Өнгөрсөн онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдрыг хүртсэн УБТЗ-ын хамт олон тээврийн бүхий л үзүүлэлтээ давуулан биелүүлсэн бахдам амжилтаар шинэ оноо угтлаа. Тус нийгэмлэг өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг 1 сая тонноор ахиулж 33,4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Мөн тээврийн тарифаа алдагдалгүй болгох ажлыг богино хугацаанд амжилттай хийсний үр дүнд өнөөдөр 21 төрлийн ачааны хоёроос бусдыг алдагдалгүй тээвэрлэх болжээ.
Ийнхүү тээврийн хэмжээ өсөж, алдагдалгүй ажиллаж эхэлснээр төмөр замчдынхаа цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх боломж өссөн байна. Өнгөрсөн онд нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлснээс гадна жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болжээ. Түүнчлэн шинэ оны босгон дээр нийт ажилтнууддаа “Хөдөлмөрийн баатар” болсны хишиг 100 мянган төгрөгийг олгосон байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган ажилтантай манай улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Нэргүй 2025-01-02 203.98.77.237
Өндөр настангуудаа шагнаачээ тэдний хүч хөдөлмөрөөр тэр Баатар нтрээ авсан биз дээ Одоогийн нөхдүүд шинээр юу ч хийгээгүй попроод л бна
Нэргүй 2025-01-02 66.181.191.143
хүүхэд насанд хүргэдэг галт тэрэгтэй гоё газар шүү.
Нэргүй 2025-01-02 202.72.245.121
нээх худлаа рекламны газар. Тэнд ажиллагсад маш муу нөхцөлд бага цалин авдаг.
Нэргүй 2025-01-02 124.158.122.50
Навсгар цаашаа шүү. Солих цаг нь аль хэдийнээ өнгөрсөн. Цонхнууд нь хаагдаж нээгдэхгүй, бүгд эвдэрхий, нугас түгжээ нь барьдаггүй………………….гэх мэт
Нэргүй 2025-01-02 203.91.112.242
13 dahi sar gej yu vee? tiim sar baihgyi shuu. yuugaa soliorood bgaan, odoo naad tomor zamaa orosuudaas salgaj avah tsag ni bolson
Mongolz 2025-01-02 103.212.119.95
Нэг дор нь 200 хувиа өгчихөөрэй дөө.4 хувааж өгөх сураг гараад байна шүү.Тэгж гонжирвоо
Ахмад төмөр үамчин 2025-01-02 66.181.189.234
Тэтгэвэрийн хүмүүсдээ шагнхлаа хуваалцах хэрэгтэй шүү
Хотын хүү 2025-01-02 202.126.91.194
Навсайсан вагоноо орчин үеийн болгоочээ хоцрогдсон улны төмөр замынхан