Хамгийн өндөр настай олимпийн медальтан таалал төгсчээ

Хамгийн өндөр настай олимпийн медальтан таалал төгсчээ

Хамгийн өндөр настай олимпийн медальтан таалал төгсчээ

Хамгийн өндөр настай олимпийн медальтан болох Агнеш Келети 103 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1952 оны Хельсинкийн олимпийн гимнастикийн төрөлд 31 насандаа алтан медаль хүртэж байсан бөгөөд 1956 оны Мельбурны олимпоор дөрвөн алтан медаль хүртэж байсан гэнэ. Түүний хувьд олимпоос нийт арван медаль хүртсэнээс тав нь алт гэдэг утгаараа Унгарын спортын түүхэнд олимпод хамгийн өндөр амжилттай хоёр дахь тамирчин болжээ.

Келети 1921 онд Будапешт хотноо төрч, 1940 онд Унгарын аваргаар тодорчээ. Гэвч жилийн дараа түүнийг еврей учир бүхий л тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хассан аж. Унгарын олимпийн хорооны мэдээлснээр Келети хуурамч бичиг баримт ашиглан Будапешт хотын ойролцоох жижиг тосгонд нуугдан, нацистуудын хорих лагерь руу ачигдахаас мултарч чадсан гэнэ. Түүний аав болон ойр дотны хүмүүс нь Освенцимын хорих лагерьт нас баржээ.

Мельбурны олимпийн дараа Келети Израильд суурьшиж, гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаж, хоёр хүүхдийн ээж болжээ.

Сүүлийн жилүүдэд Келетигийн зүрх муудаж, Будапешт хотноо эмчлүүлж байгаад өчигдөр/2025.01.02/ таалал төгсчээ. Тэрээр нэгдүгээр сарын 9-ний өдөр 104 нас хүрэх байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж