“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийг чөлөөлж, О.Батчулууныг томилжээ. Дээрх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан байна. О.Батчулуун нь эдийн засагч, хуульч мэрэгжилтэй бөгөөд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байжээ. Мөн “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
Б.Отгонсүх нь Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан юм. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, Замын Үүдийн гаалийн газрын даргын албыг хашиж байсан.
"Монголын төмөр зам" ТӨХК нь төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
Нэргүй 2025-01-03 66.181.182.110
авгай нь хүүхдийг төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэхэд мисс гантогоо хуримаа хийх гээд урилга тараагаад явжийсэн гээд байдаг хүнд гар биз дээ
Бат 2025-01-03 66.181.181.16
Зөв хүн зөв газраа томилогджээ. Амжилт хүсье.
zochin 2025-01-03 66.181.181.31
Цөхилгаан холбоог найзуултайгаа дампууруулж олон жил ажилгүй бсан гар даа. Төмөр зам нохойн замаао орж дээ хөөрхий
Сүрэн 2025-01-03 202.131.238.158
Төрөөс идсэн мөнгөө банк бусаараа өсгөж ханаагүй юм байхдаа . Хөвсгөлийн мөнхбаатар нь хоолонд оруулж өгч байна.
Болд 2025-01-03 203.91.115.52
С. Баярын цүнх баригч төрөөс идэж ууж ханахгүй юм байхдаа
Нэргүй 2025-01-03 103.212.119.75
Мэргэжлийн хүн ажиллахгүй бол яаж ч олигтой явах вэ дээ. Төмөр замын ашиглалтын инженер гэдэг мэргэжлийн хүн энэ албыг хаших ёстой л доо
Zovhin 2025-01-03 202.126.89.194
Яана даа энэ монголын төмөр зам. Отгонсүх бол нөлөө бүхий манлайлагч блаа. Маш их өөрчлөлтийг зоригтой хийж чадсан хүн шүү. Амжилт хүсье
Иргэн 2025-01-03 202.179.2.134
Мэргэжлийн хулгайч томилогджээ баяр хүргэе! Сайн идэж уугаарай!
Нэргүй 2025-01-03 8.46.37.7
Улсын хөрөнгөөс хийх хулгайг бол мэргэжлийн хийдэг гар даа. Монголын Төмөр зам нохойн замаар оржээ
Zochin 2025-01-03 61.8.239.66
Хувь хүний сайн, муу нь ч яахав. Харин урд өмнө ажиллаж байсан бүх байгууллагад нь ямар ч хөгжил дэвшил гараагүйг үзвэл үр үн муутай л ажилладаг этгээд юмуу даа.
зочин 2025-01-03 43.242.242.6
мэргэжил ажилласан байдал нь боломжийн юм бна зарим нөхөд аливаа юмыг дандаа болохгүй бүтэхгүй талаас нь бичих юм эсхүл хэн нэгэн атаархагч тэдний гар хөл нь бдаг юм болов уу хийсэн бүтээснээр нь хүнийг дүгнэх ньзүйтэй шүү дээ хугацаа харуулна
Нэргүй 2025-01-03 66.181.191.143
Dandaa bolj butehgui l baigaa bizdee. hudlaa s***h yumuu haishaa yum,
Нэргүй 2025-01-03 202.21.104.2
Амжилт хүсье, Ажлыг хийдэг хүндээ
зочин 2025-01-03 202.126.91.238
энэ нөхөр заавал төрөөс хоолоо олж идэх албатай юм байх даа. МИАТ руу дайралт хийгээд бсан нөхөр чинь шүү дээ. Монголын төр иймэрхүү нөхдүүдийн шантааж дор байхаар яаж сайжрах вэ дээ.
Нэргүй 2025-01-03 66.181.184.36
Uhsen ****g odbayriin hamsaatan shde
Нэргүй 2025-01-03 180.149.80.74
Хөвсгөлийн Л.Мөнхбаатарын хамгийн ойрын хүн нь дээ
зочин 2025-01-03 43.242.242.6
ажилд нь амжилт хүсье
Нэргүй 2025-01-03 180.149.80.74
Отгонсүхтэй зүйрлэхгүй сайн хүн томилилогджээ.