Энэ онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно

Энэ онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно

Энэ онд 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно
Энэ онд олгох ипотекийн зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор төлөвлөсөн. 2025 онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөг байх тооцоотойг Монголбанкнаас мэдээлсэн. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум төгрөг, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоолол гаргасан. Мөн одоогийн тогтолцоог өөрчилж ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болбол арилжааны банкуудаас олгох санхүүжилт хоёр их наяд төгрөг хүрэх тооцоо байгааг онцолж байв. Тухайлбал, хотын А бүсэд ипотекийн зээлийн хүү 8-9 хувь зэргээр ялгавартай хүү тогтоох санал ажлын хэсгийн түвшинд яригдаж байгааг салбарын сайд нь мэдээлсэн юм.

Одоогийн журмаар ипотекийн зээлд хамрагдахын тулд худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлага тавьдаг.  Энэ шаардлага нь иргэдэд хүндрэл учруулж байгаа тул 30 хувийн босгыг байхгүй болгох ёстой гэж үзэх нь бий.  Тэгвэл урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны ерөнхийлөгч тодотгож байв.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх орон сууцанд олгохгүй. 50 м2 хүртэлх байранд ипотекийн зээл олгоно.  Ипотекийн зээлийг анх удаа хүсэж байгаа иргэнд олгоно. Эхлээд байргүй хүмүүсийнхээ хэрэгцээг хангах шаардлага бий. 50м2 гэдэг чинь хүн амьдрах боломжтой. Тэрний ард яндан л буурч байх ёстой. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг авсан нь хоёр дахин аваад бизнес болгохгүй байх ёстой. Орлогод нийцсэн орон сууцны ипотекийг залуу гэр бүлд. Ялангуяа орон нутаг руу шилжин суурьшиж байгаа иргэдэд түлхүү өгнө.  Дээр нь хүүгийн хөнгөлөлт өгнө. Өмнө нь Улаанбаатар хотод амьдарч байсан иргэдэд энэ зээлийг түлхүү олгож байсан. Зээлийн урьдчилгааг бууруулбал өндөр байгаа эрэлт илүү нэмэгдэх эрсдэлтэй. Харин орон нутагт зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг 12 орчим хувиар бууруулж байгаа" гэж мэдэгдсэн юм.

Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны 9 банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг. Цаашид ипотекийн зээлд хамруулахдаа хотын А болон бусад бүсийг тооцож, зээлийн хүүг 6-9 хувийн хооронд ялгавартай тогтоохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа аж. Мөн энэ онд нийт зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд орон сууцны зээл хэлбэрээр олгох аж.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд холбогдох салбарын сайд нар ихээхэн анхаарал хандуулж буй. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр бүлд нь бий бол, төрийн албан хаагч бол зэрэг байдлаар орон сууцны зээлд хамруулахдаа урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Мөн амины орон сууцанд зээл олгох асуудлыг судлаж байгаа бөгөөд амины орон сууцыг зээлд хамруулахдаа тавих шаардлага, стандартыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор судлаж эхэлсэн талаараа оны өмнө мэдэгдсэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 45.117.34.114

иргэдэд ипотекийн зээлийг 100м2 тутамд өгсөн ч яахавдээ, хүмүүсээ бодсон шийдвэр гаргаач, орон байрныхаа нөхцөл боломжийг яагаад сайжруулж болохгүй гэж вэ, цалингаас цалингийн хооронд амьдарч буй төрийн албан хаагчид хүн биш юмуу…

Avatar

Нэргүй 2025-01-03 103.168.34.112

100m2 ugaasaa avahguishdee. ene zeeliin deed hemjee ni 150 saya bgaa

Avatar

dsdf 2025-01-03 122.201.31.92

xuuchin bair bj magad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж