УДШ-ээс Т.Аюурсайхан нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзав

УДШ-ээс Т.Аюурсайхан нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзав

УДШ-ээс Т.Аюурсайхан нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2025.01.02/ болж, Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг  хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.Аюурсайхан нарын 11 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргаж байв. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан юм. Ингэхдээ зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолж байсан юм.

  • Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгож шийдвэрлэсэн.
  • Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
  • Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгож шийдвэрлэсэн.
  • Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
  • Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
  • Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
  • "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгосон.
  • Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
  • Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон.
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг нь хязгаарласан.
  • О.Дагвадоржийн 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 178.174.229.45

AUYRSAIHAN GJ ADGIIN MUU HULGAICH BJEEE. NUGUU SHUDRAGA 5 IIN 1 BIZ DEE BUSAD 4 SHUDRAGA HULGAICH NAR N HAA BNAAA

Avatar

Зочин 2025-01-03 66.181.180.99

Үхэж байсан хулгайчид зүгээр л далд орцгоо!!!!!!!!!!!!!!!!

Avatar

S 2025-01-03 66.181.176.229

SEKSYG XUSDEG NZ AMRAG BOLI80955877

Avatar

S 2025-01-03 66.181.176.229

ANUSDI SEKSEER BOOWN LAW XXNO SEXSEER VANXANDI80955877

Avatar

Хулгайч нар даврах юм аа 2025-01-03 66.181.178.220

Монголд хулгайч нар нээрээ даврах юм аа. Энэ хэдэн хулгайч хэдэн тэрбумаар биш бүр хэдэн их наядаар хулгайлчихаад УДШ хүртэл давж заалддаг бна шүү. Хэргийг нь задлаад бүр өшөө хэдэн жил нэмээд өгөөсэй

Avatar

bayr 2025-01-03 202.179.27.153

shagnaad baigaa shinjtei l

Avatar

Нэргүй 2025-01-03 202.131.227.118

Худлаа шударга царайлсан, нүдний шил зүүсэн, нам нам яриатай пиииизда нар ерөнхийдөө л иймэрхүүй худлаа хулгайч түгжилүүд байдаг юм шүү.

Avatar

Иргэн 2025-01-03 66.181.187.67

Улс эх орноо тоносон бүлэг хулгайч луйварчдад харин ч ял шийтгэл нь зөөгдсөн байна! Ядаж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй шүү дээ! Хээл хахуульд идэгдсэн хууль шүүхийн хам хэрэгтэнгүүд ээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж