Лас Вегас дахь Дональд Трампийн зочид буудлын гадаа "Тесла"-ийн кибертрак дэлбэрсэн хэрэг саяхан гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас машины жолооч нь нас барж, долоон хүн шархадсан. Тэгвэл тус машины жолооч нь АНУ-ын тусгай хүчний алба хаагч байсан бөгөөд дэлбэрэлтээс өмнө өөрийгөө буудсаныг "BBC" агентлаг мэдээллээ. Түүнийг Колорадогоос гаралтай 37 настай Мэттью Алан Ливелсбергер гэгч болохыг Лас Вегасын цагдаагийн байгууллага тогтоожээ.
Тэрбээр арванхоёрдугаар сарын 28-нд 1300 орчим км зайтай газраас кибертракийг түрээслээд Лхагва гаригийн өглөө Невада дахь зочид буудлын гадаа ирсэн аж. Зочид буудын шилэн хаалганы өмнө байрлуулсан машинаас эхлээд утаа суунаглаж байгаад дэлбэрчээ.
Кибертракийн хийцнээс шалтгаалаад дэлбэрэлт гадагш тархаагүй машин дотроо болсон тул харьцангуй аюул багатай өнгөрсөн байна. Тийм ч учраас дэлбэрэлтээс болж ойролцоох шилэн хаалга, цонх хагараагүй.
Болсон явдлын сэдлийг хараахан тодорхой болгоогүй байгаа ч нэг төрлийн амиа хорлолт гэж үзэж буйгаа шериф МкМахилл Пүрэв гаригийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөрдөн байцаагчид дэлбэрэлтийн дараа машинаас Ливелсбергерийн биеийн байцаалт, хоёр ширхэг хагас автомат гар буу, салют, "iPhone" гар утас, ухаалаг цаг, хэд хэдэн кредит кардыг олжээ. Цогцос танигдахын аргагүй шатсан байсан ч толгойдоо бууны шарх авсан нь илэрхий байсан. Мөн цогцос хоёр шивээстэй байсан нь Ливелсбергерт яах аргагүй байдаг шивээснүүд аж.
Цагдаа нар Денвер дэх түрээсийн газраас эхлээд Невада хүрсэн түүний маршрутыг тогтоохоор хяналтын камерын зураг шүүсэн байна. Ингэхдээ "Тесла"-ийн машин цэнэглэх цэгүүдийн камерыг ашиглажээ. Үүний үр дүнд түүнийг замын турш ганцаараа явсныг тогтоосон байна.
Шинэ жилийн өдөр Нью Орлеанст мөн машинтай этгээд халдлага үйлдэж, 14 хүн нас барсан билээ. Энэ хоёр хэрэг холбоотой эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Машинуудыг хоёуланг нь "Туро" компаниас түрээсэлсэн байсан. Жолооч нар нь 2009 онд Афганистанд алба хааж байсан гэдгээрээ адил төстэй. Мөн Хойд Каролинагийн Форт Браггт хэн хэн нь алба хааж байсан боловч ижил цаг хугацаанд, ижил ангид байсан эсэх нь тодорхойгүй.
Ливелсбергерийн хувьд АНУ-ын армид 10 гаруй жил алба хаахдаа арми болон Үндсэний гвард аль алинд нь байжээ. Мөн тэрээр тусгай хүчний тагнуулын түрүүч цолтой байв. Хамгийн сүүлийн үеийн байдлаар тэр Германд алба хааж байсан ч хэрэг гарах үед түр чөлөөтэй байжээ. Эхнэр болон найман сартай охинтойгоо уулзахаар тухайн үед Колорадод ирсэн байсныг Ливелсбергерийн аав "CBS"-д хэлжээ. Аав нь хамгийн сүүлд зул сараар хүүтэйгээ ярихад бүх зүйл хэвийн мэт байсан гэжээ.
Нэргүй 2025-01-03 67.168.92.100
Украйн байж байгаад ирсэн цэрэг гэж байна. Трамп гарч ирснээс болж амиа хорлосон
Haha 2025-01-03 66.181.181.30
hohin
з 2025-01-03 202.126.89.254
сайн машин байна
Нэргүй 2025-01-03 139.5.218.44
Америк аймшгийн орон боллоо гэж Д.Трамп хэлсэн нь юутай үнэн. Газар газрын цагаачид ихсэж ялангуяа мусилман шашинтангууд Европ, АНУ, ОХУ-д байнга л аллага үйлдэж хэрэг төвөг тарьж байгаа нь шашинтай нь амьдралын хэв маяг нь бүдүүлэг байгаатай холбоотой юм болов уу