Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн онд /2024.12.25/төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журам баталсан. Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт хандах ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллага цөөн байгаа нь нэг талаас төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Иймд ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 20 ба түүнээс дээш тооны асруулагчид 12 сараас дээш хугацаагаар үзүүлж байгаа бол нэг удаа 100 хүртэл сая төгрөгийн түрээсийн зардлын дэмжлэг, 50-аас багагүй тооны асруулагч хүлээн авах хүчин чадалтай төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж шинээр барих аж ахуйн нэгж, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл нь 50-аас дээш хувьд хүрсэн бол нэг удаа 500 сая хүртэл төгрөгийн зардлын дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг хувийн асрамжийн газар байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд дэмжихээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.
Нэргүй 2025-01-03 66.181.179.235
Сэтгэцийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ
Ахмад 2025-01-03 202.9.40.216
Ахмадуудаа харах цаг болсон !!! УИХ – ын Гишүүдийг тэгэж давруулж хэзээч болохгүй ээ ‘ Хаан юмуу . Ард түмнээссонгогчхоод. Тэгэж давруулж хэзээ ч болохгүй !!! Ахмадуудын Асрамжийн газрыголноор байгуулаххэрэгтэй. !!! Бүххүн мөнхрөхгүйгээс хойш ахмад бүрт асаргаа сувилгаа маш хэрэгтэй шүү !!!
Нэргүй 2025-01-03 202.9.41.12
Харж хандах хүнгүй ганц бие хүмүүс насны эцэст тэнд очоод тэтгэвэрийнхээ дийлэнх хувийг өгөөд амьдардаг болж хэн хэндээ хэрэгтэй юм.Ийм газар олон байвал тустай юмдаа
Аливаа асуудалд эрэмбэ хэрэгтэй. Хүндээс-хөнгөн, чухлаас- боломжийн руу явах зарчим яг одоо хэрэгтэй байна!!!! 2025-01-03 202.21.104.2
Ахмадууд бас ч гэж учиртай. Эрүүл саруул, үр хүүхэдтэй хүмүүс. Харин хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа, халамжинд байдаг хүмүүсээ яах вэ сайд аа? Эцэг эх нь чадлаараа харж байгаад мөнх бусыг үзэж байна. Хөөрхий эдгээр хүмүүст хэн ч гар сунгадаггүй, төрийн хайр халамжийн гадна зүдэрч явна. Уг нь энэ хүмүүст мэргэшсэн баг, асаргаа сувилгаа, амьдрах, нийгэмших орон зай хэрэгтэй байх юм!! Хүнийг өвдлөө гээд хүний тооноос хасчихдаг юм уу? Хүн төвтэй бодлого, хүний эрхий н хэрэгжилт хаана байна?
Нэргүй 2025-01-03 202.9.40.19
Нам төрд үүрлсн түрүүний бөөс гажиг хулгайч манж хужаагуудын яаартай устга лаларуудын даврал дэндсэн даварсн л******д.