Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчимд өчигдөр /2025.01.02/ цамхаг агаарын шугамд гэмтэл гарч, тасарсны улмаас нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14:20-15:34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсан. Үүнийг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон. Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд томоохон тасралт гараагүйг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй гэв.
Нэргүй 2025-01-03 66.181.184.58
лаанаас хэзээ салах вэээ