгаан станцын бүтээн байгуулалт жигдрэх шатандаа орсон юм.

Бөөрөлжүүтийн эхний ээлжийн 150 МВт цахилгаан станцад технологийн 60 ширхэг байгууламж баригдсан. Цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх хүртэл нүүрсний ордыг илрүүлж, нөөц батлах, уурхайн ажлыг эхлүүлэх, цахилгаан станц барих зөвшөөрөл авах, ажлын гэрээнүүд байгуулах, санхүүжилт босгох зэрэг 10 гаруй жилийн хугацааг зарцуулжээ. Олон үе шат, саад бэрхшээлийг туулж, олон улсын болон Монгол Улсын инженер, техникийн ажилчдын хөлс хүчээр Монгол Улсад 40 жилийн дараах томоохон бүтээн байгуулалт, 150 МВт эрчим хүчний эх үүсвэрийг 2024 онд бүтээн байгуулж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хулгайч нараа 2025-01-03 202.166.35.69

БӨӨРӨЛЖҮҮЛЭЛТИЙН ЦС гэрээ хийж эхлүүлсэн Сайханбилэгийн хийсн хэрэг шүү.Одоо барьж хорино.

Avatar

Нэргүй 2025-01-03 139.5.218.77

Одоо бол тёхнологи хөгжсөн үёд баруунаас станц авя барина гэвэл 1 сар орчисийн хугацаанд л шууд угсарч барина. Оросоо бариулвал 24 дахиэ өндөрр үнжэр 10 гаран жил барина

Avatar

зочин 2025-01-03 103.212.119.183

10 жил зарцуулсан гэхээр АН н үеэс эхэлсэн бөлгөө

Avatar

Иргэн 2025-01-03 139.5.218.104

Бидний барих гэж юу байхав дээ, хятадуудаар л бариулсан шдэ. Бид цахилгаан станц барих байтугай хадаас, боолт ч үйлдвэрлэж чадахгүй улс.

Avatar

Бодит байдал 2025-01-03 66.181.185.29

Кибэрийнхээн ,Сөрөг сэтгэгдэл бичигчдийг олж илрүүлээд Цахилгааныхан тэдний цахилгаан хэрэглэх эрхийг нь хасчих, цахилгаан хэрэглэх дургүй хүмүүс байна!

Avatar

Нэргүй 2025-01-03 139.5.219.145

ДУЛААНЫ СТАНЦ. ЮМ УУ? 60 БАЫГУУЛАМЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Avatar

Санжмятавын Болдбаатар. 2025-01-03 202.9.40.137

Арчаагүй төр! Хэдэн 5-р цахилгаан станцын мөнгө хаана байа!? Үүнийг хэсэг бус луйварчдын үйлдэл гэж хэлэхгүй юм бол ямар төрийн түшмэлүүдийг хулгай гэж хэлэх юм бэ!?

Avatar

Зочин 2025-01-03 66.181.182.14

Эргүү согтуу толгой минь чи тийм их арчаатай ухаантай юм бол арчаатай төрийг байгуулаад өгөөч дээ. Атаархуу хүүр вэ чи. Чи бол бүр чадахгүй идэж уугаад дуусгаад , сэтгэцийн өвчин тусаад баларна .Аягүй бол СМҮТ -д очно тайван бай.

Avatar

Нэргүй 2025-01-03 59.153.114.239

Алмасуудаа! Оркуудаа! 300 тэрбум гэдэг чинь орост жил бүр талдөг цахилгааны мөнгөний хагас нь бишүү?!

Avatar

Иргэн 2025-01-03 66.181.182.14

Одоо тэгээд Цахилгаан , дулааны станцууд барихгүй юм уу ? Барихаар идлээ уулаа гээд янзан бүрээр доромжилно. Ямар гэгчийн ёс зүйгүй болсон юм бэ ? Яах гээд байгаа юм. Ухаан нь уландаа орчихсон , аргагүй л улны гэж хэлжээмээр нөхдүүд энд янз бүрийн юм яриад бичээд байгаа юм байна гэж ойлгож болно шүү.

Avatar

Нэргүй 2025-01-03 66.181.185.75

нийслэлийн бондоос 300 тэрбумыг өгчээ, бусад санхүүжилтийн эх үүсвэрийг маш тодорхой мэдээлнэ үү. Нүүрсний үнийн төлөлтөөр хэд гээд одоо шууд зарлахгүй бол болоргүй шүү… Лав Баясгалан Голомт хөрөнгө оруулаагүй бол уу…………….

Avatar

Нэргүй 2025-01-03 202.126.89.171

Данхыг Бөөрөлжүүтэд галчаар тавья.

Avatar

Нэргүй 2025-01-03 66.181.191.64

Женкогийн хувийн ДЦС! Дуртай цагтаа асаагаад, дургүйгэ э хүрэхээр унтраана, ЗГ-ыг дарамтлаж, санаснаа гүйцээх женкийн түлхүүр !!!

Avatar

Ггг 2025-01-03 139.5.217.51

зоосны нүхээр харсан юм олигтой байж чадлаа юу

Avatar

Нэргүй 2025-01-03 202.9.41.12

Данхыг огцруулъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж