"Тесла" компанийн борлуулалт 2023 оны мөн үеэс 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсныг Пүрэв гаригт /2025.01.02/ мэдээллээ. Энэ нь есөн жилийн дараах анхны бууралт юм. "Тесла"-ийн Остин, Техас дахь салбарууд сүүлийн хоёр сарын хугацаанд 495,570 автомашин борлуулснаар бүтэн жилийн нийлүүлэлт нь 1.79 сая хүрчээ. Гэвч энэ нь 2023 оны 1.81 сая борлуулалтаас 1.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчтай ойр харилцаатай байх нь Маскийн компаниудад нэмэртэй гэж найдаж байсан ч тийм зүйл болсонгүй.
Угтаа бол дэлхий даяарх "Тесла"-ийн борлуулалт 2024 оны сүүлийн улиралд 2.3 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд санхүүжилт, хямд түрээс зэрэг хүчин зүйл нөлөөлсөн боловч нийт дүнгээрээ буурсан үзүүлэлттэй гарч байна. АНУ болон бусад улсад цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурсан нь ч үүнд нөлөөлжээ.
Тус компанийн борлуулалт хамгийн сүүлд 2011 онд буурсан үзүүлэлттэй гарсан аж. Тодруулбал, "Тесла" 2010 онд 1306 автомашин борлуулсан бол дараа жил нь 1129 болж бага зэрэг буурчээ.
Борлуулалтын үзүүлэлт дээрх байдлаар гарсан бол хувьцааны үнэ Пүрэв гаригт 6.1 хувиар буурав. Трампийн засаг захиргаа цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэж найдсаны үндсэн дээр сонгуулийн дараа Маск хувьцаагаа 50 гаруй хувиар өсгөсөн байжээ.
yxmsargyi ;? Xydlaa; = 2025-01-03 50.169.138.78
CJN