Калифорниад онгоц барилга мөргөснөөр 2 хүн нас барав

Калифорниад онгоц барилга мөргөснөөр 2 хүн нас барав

Калифорниад онгоц барилга мөргөснөөр 2 хүн нас барав

АНУ-ын өмнөд Калифорниа мужид жижиг онгоц барилга мөргөснөөр хоёр хүн нас барж, 18 хүн гэмтэж бэртсэн хэрэг Пүрэв гаригт гарчээ. Бэртсэн хүмүүсийн 10-ыг нь эмнэлэгт хүргэсэн гэж Фуллертоны цагдаагийн хэлтэс мэдээллээ. Бусад найман хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Холбооны нисэхийн захиргаанаас мэдээлснээр нэг хөдөлгүүртэй "Van’s RV-10" онгоц орон нутгийн цагаар 14:15 цагийн орчимд осол гаргажээ.

Нас барсан хоёр хүн онгоц дотор байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ мэтчилэн албаныхан ослын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хараахан өгөөгүй байна. Болсон явдалтай холбоотойгоор барилга дотор байсан 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, олон нийтийг ослын газарт ойртохгүй байхыг сануулжээ. Ослын улмаас барилгад гал гарсан учир гал сөнөөгчид ирсэн байна.

Осол болсон Оранж хошууг Конгресст төлөөлдөг Лоу Коррегийн хэлснээр тухайн барилгад "Майкл Николас дизайнс" гэх тавилгын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Хохирогчдын дийлэнх нь тавилгын үйлдвэрийн ажилчид байсан аж.

Тус барилга нь Фуллертоны нисэх буудлын ойролцоо, Диснейлэндээс 10 км зайд байдаг. Онгоц Фуллертон нисэх буудлыг чиглэж явсан гэж үзэж байна. Сүүлийн хоёр сарын дотор энэ хэсэгт хоёр ч удаа онгоцны осол болж буй нь энэ юм. Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тавилгын үйлдвэрийн барилгаас нэгхэн блокийн цаана байрлах модыг онгоц мөргөсөн хэрэг мөн гарчээ. Тухайн ослоос болж хүний амь нас хохироогүй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 103.212.163.201

Нэгхэн гэж тэнэгтэх юм, ганц, ганц, ганцхан гэж бичиж бай

Avatar

Нэргүй 2025-01-03 103.57.94.153

Сайхан амжилт

Avatar

Нэргүй 2025-01-03 103.57.94.153

Аан. Өөр газар бичихэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж