Туулын хурдны замын барилга угсралтыг ирэх III сард эхэлнэ

Туулын хурдны замын барилга угсралтыг ирэх III сард эхэлнэ

Туулын хурдны замын барилга угсралтыг ирэх III сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа

2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,

  • Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,
  • “Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,
  • “Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,
  • Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,
  • Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав.

“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.

Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ

Нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.  Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.

Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээ

Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, ирэх гурван жилийн зорилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан болон 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК-уудын үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

Уул уурхай, иргэний агаарийн тээвэр, банк санхүүгийн салбарын эдгээр таван компани, үйлдвэрийн газар 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар нийт  15 их наяд 304 тэрбум төгрөгийн орлого олж, есөн их наяд 247 тэрбум төгрөгийн зардал гарган дөрвөн их наяд 504 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 122 компани, үйлдвэрийн газар эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган хүн ажиллаж байна.
Эдгээр компани, үйлдвэрийн газар 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар нийт 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө эзэмшиж, 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олж, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал гарган, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Нэгдсэн дүнгээр таван их наяд шахуу төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэдий ч нийт цэвэр ашгийн дүнгийн 4.75 их наяд төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Хөдөө аж ахуйн корпорац”, “Төрийн банк” зэрэг таван компани, үйлдвэрийн газар,  380 тэрбумыг нь  бусад 51 компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ. 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.
Засгийн газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрхзүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүтээмжтэй, үр өгөөжтэй явуулах тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ёстой л үнэн дээ 2025-01-02 66.181.189.96

МАН-ийн олон зуун шүүдэд шудрага улсаа ард иргэдээ гэх сэтгэлтэй хүмүүс нь үхээд дуусчихсан уу? Хов хоосон худал шүхэлдэхээр өөр ид шидгүй намын хурул муралаа цагт н хугаанд хийгээч энэ нөхрөө зайлуулаач ээ в Энэ худалчаас арай дөнгүүр нь МАН-д бий байлгүй дээ. Та нөхөд зайлуулж чадахгүй бол ард иргэд нь босохоос өөр сонголт үлдээсэнгүй Харамсалтай . Босоцгоо улныхаан алдах юмгүй тул айх хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2025-01-02 139.5.218.44

Муу хэлээд байдаг оросуудын барьсан Эрдэнэт, Монголросцветмет” гэх мэт уул уурхайн үйлдвэрүүд л монголыг тэжээх юм даа. Нөгөө магтаад байдаг барууныхны Оюу Толгой манай баялгийг эрчимтэй зөөж байгаа мөртлөө дандаа ашиггүй ажиллана, тэгээд бас 2037 оноос нааш ашиг өгөхгйү гэх, тэр үед ашигах нөөц дуусаж бид нэг нүхтэй үлдэх байхдаа. Рио тинто Африкийн орнуудад дандаа ийм байдлаар ажиллаж өөдөө гарсан нэг ч африкийн орон алга

Avatar

Нэргүй 2025-01-02 202.70.43.34

9 шидийн төслийн нэрс их л дуулдах юм базарвааний ….Төр юм юманд Элдэв дүр халхавчин дор хутгалдан оролцож Төслийн Захиалагч нэгж нь гэж Данхайсан буман олон хүнтэй баг ажиллуулж хамаг төсвийг нь идэж сорчилно….Үйлийн Үр Хүний Хүсэл Шунал Мунхагт Хязгаар гэж алгааа хөөрхий

Avatar

Иргэн 2025-01-02 103.57.93.15

Энэ сүр болоод байгаа 4- эгнээ зам Хятадын алс бөглүү гацаанд тавьсан харагддаг!!! Тиймээс МАХН-комнистууд минь нэрээ бодоорой Дарханы замын араас орчихвоо танай нам чинь тэр чигээрээ хахуулиаар амьсгалдаг МАХН шүү дээ!!! Амжилт хүсэе бүтэх болтугай!!

Avatar

Нэргүй 2025-01-02 202.21.107.12

энэ хурдны замын ач холбогдлын тооцооллыг яаж гаргасан бэ. Бодоход цөөхөн машин явах юм шиг байх юм.

Avatar

Зочин 2025-01-02 139.5.216.31

хөрсний усны түвшин өндөр байдаг голын сав газарт зам барих ч дээ улсын мөнгийг үрэн таран хийсэн юм болох болов уу

Avatar

Нэргүй 2025-01-02 202.9.40.19

гажиг хулгайч х***а манж лаларуудыг үтэр яллаж угаадс цутга.

Avatar

Нэргүй 2025-01-02 103.212.118.59

Онцын ач холбогдол бага л даа.Хойноос урагш хурдны зам л чухал

Avatar

Нэргүй 2025-01-02 103.145.234.109

Оросоос хятад руу өөр замаар хоолой тавьж байгаа шт.Үлгэрт итгэсээр л байна уу та нар

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ГАЗАР ШОРОО БОЛ МӨНГӨНИЙ НҮДЭЭР ХАРАХ АСУУДАЛ БИШ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ 2025-01-02 103.212.117.239

Би атрын 2 дахь аяныг хэрэгжүүлэхэд оролцсон инженер хүн. Сүүлийн үед 200000 га атар газар эзэмших яриа гарлаа.Энэ нь сайн судалгаанд үндэслэж шийдэх асуудал гэдгийг би өөрийн биеэр туулсан хүний хувьд хэлж байна..Монголын тариалангийн талбай 48-65 жил ашиглагдаж үржил шим нь буурах нь мэдээж.Тэглээ гээд ШИНЭЭР АТАР ГАЗАР ХАГАЛЖ ашиг олно гэсэн далд санаа зарим хүнд байгаа бол аюултай ҮАБЗ хэлэлцэж ул суурьтай шийдэх асуудал.Энэ асуудал дээр Ж.Энхбаяр ашиг сонирхлын зөрчилтэй байна уу, үгүй юу

Avatar

Зочин 2025-01-02 103.212.117.239

Туулын хурдны замын төсөл Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туулын хойт далан дээгүүрх явган хүний болон дугуйн замыг нураах гээгүй биз??? Энэ замаар машин явдаггүй, хөгшид, хүүхдүүдийн салхилж амрах гол газар болоод байгаа юм. Хотын төвийнхөн машинтайгаа ирж амраад буцдаг юм. Монголчууд бид түрүүчийн хийснээ сүйтгээд дараагийнхийг нь хийхээс сийхгүй улс шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж