Тайванийн гурав дахь том намын дарга асанг баривчилна

Тайванийн гурав дахь том намын дарга асанг баривчилна

Тайванийн гурав дахь том намын дарга асанг баривчилна

Тайванийн гурав дахь том намын удирдагч асан Ко Вэн Жег дахин баривчлах шийдвэрийг дээд шүүхээс гаргажээ. Өмнө нь Тайванийн Ардын намын (TPP) дарга асан авлигын хэргээр ял сонссон ч батлан ​​даалтад гарч байсан юм.

Тайпэй хотын шүүх Пүрэв гаригийн орой түүнийг зугтах эсвэл нотлох баримтыг устгах эрсдэлтэй хэмээн үзэж баривчлах шийдвэр гаргасан байна. Цагдан хорих нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл бөгөөд Ког буруугүй гэдгийг нотлох болно гэж "TPP" мэдэгджээ.

Ко нь 2022 он хүртэл Тайпэй хотын даргаар ажиллаж байсан. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнийг 2020 онд тус хотод барилга барих төслийн ажилд зориулж нэгэн компанид дэмжлэг үзүүлснийх нь төлөө 520 мянга орчим ам.долларын авлига авсан хэргээр яллагдагчаар татсан юм. Дараа нь Ко батлан ​​даалтад гарсан. Тухайн үед тэрбээр авлига гэх мэт хууль бус үйлдэлд хэзээ ч оролцож байгаагүй гэж маргаж байжээ.

Баривчлах тухай шүүхийн шийдвэр нь Ког батлан ​​даалтад гаргахыг эсэргүүцсэн прокурорын давж заалдах шатны хүсэлтийн дагуу гарсан. Ко Лхагва гаригт намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, намынхаа нэр хүндийг хамгаална гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 139.5.218.44

хаа сайгүй Ардын гэсэн тододголтой намын дарга нар заавал авилгатай холбогдож байх юм. МАНай дарга нар бүгд л ямар нэгэн юманд орооцолдож байх юм

Avatar

Нэргүй 2025-01-03 202.9.40.19

битгий ш** бүгд биш манж х***а л******д хулгай шаасн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж