Монголбанкнаас зарласан ам.долларын ханш нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 3420 төгрөг байна. Өнгөрсөн онд буюу 2024 он гарснаас хойш бага зэрэг суларч, тогтворжиж байсан ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлэн бага багаар өссөөр байгаа юм. Тухайлбал, 2024 оны долдугаар сараас тухайн оны аравдугаар сар хүртэл ам.доллар 3381 төгрөгийн ханштай буюу сар бүр тогтвортой байсан. Харин 2024 оны аравдугаар сүүлчээс эхлэн хоёр сарын дотор 40 орчим төгрөгөөр өсчээ.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд Монголбанкнаас зарласан ханшаас 10 орчим төгрөгийн зөрүүтэй худалдаалж байгаа аж. Тодруулбал, Хаан банкны ам.долларын зарах ханш 3438 төгрөг, ХХБ мөн адил 3438 төгрөг, Төрийн банк 3438 төгрөгөөр тус тус зарж байна. Харин Голомт банк 3436 төгрөгөөр худалдаалж байгаа юм байна.
Юань 468.66 төгрөг, Иен 21.83 төгрөг, Вон 2.33 төгрөг, рубль 31.10 төгрөгийн ханштай байна.
Харин 2023 оны аравдугаар сард ам.доллар хамгийн өндөр буюу 3460 төгрөгтэй тэнцэж байжээ. тэгвэл одоогоос яг нэг жилийн өмнө буюу оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3410 төгрөг байжээ.
Холбоотой мэдээ