Төр 122 компани, үйлдвэртэй ч тав нь цэвэр ашигтай ажиллав

Төр 122 компани, үйлдвэртэй ч тав нь цэвэр ашигтай ажиллав

Төр 122 компани, үйлдвэртэй ч тав нь цэвэр ашигтай ажиллав

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаа эрхэлдэг ч ердөө тав нь 2024 онд ашигтай ажиллажээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК ашигтай ажиллажээ. 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт  15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.

Харин 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй реформ хийх шаардлагатай болсон тухайгаа мэдэгдсэн. Энэ тухай тэрбээр “Зарлага өндөр, захирлууд нь байнга урамшуулал авдаг, төсвөөс гадна хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээг авах ёстой. Иймд бид гурван агуулгад төвлөрч байгаа. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга бат, хариуцлага. Хоёрдугаарт, ил тод, нээлттэй засаглал.

Гуравдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд эрх зүйн реформыг хийхээр зорьж байна.

Өнөөдрийг хүртэл санхүүгийн сахилга бат хариуцлагын хувьд улс төрийн хамаарал байсаар байна. Хяналтгүй төсөвтэй байна. Нээлттэй бус, засаглалын тодорхойгүй байдал нь зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал болж хувирсан” гэж мэдэгдэж байв.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороонд тайлангаа ирүүлдэг төрийн өмчийн 99 толгой компани бий бөгөөд охин болон хараат компаниудыг нийлүүлснээр нийт 122 компани болж буй. Харин орон нутгийн өмчит компанийг тоолж чадахгүй хэмжээнд очсон.

Олон улсын валютын сангийн жишиг шалгуур үзүүлэлтүүдээр өр, төлбөр хөрөнгийн харьцаагаар нь төрийн өмчит компаниудыг үнэлэхэд 99 компаниас 40 хувь нь эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.  Хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр үнэлэхэд 23 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь өндөр эрсдэлтэй гэж гарсан.

Төрийн өмчит компаниуд ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг ч16.9 их наяд төгрөгийн зардал гаргадаг. Төсвөөс 70 тэрбумын татаас авдаг. Үндсэндээ зардал нь орлогоосоо давсан гэж тодорхойлж болно.

Үндэсний аудитын газраас ирүүлсэн дүгнэлтээр 2023 онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 319.8 тэрбум төгрөг зарцуулж дургисан. Жилийн хугацаанд алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр удирдлагадаа олгосон, төрийн өмчит компаниудын хоорондоо өгөлцаж авалцсан өр зээл 3 их наяд төгрөгт хүрсэн гээд тоочвол асуудал их байгаа юм.

Иймээс Засгийн газар энэ онд төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулах, нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрийг компани ашигтай ажиллах эсэхээс хамааруулж шийддэг байх зэрэг зохицуулалтыг авахаар ажиллаж буй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-03 203.91.112.242

boli boli naaduulaa huvichil esvel dampuuruul

Avatar

Нэргүй 2025-01-03 124.158.110.8

хувийн аж ахуйн нэгжүүдээ дарамтлах бус дэмжээчээ. тэгж байж л хөгжинө ш дээ.

Avatar

Ард 2025-01-03 49.0.139.217

Энэ гарчиг ашигггүй байлган хулгай хийх ёстой юм шиг хэлэх, бас тэгээд ямар ч компаниийн өмч хамгаалагдсан гэдэг хууль хаана нь вэ? Ийм л юм сараачнаа, цаагуураа бол хэвлэлийн хэн худлаа ярьж дарангуйлах, санаа зовж байгаа бол ямар алдаа, ямар засах гаргалгаа…

Avatar

Нэргүй 2025-01-03 202.9.40.19

нам төрд шигдэж үүрлсн хувхай өлөн хулгайч манж хужаагуудыг пайзлж устга гажиг манж х***а лаларуудыг үхмий амьдралуун буцааж

Avatar

зочин 2025-01-03 66.181.161.42

Энэ төрийн нэр зүүсэн ямарч ашиггүй компани гэгчүүдээ татан буулгаач иргэдийн хамаг татварын мөнгийг цалин урамшуулал нэртэй гудраад сууж бх юм

Avatar

Нэргүй 2025-01-03 202.179.27.138

Монгол улс цэвэр ашиг хараад байдаг ямар капиталист улс уу? Дэлхий даяараа социал демократ маягийн хувиа биш нийгмээ хөгжүүлэх чиглэлд дэвшиж амьдарч байхад даа??? Цэвэр кап улс өнөөдөр дэлхийд ч цөөхөн үлдсэн шүү!!! Нийгмийнхээ дундаж давхаргад зориулсан л хөгжил явагдаж байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж