НЭМЭЛТ:
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлд эрүүгийн хэрэг үүсгэн, баривчлах захирамж гарсан тул өнөөдөр Сөүл хотын төвд орших ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал цуглаан өрнөсөн. Энэ үеэр Солонгосын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон армийн цэргүүд, иргэд хооронд мөргөлдөөн гарчээ. Эцэст нь маргаантай нөхцөл байдлыг харгалзан үзээд Юныг яг одоогоор баривчлах боломжгүй гэсэн шийдвэр гарсныг Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар мэдэгдлээ.
Цугласан олны дунд Юн Сук Ёлын дэмжигчид цөөнгүй байсан. Тэд баривчилгааг амь насаараа дэнчин тавьж зогсоохоо илэрхийлжээ. Мөн зарим нь “Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг ард түмэн хамгаална” гэж хашгирч байжээ. Энэ үеэр цагдаа нартай тэмцэхээр даруй 200 гаруй хүн гинжлэн зогссон аж.
Улмаар 13:30 цагийн орчимд баривчилгааг цуцалсан байна. Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар уг мэдэгдлээ хийхдээ “Ажилчдынхаа аюулгүй байдалд санаа зовж байгаа тул баривчилгааг цуцалж байна. Мөн Юн Сук Ёл дүрэм журмыг дагаж мөрдөөгүйд гүнээ харамсаж байна” гэжээ. Энэ удаад баривчилгаа цуцлагдсан тул дараагийн алхмуудыг авч үзнэ гэлээ.
Эх сурвалж: REUTERS
ЮН СУК ЁЛЫГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ЭХЛЭВ
Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах тушаалыг гүйцэтгэхээр хамтарсан мөрдөн байцаах баг ажиллаж байна гэж мэдээлэв. Мөрдөн байцаагчид өнөөдөр /2025.01.03/ өглөө Сөүл хотын ойролцоох оффисоосоо гарч, ерөнхийлөгчийн ордны байр руу хөдөлжээ.
Өмнөд Солонгосын шүүх Юныг бослого зохион байгуулсан хэргээр энэ долоо хоногийн эхээр яллах тогтоол гаргасан юм. Энэ нь арванхоёрдугаар сарын эхээр Юн гэнэтийн дайны онц байдал зарласнаас хойш нэг сарын дараах үйл явдал болж байна. Шүүхийн захирамжийн эцсийн хугацаа Даваа гаригт дуусна.
Юныг дэмжигчид Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадаа өдөр бүр жагсч, тушаалыг биелүүлэхийг хориглож байна. Тэд мөрдөн байцаагчидтай зөрчилдөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр өнгөрсөн сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээ түдгэлзүүлж, оронд нь түр хугацаанд томилогдсон Хан Дак Суг мөн адил импичмент явуулах санал хураалт явагдсан билээ. Учир нь Үндэсний ассамблейн сөрөг хүчин Хан нь Юнтэй нэг нам учир дайны онц байдал зарласантай холбогдох хууль эрх зүйн асуудлыг санаатайгаар цалгардуулж байна гэж үзсэн юм.
Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх газар (CIO) мэдээлснээр, Юн өөрөө прокурор асан бөгөөд сүүлийн долоо хоногт мөрдөн байцаагчид хамтран ажиллахыг хүссэн гурван удаагийн дуудлагад хариу өгөхөөс татгалзсан байна. Улмаар өнөөдөр олон тооны алба хаагчид Сөүл дэх ерөнхийлөгчийн орныг бүслэн аваад байна.
Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн ордон дотор байрлах цэргийн алба хаагчид Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын замыг хааж, мөргөлдөөн гаргаж байгаа аж. Шүүхийн захирамжийг гүйцэтгэх багт Авлигатай тэмцэх газрын 30, цагдаагийн 120 албан хаагч багтаж буй.
Тэдний 70 нь ерөнхийлөгчийн ордны гадна талбайд бүслэлтийн байрлал авсан бол үлдсэн нь ордны дотор баривчлах ажиллагааг үргэлжлүүлэхийг хичээж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, өнөөдөр Юныг дэмжигч иргэд болон цэргийн бие бүрэлдэхүүнтэй Авлигатай тэмцэх газар мөргөлдөх боломж бага. Эсрэгээрээ ирэх Бямба, Ням гаригт мөргөлдөөн хурцадмал байдалд хүрч магадгүй аж.
Зочин 2025-01-03 66.181.186.135
манайхан очивол очиг очиг юм сураг. эгд ч хэрэг болох юм билүү???!!!
Зүү 2025-01-03 66.181.186.135
үхсэн нохойн баас. сайн сайн гэхээр сххал хошногоо будаю гэгч болох шив. гранат бөмбөг шид.
Нэргүй 2025-01-03 202.126.88.214
Болиоч л гээд байхад Юн руу дайраад байх юм
Зочин 2025-01-03 103.168.34.7
Жагсагч нар нь яагаад АНУын туг барьдаг юм бэ, яагаад үүнийг хэн ч анзаарахгүй, үл тоож байна вэ. Хэрэв жишээ нь оросынх байсан бол яаж дайрч байгаа бол? Аз болж тийм зүйл болоогүй
Нэргүй 2025-01-03 66.181.186.100
Дээд шүүх нь төрийн эргэлтийн гэмт хэргийг мөрдөн шалгах эрхгүй. Мөн Ерөнхийлөгч Юны баривчлах шийдвэрийг хариуцсан Сөүл хотытөв дүүргийн шүүх бус, зүүний үзэл баримтлалтай шүүгчдийн давамгайлсан Сөүл баруун дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан нь туйлын дур зоргоор хандсан хэрэг болжээ.Эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг мөрдөн шалгаснаар төрийн эргэлтийн гэмт хэрэгт холбогдох үндэслэл илэрсэн тул баривчлана гэдэг нь баривчлах явдлыг урьдаас төлөвлөсөн, туйлын улс төржсөн хуульд хуульд үл нийцэх эүйл юм.
Нэргүй 2025-01-03 202.9.40.41
Юун сүртэй юм
Зочин 2025-01-03 59.153.112.89
Насан туршаа хүн шоронд хийж байсан гар одоо өөрөө орох болж дэ ..,Шоронгоор нь дүүрэн өстөн дайснууд нь хүлээж байгаа байх да …Баньд болндөө ..чаавас.
Нэргүй 2025-01-03 103.57.95.67
Манайхан оччихсоон ТӨЛБӨРТЭЙ орилоод зогсоогүй байгаадаа кккк
Нэргүй 2025-01-03 202.9.46.83
жинхэнэ хошного юн өвөө болно доо хаха
Нэргүй 2025-01-03 174.94.61.123
Ард түмэн нь xамгаалаад байна гэxээр Солонгост иx юм байнаа ?!
Нэргүй 2025-01-03 203.98.77.237
Юн чинь өмнөх 2 ч ЕӨК өө шоронруу явуулсан нөхөр үйлийн үр гэж байх юмаа
Нэргүй 2025-01-03 103.212.118.59
Энэ хүмүүс боол байснаа мартаад өөрсдийгөө дэндүү ухаантайд тооцож түүхээ хүртэл дөвийлгөж дөргүй бух шиг аашлах боллоо.
зочин 2025-01-03 103.140.10.196
Ард түмнийхээ эв нэгдлийг боддог хүн бол өөрийнхээ зөв бурууг өөрөө батлана аа . Хүмүүс турхирч болохгүй ээ Эс тэгвээс муу зүйл гарах боломжтой доо